ЗХУ-д нэрээ мандуулсан МОНГОЛ МОРИНЫ тухай гайхалтай түүх

2017 оны 04 сарын 15

Уншихаар нүдэнд нулимс бүрхэж исгэрэх сум гал төмрийн там дундуур чихээ хулмайлган давхиж буй гайхамшигт монгол морьд минь харагдах шиг.

90-ээд оны эхээр юм даа би хоёр нөхрийн хамт анх Герман улсад хөл тавьж баруун гэдгийг үзэж ангайж билээ.Тэгээд буцах болж манай нэг нөхөр Опель маркын машин хямд аваад тэр үеийн жишгээр хөлөөр нь Москва оруулаад ачуулахаар гарцгаалаа. Хил давахдаа Беларуссын Гродно боомтоор гарлаа. Оросоос арай хямд хахууль нэхээд байхгүй гайгүй газар байсан даа тэр үедээ, тэгээд бид явсаар нийслэл Минск хотод нь ирлээ нэг танил оросындоо түр буулаа.

Хямдхан дэн буудал олж тухалж амарлаа.Гэтэл машинд маань жаахан эвдрэл гараад ойр байх засварын газар очиж янзлуулаж засууллаа. Машинаа засахыг хараад л хүлээж сууж байтал нэг том "Краз" орж ирлээ жолооч нь бууж ирээд л манай машиныг сонирхож бна, том нүсэр биетэй эр байлаа ёстой л Кразны л жолооч гэмээр... Тэр үед Беларуссд ч барууны тэрэг ховор байсан үе дээ. Тэгснээ мань эр бидэн дээр ирж яриа өдөн хөөрөлдөв биднийг Монголоос яваа гэдгийг дуулаад их л сонирхож хаана буусан гэж асууж бна тэгснээ "-Та нартай ярих яриатай хүн дээ би.." гэх юм. Бид ч буусан буудалаа зааж өглөө. Орой буудалдаа ирээд хоорондоо ярилцав "-Тэр оросд буудалаа зааж өгсөн нь зөв үү?" гээд л жаахан хардаж байв. Манай орос хэлтэй нөхөр "-Гайгүй байхаа тохитой хүн харагдана лээ.." л гэж байна. Тэр яриагаа тэгсгээд мартав.

Хоолоо идчихээд амархаар бэлтгэж байтал хаалга тогшлоо. Хэн байдаг билээ гээд л онгойлговол нөгөө аварга орос эр тортой юм барьчихсан "-Орж болох уу?" гээд л зогсож байна. Бид ч яахав ор ор л гэлээ. Мань орж ирээд эр орос ёсоор мэндлээд торноосоо нэг шил "водка" бас даруулга бололтой идэх уух юм гаргаж ирээд ширээн дээр өрж эхэллээ. Тэгээд биднийг ширээнд урьж суулгаад нөгөөхөө задалж аягаллаа бид ч талархаад хийж өгснийг нь татчихаад юмнаас нь идэв. Янзтай сайхан орос даруулгууд байлаа "нэрлээд ч яахав нэрэлхээд ч яахав" гэдэг л боллоо. За тэгээд мань Орос яриагаа эхэллээ.

-Би Минскээс холгүй нэгэн тосгонд төрсөн хүн манай тосгон тиймч том биш бас баян ч биш байдаг л нэг тосгон...гээд дайны хөлд нэлээн сүйрч амьдрал дорой талдаа байлаа. Дайн дуусах үед би жаахан хүү байлаа манайх их л ядуу айл байсан юм. Нэг удаа тосгоны зөвлөл дээр дайнаас фронтоос ирсэн морьдыг ардуудад тарааж байгаа тул ирж морьдоо сонгож аваарай гэсэн зар дуулгалаа. Аав маань явлаа гэтэл гай болж замд нь хэдэн танил нь таарч архидцгаажээ аав маань балгах дуртай эр байсан даа хөөрхий тэгээд халамцуу юм салгалсаар оройхон Зөвлөл дээр очиж дээ. Тэнд ирсэн хамаг морьдыг нь хүмүүс аваад явчихаж. Ганц жижигхэн хар морь л байна гэнэ. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top