Олон улсын сэтгүүлчид Пхеньянд ирцгээж байна

Хэрэв АНУ Пхеньяны эсрэг түрэмгийлэл эхлүүлвэл Умард Солонгос улс Япон,Өмнөд Солонгост байгаа америкийн цэргийн баазуудыг болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордон руу довтолно гэж Умард Солонгосын Ерөнхий Штаб анхааруулсаныг Умардын улсын мэдээллийн суваг KCNA онцлон мэдээллээ.

Бүс нутагт нь ирэхээр замдаа гараад байгаа Америкийн нисэх онгоц тээвэрлэгчдийн зүгээс ямар нэг түрэмгий үйлдэл хийх л юм бол “гамгүй хариу” өгнө гэж Умардын цэргийн хүчний командлалаас амлав.

“АНУ болон түүний вассал хүчнүүдийн эсрэг хийх сөрөг үйлдэл нь эзлэн түрэмгийлэгчдийг амьд үлдэхийг зөвшөөрөхгүйгээр явагдах болно “ гэж зэвсэгт хүчний хийсэн мэдэгдэлд дурдагджээ.

Мөн энэхүү мэдэгдэлд “Трампын засаг захиргаа 4 сарын 6-нд Сири лүү далавчит пуужингаар харвасан явдал нь, бидэнд аюул занал нээлттэй байгааг харуулсан сүрдүүлэг байлаа” гэжээ.

Ерөнхий Штаб цааш нь, Япон дахь Америкийн цэргийн хүчнээс зохион байгуулдаг Номхон далай, Гуам, Окинава арал дээрх Америкийн цэргийн баазууд, тэр ч байтугай АНУ-ын эх газар бүгд Умард Солонгосын стратегийн пуужингийн хамрах хүрээнд байдаг гэж цохон тэмдэглэсэн байна.

Баасан гаригт хөрш Хятадын ГХ-ийн сайд Ван И АНУ,Умард Солонгосын хурцадмал байдлыг “мөргөлдөөн хэзээ ч эхэлж мэдэх” түвшинд байна гэж сануулсан.

“Сүүлийн өдрүүдэд хурцадмал байдал даамжрах төлөвтэй байна. Хэрэвзээ дайн гарвал үр дүнд нь хэн ч ялахгүй бөгөөд бүгд ялагдах болно” гэж Ван И байх сууриа илэрхийлэхдээ дурдав.

Хятадын ГХ-ийн сайд хямралыг дипломат аргаар шийдэхийг талуудад уриалаад, аль нэг тал нь л зөрчил гаргавал, “түүхэн хариуцлага хүлээж, тохирох үнийг төлөх болно” гэсэн байна.

Бямба гаригт буюу маргааш болох Умард Солонгосыг үндэслэн байгуулагч Ким Ил Сангийн 105 насны ойгоор “Нарын Өдөр” тэмдэглэхдээ цөмийн зэвсгийн туршилт хийхээр төлөвлөж байгаа нь “өдөөн хатгалга” хэмээн Өмнөд Солонгос улс өмнө нь мэдэгдээд байсан.

Пхеньян гадаадын 200 сэтгүүлчийг “маш том чухал үйл явдалд” урьснаар энэхүү туршилтыг хийх магадлалтай болгож байна. Сэтгүүлчдийн бүрэлдэхүүнд CNN, AP, Японы NHK зэрэг дэлхийн томоохон сувгийн сэтгүүлчид багтсан аж.

Пүрэв гаригт Америкийн тагнуулын албаныхан NBC сувгаар Томахаук далавчит пуужингаар тоноглогдсон хоёр сөнөөгч Умард Солонгосын цөмийн туршилтын баазаас 480 км-т байрласан гэж мэдээлжээ.

Орчуулсан Б.Навчаа

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 12 )

рр [ 202.9.42.37 ]      |     4-р сарын 15 -нд, 18:49 минутанд

КИМ ИЛЬ СУН л гэж Солонгосчууд нь өөрсдөө дуудаг юм ш дээ. Солонгосчуудад Солонгос хэл заах гээд байна уу үгүй юу?

өаөба [ 150.129.141.42 ]      |     4-р сарын 15 -нд, 05:47 минутанд

хахаха та нар ч дээ КИМ ИР СЕН гэдэг гэж одоо болтол боддог юмуу Нийслэлийг нь Пхеньян гэдэг шигээ Ким Ил сан шүү дээ

монгол хүн [ 122.201.21.178 ] 4-р сарын 15 -нд, 09:45 минутанд

Чи тийм сүрхий юм бол Монгол гэдгийг хятадууд Мон гу, япончууд Монгору, барууныхан Монголиа гэж хэлдгийг нь болилуиаач

Oggy [ 60.241.168.84 ]      |     4-р сарын 14 -нд, 21:48 минутанд

Yum hiideg hun aldaj baij surdag yum.yu ch hiideggui humuus shuumjleed l suuj baidag yum daa

Oggi [ 60.241.168.84 ]      |     4-р сарын 14 -нд, 21:46 минутанд

Yahaw dee aldaa baigaa biz orchuul hurgeseniig n unshij oilgoson bol bayarlaj bai. Mongol helnii bagsh naraa. Ter Mongolchuudaa tataj awah talaarniited medeelel hurgeeree. Amjilt husie

Арай [ 66.181.185.159 ]      |     4-р сарын 14 -нд, 20:44 минутанд

Ким Ир Сен биздээ

Арай [ 66.181.185.159 ]      |     4-р сарын 14 -нд, 20:44 минутанд

Ким Ир Сен биздээ.

Арай [ 66.181.185.159 ]      |     4-р сарын 14 -нд, 20:44 минутанд

Ким Ир Сен биздээ.

НАВЧАА [ 1.25.88.226 ]      |     4-р сарын 14 -нд, 20:25 минутанд

ЖААХАН 100 ТАТАЖ БАЙГААД ОРЧУУЛСАН ЮМАА, КККККК

Бат [ 66.181.190.237 ]      |     4-р сарын 14 -нд, 19:58 минутанд

Тэнд байгаа хэдэн Монголоо хэрхэн татаж авах талаар тооцож үзээрэй дээ

Түвшин [ 202.70.46.222 ]      |     4-р сарын 14 -нд, 19:44 минутанд

Төгөлх хэлээрээ ч зөв дэс дараалалтай найруулж бичиж чадахгүй байж, юун олон түмэнд мэдээ хүргэх! Юун Ким Ил Сан! Энэ сэтгүүлчид үнэндээ мэдлэг чадвар юу ч алга.

och [ 162.206.136.152 ] 4-р сарын 15 -нд, 12:17 минутанд

Төрлөх

Багш [ 202.9.41.96 ] 4-р сарын 15 -нд, 23:15 минутанд

Төрөлх гэвэл зөв

boogii [ 202.179.8.210 ]      |     4-р сарын 14 -нд, 18:50 минутанд

ee navchaa mini dee daanch yavdaa.eh helniihee hicheeld suuna baigaa.hevleliinhee tiim surgalt yavuulahgui bol ene hed chini onigoo bolj guitslee.

Бухимдаа [ 122.201.24.1 ]      |     4-р сарын 14 -нд, 09:47 минутанд

Ямар муу орчуулгатай юм бэ? Жишээ нь: ”... эзлэн түрэмгийлэгчдийг амьд үлдэхийг зөвшөөрөхгүйгээр явагдах болно...” гэх мэт ...