Гаж донтны бичлэгээс болж Facebook видео бодлогоо өөрчлөхөөр болжээ

2017 оны 04 сарын 18

Элдэв хүчирхийлэл болон эргэлзээтэй агуулга бүхий видео бичлэгүүдийг хянах талаар Facebook ахин бодлого чиглэлээ харж үзэхээр болсон байна. Учир нь, АНУ-ын нэгэн гаж донтон этгээд аллага үйлдэж буйгаа шууд эфирт цацсантай холбоотой аж. Уг аймшигт LIVE бичлэг хоёр цагийн турш үргэлжилжээ.  

 

 

Харин одоо Фэйсбүүк хэрэглэгчид ямар нэгэн хүчирхийллийг илтгэсэн бичлэг материал харсан даруйдаа модераторуудад маш хурдан хугацаанд, хялбархан замаар мэдэгддэг болох аж.

Фэйсбүүкийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Жастин Ософски өгүүлснээр, уг гаж донтон гэмт этгээдийн нийтэлсэн эхний бичлэгийн тухай ямар нэгэн мэдэгдэл захиргаанд мэдэгдээгүй байсан гэжээ. Тэрхүү бичлэг дээр аллагын үйл явц тодорхой дүрслэгдсэн гэнэ.

 

 

Харин хоёр дахь бичлэгийн тухай олон нийтийн сүлжээний хэрэглэгчид 1 цаг 45 минутын дараа мэдэгдсэн бөгөөд гурав дахь бичлэгийн тухай модераторууд дамжуулалт дууссаны дараа мэдсэн аж. 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top