Та илтгэл тавих, олны өмнө үг хэлэхээс зайлсхийдэг бол үүнийг уншаарай

2017 оны 04 сарын 15

Та бусдын өмнө үг хэлэхдээ өөртөө итгэлтэй байж бусдад нөлөөлж чаддаггүй бол танд Америкийн алдарт лектор ДЕЙЛ КАРНЕГИ ингэж зөвлөж байна.                                

                              1. ХЭРХЭН ЗОРИГОО ЧАНГАЛАН ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БОЛОХ ВЭ?

  • Эхлэхийн тулд амжилтанд хүрэх хүчтэй, шургуу эрмэлзэл өөрт тант байна гэдэгт итгэ
  • Хэлэхээр завдаж буй үгээ сайтар тунгаан бодоорой
  • Бат итгэлтэй байхтун
  • Дадлага! дадлага! бас дахин дадлага!

                              2. ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ НЬ БЭЛТГЭЛЭЭР ДАМЖИН ГАРЧ ИРДЭГ

Зөв бэлтгэл хий. Энэ нь хүний хэлсэн үг цээжлэх биш ойлгоход оршино
Гол зүйлдээ анхаарлаа хандуулж өөрт ойр байдлаар тогтоо
Өөрийн бодол санаа үзэл эрмэлзлэлийг нэгтгэн нийлүүлүүл 

 


                              3. Хэлэх үгээ хэрхэн бэлдэх вэ?

 

Бэлтгэлийн хэлэх үгэнд ямар үг сонгох вэ? та ямар сэдвийг авах хэрэгтэй вэ? Та дуртайгаа авч болно. Богинохон үгээр дэндүү олон юмыг хөндөх гэж оролдонгоо, дэндүү түгээмэл алдаануудыг бүү гаргаарай. Зүгээр л сонгож авсан асуудлийнхаа нэг хоёр талыг тайлбарлаж гаргахдаа, байх ёсоор нь хийх хэрэгтэй. Хэрэв та үүнийг богинохон үгээр хэлж чаддаш бол маш сайн. Хэлэх үгнийхээ сэдэвийг эртнээс сонгож завтай үедээ тунгаан бодож байх хэрэгтэй. Ийм байдлаар долоо хоног сайтар эргэцүүлэн бодвол зүүдэнд чинь үзэгдэж мэдэх юм. Цаг завтай үедээ бодож боловсруулж байхын тулд хэлэх үгнийхээ сэдвийг урдаас сайтар сонгон тогтоож ав. Энэ сэдэвтэй холбоотой бүх л зүйлсийг талаар өөр өөрөөсөө сайтар асуу.

"Өөрийн цуглуулсан зуун санаанаас ерийг нь таягдан хаягтун!" Олон цуглуулсан материалаасаа чанга шалгаруулах маягаар бэлдэх хэрэгтэй. Баримтуудийг найруулан бичих ,тэдгээрийн үндсэн дээр ямар нэгэн нотлогоо гаргах нь өндөр үр дүнтэй байдаг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top