“AFA - Asian Film Awards -2017” буюу Азийн кино наадам өнгөрөгч сарын 21-нд болж өнгөрсөн билээ. Тус наадмын шилдэг киногоор БНХАУ-ын бүтээл "I Am Not Madame Bovary" кино шалгарчээ. Энэ кино нь шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг эмэгтэй жүжигчин гэсэн гурван шагналыг хүртсэн юм. Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Хятадын алдарт жүжигчин Фан Бин Бин хүртсэн байна.
Сонирхуулахад, шилдэг найруулагч шагналыг "Wailing" киногоор БНСУ-ын найруулагч На Хун Жин, шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг "Harmonium" киногоор Япон жүжигчин Асано Таданобү нар хүртжээ.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )