Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон замын төлбөрийг концесс эзэмшигчийн татвараас суутгана

2017 оны 04 сарын 12

Дорноговь аймгийн Сайншанд болон Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозамын төслийн концессын гэрээг “Засаг чандмань майнз” ХХК-тай байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт Засгийн газрын 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны ээлжит хуралдаанаар зөвшөөрлөө.

Замын төслийн нийт хөрөнгө оруулалт болох 162,869,202,818.00  /163 орчим тэрбум/ төгрөгийг төсөвт дарамт болохгүйгээр концесс эзэмшигчийн улсад төлөх татвараас суутгах замаар шийдвэрлэхийг Сангийн сайд болон Татварын ерөнхий газрын даргад даалгалаа.

Мөн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай автозамын концессын гэрээг “Шинжиан шинфа” ХХК-тай байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрөв. Төсөлд зарцуулах 67,907,000.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөхөөр тогтлоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sonin(202.131.252.213) 2017 оны 04 сарын 12

Ene jinkhen hudalaa medeelel baina ene tiim Sain ord bishee Hudalaa helj gazar shoroo suitgeh gej baina

0  |  0
Top