Орон сууцны зээлтэй иргэдэд тусална

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 12

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трам Конгресс эсэргүүцсэн ч барилгын компаниуд хийгээд орон сууцны зээлтэй иргэдэд туслахын төлөө цаашид идэвхитэй ажиллах болно гэж мэдэгджээ. Тэрээр дэд бүтцийг сайжруулах зорилгоор их хэмжээний хөрөнгө зарцуулах талаар судалж эхэлсэн байна. Төмөр зам, авто замуудыг шинээр барьж, улмаар ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтыг давхар хангах боломжтой энэ төслийг нь зарим хүн “Түр зуурын ажлын байрыг л бий болгоно” хэмээн шүүмжилж байгаа.

Ерөнхийлөгч ипотекийн хуулийг шинэчлэх замаар орон сууцны зээлтэй иргэдийг дэмжинэ гэсэн байна. Банкууд энэ төрлийн зээлийг олгох дургүй болоод байгааг хуульд нэмэлт өөрчлөлт хийснээр өөрчлөх гэж оролдох аж. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top