И Бён Хун холливуудын агентлагтай ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 12

“Амьдралын ээдрээ” солонгосын олон ангит киноны Ким Ин Ха-гийн дүрээр бидний сайн мэдэх жүжигчин Lee Byung Hun АНУ-ын “United Talent Agency”-тай гэрээ байгуулжээ.

Холливуудын хамгийн алдартай агентлагуудын нэг болох тус агентлагт нэрт жүжигчин Анжелина Жоли, Чаннинг Татум, дуучин Мэрайя Кэри зэрэг дэлхийд алдартай уран бүтээлчид харьяалагддаг юм.

Өмнөд Солонгос төдийгүй Азид нэр алдар нь түгсэн жүжигчин И Бён Хун Оскарын наадамд шагнал гардуулсан анхны солонгос хүн болж байсан билээ.

 

 

 


Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top