С.Баярыг эргүүлэн татах асуудал ЗАМХАРСАН УУ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 13

Монголын улс төрд жинтэйхэн байр суурь эзэлдэг нэгэн эрхэм байдаг нь МАН-ын гишүүн, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр юм.

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайдаар тэрбээр 2007 оны 11 дүгээр сард  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 97.1%-ийн саналаар сонгогдож байсан түүхтэй. Харин түүний МАН-тай холбогдсон түүх нь 1988 оноос эхэлдэг. Тухайн үед С.Баяр МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, "Монгол пресс" агентлагт редактор, ерөнхий редакторын үүргийг гүйцэтгэдэг байжээ. Гэхдээ түүний үндсэн мэргэжил хуульч. Тодруулбал, 1978 онд Москвагийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн байдаг.

Тэрбээр МАН-д элссэн даруйдаа МРТУХ-д сэтгүүлч бөгөөд "Залуучууд" нэвтрүүлгийн хамтран хөтлөгч, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны Их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.

Харин зарим нэг нь санаж байгаа бол тэрбээр 2008 оны сонгуулийн дараа Ерөнхий сайдаар улиран сонгогдсон ч элэгний өвчтэй хэмээн 2009 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзсан. Түүнээс хойш 2012, 2016 гээд УИХ-ын сонгуулиуд өнгөрсөн ч тэрбээр дахин нэр дэвшиж, улс төрийн томоохон албан тушаалыг хашаагүй юм. Гэвч яагаад ч юм тэр өнөөдөр Монголын хамгийн том олигархи хэмээгдэж, МАН-ын нөлөө бүхий эрхэм болжээ.

2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь түүнийг намынхаа сонгуулийн штабыг чадварлаг удидсаных гэлцдэг. Сонгуулийн дараа түүнийг Монгол Улсаас Англи улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилсон нь намынхнаас нь түүнд бэлдсэн “бэлэг” хэмээн олон нийт жиг жуг гэлцээд авсан. Гэхдээ түүнийг 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан учир туршлагатай дипломатч гэх хүмүүс ч бий.

С.Баярыг улс төрийн хүрээний нэр цэвэр, боловсролтой, шударга цөөхөн эрхмүүдийн нэг хэмээн үнэлдэг байсан цаг тун саяхан. Гэвч 2014 онд түүнийг АНУ-ын хамгийн дээд зэрэглэлийн дүүргүүдэд найман хаус эзэмшдэг төдийгүй түүний байшингийнхаа гадаа зүлгээ услаад зогсож буй зураг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэрбээр энэ тухайгаа 2016 оны дундуур сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтлөн хүргэдэг “Цензургүй яриа” сурвалжлагын нэвтрүүлэгт орох үеэрээ “потошопчдын тун муу эвлүүлэг” хэмээн үгүйсгэсэн байдаг.

Гэвч Монгол улсын Иргэн Г.Ичинхорлоо энэ оны 3 дугаар сарын 8-наас эхлэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эсэргүүцэж буйгаа зарлан, Лондон хот дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлсэн билээ. Жагсагчид С.Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ "Оюу Толгой"-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, их хэмжээний авлига авсан, АНУ-д нийт долоон байр худалдан авсан гэж буруутгаж байсан юм.

Элчин сайд С.Баяр тун удалгүй мэдэгдэл хийж “Жагсаал хийсэн иргэдийг хүлээн авч уулзахыг хүссэн. Гэтэл тэд хүлээж аваагүй. Ямар учиртай жагсаал юм. Санжаагийн Баяр гэдэг хүнийг Монголын төр томилсон учраас тэд асуудлыг шийднэ. Би шийдэхгүй. Лондонгийн гудамжинд жагсаад асуудал шийдэгдэхгүй. Төрийн томилгоог Лондончууд ч шийдэгдэхгүй. Энүүгээр явж байгаа хүмүүс ч мэдэхгүй. Төр шийдэх байх. Би томилгоо авсан хүн асуудал тавих эрхтэй. Асуудлын дагуу хариу өгөөч гэсэн санал тавьсан. Дөрөвдүгээр сард болох арга хэмжээнээс өмнө асуудлыг шийдмээр байна. Миний буруу гэдэг нь батлагдаж байгаа бол Монгол-Английн харилцааг муутгаж болохгүй. Намайг эргүүлэн татаж болно. Хэдий би улс төрд олон жил болж байгаа ч доромжлол, гүтгэлэгт дасна гэж байхгүй л дээ. Дурын амьтанд гүтгүүлээд сууж байх сонирхол надад алга” гэв.хэмээсэн юм.

