Төр авлигачдаа ӨРШӨӨЖ, ӨӨГШҮҮЛСЭН хууль баталсаар байх уу

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 18

“International Consortium of Investigative Journalists” /ICIJ/ буюу Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо оффшор компанитай холбоотой 11,5 сая баримтыг өнгөрөгч 2016 оны дөрөвдүгээр сарын 3-нд олон нийтэд дэлгэсэн нь дэлхий нийт төдийгүй манай улсад томоохон шуугиан дэгдээсэн билээ.

Татвараас бултаж авч үлдсэн их хэмжээний мөнгөө оффшор бүсэд байршуулж, зарим нь мөнгө угаасан гэх нэр бүхий хүмүүсийн жагсаалт Германы “Sьddeutsche Zeitung” сонин болон дэлхийн 100 гаруй мэдээллийн томоохон сувгуудаар нэгэн зэрэг цацагдсан юм. 

“Mossack Fonseca” хэмээх Панамын компаниас 21 оффшор бүс дэх 214 мянган компани, олны танил хүмүүсийн санхүүтэй холбоотой электрон захидал, 500 гаруй банкны мэдээллүүд задарсан байдаг. Эдгээр баримт бичиг нь 1977 оноос эхэлж 2015 он дуусах хүртэл хугацааны буюу 40 гаруй жилийн мэдээллийн архив аж.

Панамын баримт задарсны дараагаар дэлхийн томоохон улс гүрнүүдийн тэргүүн, нэр нөлөө бүхий хүмүүс татвараас зайлсхийсэн нь илчлэгдсэн. Жишээлбэл, Азербайжаны ерөнхийлөгч Ильхан Алиевын гэр бүл, Британийн Лордын танхимын 6 гишүүн болон парламентын экс гурван гишүүн, Ерөнхий сайд Девид Камероны таалал төгссөн эцэг Иен Камерон, “Оффшоргүй улс төр” уриатайгаар төрд гарч ирсэн Исландын Ерөнхий сайд Сигмундур Давид болон түүний эхнэр /Тэрбээр өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 5-нд иргэдийнхээ эсргүүцсэн жагсаалаас үүдэн огцорсон/, Казахстаны Ерөнхийлөгчийн ач болон шадар сайд Нурали Алиевагийн хүү, Хятадын Коммунист намын тэргүүлэгч удирдлагуудын гэр бүл, намын улс төрийн товчооны найман гишүүний ойрын садан төрлийн хүмүүс оффшорт данс эзэмшдэг нь илэрсэн ч Хятадтай холбоотой мэдээллүүдийг эрх баригчид хааж, цахим хайлтыг блоколсон, Пакистан улсын одоогийн Ерөнхий сайд Наваза Шарифын гурван хүүхдийн нэр гэх зэргээр илэрсэн юм.

Харин манай улс С.Баярцогт гэх ганцхан оффшорчинтой мэтээр өдийг хүртэл ард иргэдэд ойлголт өгсөөр ирсэн. Гэхдээ Панамын баримт задрахад манай улсаас С.Баярцогтоос гадна 49 хүний нэр холбогдсон нь илэрсэн юм. Гэвч одоогоор хэн ч ямар нэгэн хариуцлага хүлээгээгүйгээр барахгүй нэг, нэгээрээ “Намайг буруу ойлгоод байна, надад оффшор данс байхгүй” хэмээн ээлж дараалан хэвлэлийн бага хурал зарлаж, зарим нь бүр олон нийтийн сувгаар уйлаад амжсан. Нэг талаараа манай улсын улс төрчдийг хамгийн ёс зүйгүй, увайгүй гээд нэрлэчихэж болмоор.

Оффшорын тухай дуулиан 2016 оны сонгуулийн өмнө хүчээ авснаар энэ сарын 13-нд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” /Оффшорын хууль гэж ярьж буй/ батлагдсан.

Гэвч энэ хууль УИХ-ын гишүүдийн сэтгэлд хүрсэнгүй. Нэг үгээр хэлбэл Оффшорын хууль батлагдсан ч 1990 оноос хойш гадагшаа гарсан гээд байгаа 17 тэрбум ам.долларыг авчрах ямар ч боломжгүйгээр барахгүй оффшорчдодоо хариуцлага хүлээлгэж чадахгүй гэнэ. Тийм ч учраас УИХ-ын нэр бүхий гишүүд анхнаас нь энэ хуулийг дэмжээгүй.

ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Өмнөх оффшорчдоо өршөөлөө

Энэ хуульд нэг сайн, хоёр муу тал бий. Сайн тал нь Монгол Улс анх удаа хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшорт данс эзэмших, хөрөнгө мөнгө байршуулах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглолоо. Мөн төрийн албанд томилогдож байгаа хүмүүс оффшортой холбоотой мэдээллээ Авлигатай тэмцэх газар /АТГ/-т гаргаж өгөх үүрэг хүлээж байгаа.

Муу тал гэдэг нь оффшор данстай, оффшорт хөрөнгө мөнгө байршуулсан хүмүүсийн хөрөнгийг Монгол руу татах тал дээр ямар ч зохицуулалт энэ хуульд орсонгүй. Тухайлбал, Панамын гэх тодотголтой мэдээллээр ил болсон 50 гаруй хүмүүсийн хөрөнгийг эх орондоо татах чиглэлээр ямар нэгэн зохицуулалт хийх боломж энэ хуульд байхгүй. Хоёр дахь муу тал нь хууль эргэж үйлчлэхгүйгээр хийгдсэн. Эргэж үйлчлэхгүй гэдэг нь өмнөх оффшорчдоо өршөөж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гарал үүсэл нь тодорхойгүй, татвараас нуусан их хэмжээний мөнгөн хөрөнгийг оффшор бүс нутагт зувчуулсан төрийн албан хаагчид хуулийн үйлчлэлийн гадна үлдэж байна гэсэн үг. Тиймээс иргэд бухимдалтай байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Жинхэнэ архаг авлигачдад дураараа “сэлэх” боломжийг өгч байна

Офшор данстай гэж нэрлэгдэж буй улс төрчидөд энэ хууль батлагдсанаар хариуцлага тооцох уу?

- Энэ хууль батлагдсан даруйдаа хэрэгжиж эхлэх бөгөөд буцаан хэрэглэх боломжгүй. Иймд өмнө нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, оффшорт их хэмжээний мөнгө “мартсан” хүмүүст үйлчлэхгүй. Зөвхөн өнөөдөр хөрөнгө оруулгын мэдүүлэг бөглөж байгаа төрийн албан хаагчид болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдэд хамаарна.

Эдийн засгийн хувьд Монгол Улсад ашигтай юу?

- Төрийн албанд сонгогдсон болон томилогдсон албан хаагч оффшор дансанд байгаа хөрөнгөө гурван сарын дотор эргүүлэн татаж энэ тухайгаа АТГ-т мэдэгсэнээр ял зэмгүй өнгөрөх боломж бүрдсэн. Хууль бусаар олсон хөрөнгийг шууд улсын орлогод хурааж авах ёстой! Харин энэ хуулиар дээрх зохицуулалт хийгдээгүй.

Энэ хуулийн үйлчлэх хүрээ оновчтой юу?

- Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлж буйгаар 700-800 мянган иргэнийг хянах шаардлага бий болж байна. Гэтэл энэ том орон зайг хянах хууль хүчний байгууллагын боломж туйлын бага. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хэлснээр “Жинхэнэ архаг авлигачдад энэ далайд дураараа “сэлэх” боломжийг өгч байгаагаас ялгаагүй юм.

Хүний эрх, эрх чөлөөнд дээдлэх зарчимд нийцэх үү?

- Энэ хууль батлагдсанаар хүнийг хий хоосон хардах, матах, хоорондоо талцах, улс төрийн зорилгоор нэгнээ намнах, цаашдаа Монгол Улсын эв нэгдэл туйлын хортой үр дагаварт хүргэнэ гэж үзэж байна.

Энэ хууль амьдралд нийцэж байна уу?

- Оффшор бүсийн 42 улсад ямар нэгэн худалдаа, наймаа хийх тэр байтугай жирийн үзэг, бал авахыг хүртэл энэ хуулиар хориглосон нь амьдрал огт нийцэхгүй байна. Дээрх шалтгаануудыг үндэслээд миний бие энэ хуулийг дэмжээгүй болно.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: “Акул”-ууд нь тарвалзаж, жараахайнууд нь сарвалзах хууль

Засгийн газар хамаарал бүхий этгээд гэдэг дээрээ анхаараарай. Би л гэхэд 250 гаруй ах дүү, хамаатан садантай. АТГ энийг хянаж чадахгүй шүү дээ. Хангайд мангир түүж байгаа хүн, Хөвсгөлд загас барьж байгаа хүнийг олж мэдүүлэг авна гэвэл замхарсан юм болно. АТГ энэ ажлыг хүчрэхгүй. Цаасан далайд умбаж, шалгах ёстой зүйл нь замхарч үлдэнэ. Яг жинхэнэ шалгах ёстой “акул”-ууд нь тарвалзаад, жараахайнууд нь сарвалзаад ажил хийж чадахгүй юм болно доо.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Монгол Улсын бүх иргэн оффшорчин болох байдал үүслээ

