Лондон хотын даргыг “араар тавилтын” сайтын сурталчилгаанд ашиглажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 15

Эсрэг болон ижил хүстнүүдийг хооронд нь танилцуулах үйлчилгээ үзүүлдэг Ashley Madison хэмээх сайт Лондон хотын мэр асан Борис Жонсоны зургийг сурталчилгаандаа ашиглажээ. Campaign сэтгүүлд энэ талаар мэдээлсэн байна.

Сурталчилгаанд Борис Жонсоны зургийг тавиад хажууд нь “Роман аль хэдийнэ эхэлсэн. Таня ямар харагддаг нь огт хамаагүй” гэсэн бичиг байрлуулсан байсан аж. Сайтын зүгээс түүнийг байгууллагынх нь хамгийн хүндтэй үйлчлүүлэгчийн нэг. Түүнийг манайхаар үйлчлүүлдэгийг мэдсэн хүмүүс бүгд манай сайтад зочлох болно” гэж өгүүлсэн байна.

Лондон хотын мэр асан эхнэрээ байнга араар нь тавьдаг байсан нь саяхан илэрсэн бөгөөд үүнд сайт чухал үүрэг гүйцэтгэсэн нь саяхан тодорхой болсон юм. Түүгээр ч зогсохгүй хууль бус охин нь ил гарч хотын даргыг “түлсэн” юм.

TNT magazine сэтгүүлд бичсэнээр, Б.Жонсон сайтыг шүүхэд өгөх гэж байгаа бөгөөд зарим нэг сайтад мэдээлснээр бол аль хэдийнэ өгчихсөн, шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Харин сайтын удирдлага үүнээс огтхон ч айхгүй байгаа бөгөөд хотын дарга асан сайтад нь байнга зочилдгийг баталж чадна гэж мэдэгдэж байгаа юм байна.

Ashley Madison компани нь гэр бүлтэй хүмүүсийг сохор болзоонд уриалж, зуучидаг сайт ажиллуулдаг бөгөөд “Амьдрал богинохон, амжиж амтал” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Тус сайтад бүртгүүлэгчдийн тоо 15 саяд хүрч нийгмийн амьдралд нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул 2002 оноос АНУ-д хаагдсан байсан юм байна. Харин Их Британийн зах зээлд жилийн өмнөөс орж ирсэн ажээ. 

 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top