Түүний энэхүү мэдэгдлийн дараа С.Баярыг эргүүлэн татах тухай асуудал улс төрийн хүрээнийхний дунд яригдаж эхэллээ гэсэн мэдээлэл цацагдсан.

Учир нь жагсаал зохион байгуулагч иргэн Г.Ичинхорлоо нарын хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Гадаад Хэргийн  Сайд Ц.Мөнх-Оргил нарт хандан шаардах бичиг хүргүүлжээ. Тэд хариугаа өнгөрөгч гуравдугаар сардаа багтаан авна хэмээж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн  14.3-т "Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна" гэсэн заалт бий. Гэвч тэдгээр иргэд хариугаа авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Хуулийн үндэслэлээс үзвэл С.Баярыг эргүүлэн татах эсэхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-тай зөвшилцөж шийдэх учиртай аж. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн гарт С.Баярын албан тушаалаасаа буух уу, үгүй юу гэдэг асуудал явж байна гэсэн үг юм. Гэвч нөлөөтэй улс төрчдийн хэрэг замхарч алга болдог шиг энэ хэрэг ч мөн адил мартагдах бололтой.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 47 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (49.0.218.223) 2017 оны 04 сарын 17

баяр бол монголд МАНАН хэмээх мафийн бүлгийг үүсгэн байгуулагч одоогоор энэ бүлгийн ахлах зөвлөх мафийн өөөдрийн бодлогыг тодорхойлог М.Эхболд, элбэгээ хоёр энэ замаар бүлгийг тууштай үргэлжлүүлж байгаа улс ахлах зөвлөхөө зайлуулана гэж гонж. одоо ерөнхийлөгчийн дааагийн эрх ямбыг элбэгээд эдлүүлэх гэж тэмцэж байна. элбэгээг хугацаанаас нь өмнө буулгаж зугаалга цэцэрхэлээс өөр юм хийлгүй хариуцлага дэг журмыг устгасны төлөө ерөнхийлөгчөөс буусны дараа дараагийн эрх ямбыг эдлүүлэхгүй байхын тулд ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө буулгах ёстой.

0  |  0
ЗОЧИН(202.9.40.184) 2017 оны 04 сарын 15

ЭСВЭЛ ЭНЭ ХҮНД ХАМААРАЛГҮЙ ТИЙМ ХУУЛЬ ГАРГАЦАН УУ? МАШ САЙН ОФШЁРЫН ХУУЛЬ ГАРСНАА ЗАРИМ НЬ ГАЙХАЦГААГААД Л БАЙСАН ОДОО ХАРУУЛАХ БАЙЛГҮЙ ДЭЭ.

0  |  0
ЗОЧИН(202.9.40.184) 2017 оны 04 сарын 15

ОФШЁРЫН ХУУЛЬ ГАРЛАА ОДОО ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД ЭРГҮҮЛЭН ТАТАЖ АЛБАН ТУШААЛААС НЬ ОГЦРУУЛАХ ЮМ БИШ ҮҮ МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР. ХУУЛИА ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛХИЙГ С.БАЯРЫН ЖИШЭЭГЭЭР АРД ТҮМЭН НЬ ХАРАЯ.

0  |  0
Otgoo(66.181.177.110) 2017 оны 04 сарын 14

Ерөнхийлөгч баярыг татаач ээ. Монголыг муухай харагдуулаад байгаа с.баярыг татъя!

0  |  0
irgen(153.135.113.7) 2017 оны 04 сарын 14

Ene zawhai mongond tolgoigoo meduulsen shunaliin tulam bird bolson zawaan owgon bur mongoloos zailwal taarna.Ur huuhduuded ni bur hulgaigaar tsugluulsan hulgain tsugluulga ni hool bish hor bolj tamd unana!!! Burhanii surgaalid hulgai hiiwel ur huuhed 3uyeree zowlond unana gedeg !!!

0  |  0
Нямаа(182.160.3.148) 2017 оны 04 сарын 14

Манай ерөнхийлөгч яасан аймхай байнаа? , эсвэл барьцаанд байгаа юм уу? Г. Ичинхорлоо бүсгүй шиг зориг гаргаачээ. С.Баярыг татвал авилгачдад том сануулга болж Монголын бохир төрд хэрэгтэй юмсан.

0  |  0
зочин(202.70.34.244) 2017 оны 04 сарын 14

яахлаараа замхардаг юм бэ, асуудал хэвээр байгаа шүү.

