В.Штайнмайер: ОХУ-гүйгээр Сири, Хойд Солонгосын асуудлыг алиныг нь ч шийдэх боломжгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 17

Дэлхий дахинд үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын улмаас эдүгээ бүс нутгийг хамарсан ямар ч асуудлыг шийдвэрлэхэд “Их долоо”-гийн хүч дутах хачирхалтай нөхцөл байдал ажиглагдах болжээ.

Дэлхийн асуудалд маш том орон зай бүхий том гүрэн болох ОХУ-ыг “Их найм”-аас хассан нь ийм байдалд хүргэсэн гэдгийг “Их долоо” өөрсдөө ч зөвшөөрч байгаа юм.

Тухайлбал, ХБНГУ-ын Ерөнхийлөгч В.Штайнмайер “ОХУ-ыг бүлэгт яаралтай буцааж авчрах хэрэгтэй. Учир нь, олон улсын чанартай томоохон бэрхшээлийг ОХУ-ын оролцоогүйгээр шийдэх ямар ч боломжгүй. Украины асуудал гэхэд тэдэнгүйгээр шийдэгдэхгүй. Сирийнх ч адилхан, оросууд гол үүрэгтэй оролцож байгаа” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров үүний хариуд “ОХУ их наймд орох сонирхолгүй” гэж мэдэгдсэн байна. “Их долоо”-д ХБНГУ, АНУ, Япон, Канад, Франц, Их Британи, Итали улсууд багтдаг юм. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СССР(122.201.31.191) 2017 оны 04 сарын 18

Оросгүйгээр шийдэж чадахгүй их л оройтож мэдэж гэнэ.Цаашдаа Путинаас их ч зүйл суралцах байх.Манайх

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 04 сарын 17

mongoliin setgyylchid dendyy doroi medeeg yneheer hamaagui heden sar jileer hozorch niitleh um daa, ayul bolohod medeech ugui l baih ulsuud

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 04 сарын 17

mongoliin setgyylchid dendyy doroi medeeg yneheer hamaagui heden sar jileer hozorch niitleh um daa, ayul bolohod medeech ugui l baih ulsuud

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 04 сарын 17

mongoliin setgyylchid dendyy doroi medeeg yneheer hamaagui heden sar jileer hozorch niitleh um daa, ayul bolohod medeech ugui l baih ulsuud

0  |  0
Зочин(202.179.27.173) 2017 оны 04 сарын 17

В.Штайнмайер одоо ХБНГУ-ын ерөнхийлөгч болсон. Энэ хуучирсан мэдээ байна.

0  |  0
Аагий(91.183.239.238) 2017 оны 04 сарын 17

Энэ аль түрүү зун гарсан яриа ш дээ

0  |  0
Зочин(202.9.43.59) 2017 оны 04 сарын 17

оросыг хассан буруудсан юм.

0  |  0
Оросоо(27.123.214.121) 2017 оны 04 сарын 17

Энэ хүн үнэн хэлжээ. Орос гүйгээр дэлхий явж эргэлдэхэд хэцүү ее

0  |  0
ИРГЭН(202.179.23.27) 2017 оны 04 сарын 17

ИХ 7-Д ХЯТАДЫГ ОРУУЛААД ХОЙД СОЛОНГОСЫГ ГӨВШИХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Top