0  |  0
bi(66.181.188.215) 2017 оны 04 сарын 14

sanjiin xogiin xulgaich

0  |  0
ebe(202.131.225.197) 2017 оны 04 сарын 13

zamharna ch gej baihgui shuu. buu gorid

0  |  0
zochin(122.201.22.134) 2017 оны 04 сарын 13

yasan gej erguulen tatah yostoi yum. idej uugaagui, muruuruu ajilaa hiij bgaa hun. hunii hiisen gaviag unelj surtsgaa. idsen uusan gedeg bol zovhon uher mongolchuudiin l bodol. uher bish mongolchuud n zov oilgoj bgaa

0  |  0
Хулгайч(122.201.24.29) 2017 оны 04 сарын 13

Еврей нар наадахыг чинь гаргаж огохгуй.Хулгай задрах аюул уусвэл оорсдоо устгана. Наад хулгайч чинь хаашаа явахаа мэдэлгуй яахав. Бараг дуудсан байх. Цаад эзэн нь

0  |  0
дамчин(66.181.176.57) 2017 оны 04 сарын 13

Хууль н гарлаа,Дараагийн ерөнхийлөгч үгээ хэлэх биз дээ,Харж л байя

0  |  0
Zochin(27.123.214.104) 2017 оны 04 сарын 13

Za bolidoo eh oronoo hudaldsan shorond bh yostoi hund yamar alban tushaal ogchihsiin be novsh gj

0  |  0
GG(66.181.186.25) 2017 оны 04 сарын 13

TER HEDEN ARVAN OFFSHORETOI HEDEN ARVAN HOUSETAI OHIDUUDIIG NI BARIVCHLAJ NUDEN DEER NI HORIJ HEVTUUL!!! TER ZALUU EHNER SUVDIIG NI OLNII SHIVSHIG BOLGOJ ZARAL!!! TEGEJ BJ ENE UGUR ARHICHIN PSDA UHAARAH BH!!!! X( X( :-q

0  |  0
иирргэн(202.9.41.182) 2017 оны 04 сарын 13

Төр хувь хоёртоо хийдгээ хийчихээд хэдэр ёдор зангаар ихэмсэг дүр исгэн бусдын шүүмжийг үл тоогоод явах цаг бол хугацаатай байхоо.

0  |  0
зочин(202.179.23.29) 2017 оны 04 сарын 13

Баярцогтоос болж АН яалаа даа МАН СБаяраас болж Ерөнхийлөгчийн сонгуульд унах вий дээ

0  |  0
зочин(202.9.43.218) 2017 оны 04 сарын 13

энэ хулгайчыг татан буулга муухай пиздаа

0  |  0
zochin(82.132.239.115) 2017 оны 04 сарын 13

Elbegdorj, Bayar, Bayartsogt , Saikhanbileg nartai niileed avilga avsan uchraas hariutslaga tootsoj chadahgui b.gaa yum

0  |  0
zochin(82.132.239.115) 2017 оны 04 сарын 13

Elbegdorj, Bayar, Bayartsogt , Saikhanbileg nartai niileed avilga avsan uchraas hariutslaga tootsoj chadahgui b.gaa yum

0  |  0
zochin(82.132.239.115) 2017 оны 04 сарын 13

Elbegdorj, Bayar, Bayartsogt , Saikhanbileg nartai niileed avilga avsan uchraas hariutslaga tootsoj chadahgui b.gaa yum

0  |  0
АА ЯЯ(202.72.245.200) 2017 оны 04 сарын 13

МОНГОЛЫН ТӨРД АРД ТҮМЭНД ХАМГИЙН ИХ ХОР ХИЙСЭН ЭТГЭЭД ЭЛЧИН ХИЙГЭЭД ЯВЖ БАЙГАА ЮМ УУ? ГАЙХАМШИГ АА

0  |  0
МАН (103.10.23.126) 2017 оны 04 сарын 13

МАН С Баярт хайртай Баяр МАН даа хайртай МАН бол бидний хулгайч нарын үүр энэ үүрнэсээ бид хэнийгээ ч гаргахгүй хамгаална болохгүй бол чамайг татсан болж хэсэг мартуулаад албан тушаалд иргүүлэн томилно тэнгүүдийг хуурах амархан сонууль дөхөөд байна чи ойлгоорой биднийгээ өршөөгөөрөй чамад гадаадад 6 сар амрах мөнгө өгнө / МАН /

0  |  0
BAYAR(66.181.176.136) 2017 оны 04 сарын 13

TAT TAT TAT ANGLID BGAA JAGSAGCHID JAGSAARAI DEMJIJ BN

0  |  0
хххх(103.10.23.126) 2017 оны 04 сарын 13

Баярын охид Залуу эхнэр нь энэ их мөнгийг хаанаас олсон их сурвалжаа шалгуулчах шалгуулхаас зүхдаад байгаа чтнь л их ноотой байна хэрэгийг баримт бол бэлэн байж байна

0  |  0
Zochin(202.21.106.106) 2017 оны 04 сарын 13

Bayariig bas MEnksaihaniig elchingees erguulen tat.Mun ofshor danstai Bayar Bayartsogt Batbold Sugar nariin ogfhorin mungiig ulsiin tusuvt butsaan avch 0-2nasnii huuhed asarch baigaa eejuuded sar bur 100000tugrugiin tetgemj ugch huuhdiin 20000 tugrugiig huuhed burt uguh ni zuitei.

0  |  0
Албадан шинжилгээ(202.9.40.141) 2017 оны 04 сарын 13

Хөнгөн явдалтай завхай зайдан С.Баярыг яаралтай дуудан авчирч тэмбүүний албан шинжилгээ хийлгэх ёстой. Тэмбүүтэй элчин сайд гэж байж болохгүй.

0  |  0
иргэн(202.131.238.98) 2017 оны 04 сарын 13

Баяр ер нь яг ямар гай тарьсан хүн бэ? Та нар яг баттай ноттой баримт олсон уу? Эсвэл шар хэвлэл, хэн нэгний ам дамжсан ярианд тархиа угаалгаад л сууж байна уу? тийш дэ тий ш дээ гээд л ккк

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 04 сарын 13

ene amitan ukhelheer asuudal duusna gej bna.amid baigaa deeree baga shig mongold gai boloosoi.

0  |  0
С Баяр (103.10.23.126) 2017 оны 04 сарын 13

Оюун толгой бол миний бахархал Би энэ толгойгоос их мөнгө олож нууж чадсан Би гэмгүй хүн Таа муусаан намайг яайж ч чадахгүй Миний талд Нам мөнгө эрх мэдэл байна таа муусаанд юу ч байхгүй Хууль шүүх гэдэг чинь эрх мэдэлийн талд миний талд үүлчилдэг юм Би С Баяр байна Баяр шүү мэдэж ав тэнгүүдээ

0  |  0
зочин(202.179.23.89) 2017 оны 04 сарын 13

иймэрхүү асуудлыг шийдэж чадахгүй болохоор л Төрийг муухай харагдуулж Намынхан нэр хүндэд ч муугаар нөлөөлж эхлэнэ шүү дээ Тэгээд ч удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад Ард иргэдийн дунд МАН-ын нэр хүндэд маш муугаар нөлөөлнө гэдгийг тооцож үзэхгүй л байгаа юм байх даа АН- Баярцогтоос болж сонгуульд

0  |  0
0000(103.10.23.126) 2017 оны 04 сарын 13

Монгол улсад Нам төвтэй хулгайч нарын үүр болсон төр оршин байгаа цагт С Баяр мэт нь хэзээч буухгүй Харин улам дээшээ дэвшнэ Ичэх нүүрэндээ иргүүлэн авчраад өндөр албанд томлоно доо хараж л байгаарай Монголчуудаа одоо л хамтаран тэмцэгүй бол хулгайч нар улам гаарна

0  |  0
Зочин(150.129.143.132) 2017 оны 04 сарын 13

Муу эрлийз хөгшин ухна

0  |  0
Сэргэлэн(202.21.120.234) 2017 оны 04 сарын 13

Байрыг татаж чадахгүй бол Элбэгдоржийг өөрийг нь огцруулах хэрэгтэй. ^#(^

0  |  0
zocnin (108.181.115.137) 2017 оны 04 сарын 13

ene hyn angliar cnolootei yarij cnadahgyi, medleg myytain deer shunaltai . hogshin owoo .. mongoliin ner toriig gadaadad cn ballana .. hen gedgee haruulaad bhad dahin mongoliin mongiig oodoo anglicnuudad idyyleh geed hyleeged bgaamyy

0  |  0
zocnin (108.181.115.137) 2017 оны 04 сарын 13

ene hyn angliar cnolootei yarij cnadahgyi, medleg myytain deer shunaltai . hogshin owoo .. mongoliin ner toriig gadaadad cn ballana .. hen gedgee haruulaad bhad dahin mongoliin mongiig oodoo anglicnuudad idyyleh geed hyleeged bgaamyy

0  |  0
Dandar(66.181.176.68) 2017 оны 04 сарын 13

Tataad hend ashigtai ym bol doo

0  |  0
Top