Оффшорын эсрэг хуулиа сайн нягталж үзэхгүй бол алдаатай зүйл заалт их байна. Яг одоогийн хуулиар бол Монгол улсын бүх иргэд хамрах хүрээнд орж оффшорчин болох байдал үүслээ. Хууль үүргээ биелүүлдэг байх хэрэгтэй. Жишээлбэл, ашгийн төлөө гэхээр "Эрдэнэс Тавантолгой"-г аваад үзэхэд Монгол Улсын гурван сая иргэн хувьцаа эзэмшдэг. Тэгэхээр монголчууд бүгд оффшорт данс эзэмшигч болж таарч байгаа юм. Нэг ийм марзан байдал бий болчихоод байна л даа. Энэ хуулийг батлахгүй бол МАН-ынхан оффшорчдоо хамгааллаа гэнэ, баталчихаар Үндсэн хуулийн маргаан руу явчих гээд ийм нэг сонин байдалд орчихоод байна. Мөн оффшор бүс гээд байгаа дэлхийн 40 гаруй улсад яваа манай улсын иргэд нэг ширхэг үзэг, бал ч худалдаж авч болохгүй гэсэн үг. Хөдлөх хөрөнгө гэхээр хүний эдэлж хэрэглэдэг бүх л зүйл орно биз дээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Хуулийг хийдэлгүй, хүмүүсийг хохироохгүй л байх хэрэгтэй

Бид цаашид Хонконгд явж байхдаа бал ч худалдаж авахааргүй болж байна. Хууль батлагдах хугацаа 2017 оны тавдугаар сарын 10. Арай тулгамдсан цаг байна. Арай хойшлуулж, зургаадугаар сарын 01 болгож болох уу. Тэгэхгүй бол оффшорын бүсийг тогтоож амжих уу. Нарийвчлан тооцож, хуулийг хийдэлгүй, хүмүүсийг хохироохгүй л байх хэрэгтэй.

Эдгээр гишүүдийн хэлсэн үгнээс дүгнэхэд Монгол Улс оффшорын тухай хууль баталсан гэх нэрийдлээр өмнөх оффшорчдоо хамгаалан, хууль эрх зүйн хариуцлага хүлээлгэх ямар ч боломжгүй болгожээ. Харин яг одоо төрийн албанд ажиллаж буй 39800 иргэн, түүний гэр бүлийн хүмүүсийг оффшорт данс эзэмшихийг хориглож, эзэмшдэг нэгийг нь дансаа хаахыг үүрэг болгов. О.Баасанхүү гишүүн хууль батлагдсаны дараа “Хамаарал бүхий этгээд гэдгийг би уг нь хамтдаа бизнес хийдэг хүн нь гэж ойлгож байгаа. Гэтэл эхнэр, нөхөр болоод явчихлаа. Бас нууц амраг гэх юм. Бид нууц юмыг ил болгож чадахгүй. Харин манай зарим хүмүүс нууц амрагаа ил болгоод гадаад, дотоодод явж байгаа харагддаг. Бас нэг зүйл нь хууль зөрчилтэй байна гэсэн хэрнээ баталчих юм. Алдаа, зөрчил байгаа бол хуулийг хойшлуулаад засч, тогтоол гаргаж болно шүү дээ. Хэрвээ болохгүй бол энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гаргаж болно” хэмээсэн юм.

Хэрвээ хуулийн дагуу оффшорт данс эзэмшигчид хариуцлага хүлээлгэх ямар ч боломжгүй юм бол энэ хууль хэнд ашигтай болж таарах вэ?

Хууль санаачлагчдын нэг болох УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Бид хамаарал бүхий этгээдийг хуулийн 3.1.6, 3.1.7-дэх хэсгээс ишлэл авалгүйгээр оруулсан учраас ХОМ-тээ эхнэр, нөхөр гээд биччихвэл тодорхой болно. Харин хуулийн хугацааны тухайд 2017 оны тавдугаар сарын 10-н хүртэлх хугацаанд оффшор бүсийг тогтоох ёстой. Наймдугаар сарын 10-ны дотор оффшор бүсээс хөрөнгөө татах үүргийг энэ хүмүүс хүлээж байгаа” хэмээсэн.

Татвараас нуун дарагдуулсан мөнгөө буцаан татах хугацаа олгожээ. Гэвч буцаан татсан мөнгө тухайн татвараас зайлагчийн хөрөнгө хэвээр үлдэнэ гэдэг л хамгийн ойлгомжгүй зүйл байгаа юм. Монгол Улс оффшорчидтойгоо тэмцэх биш харин ч тэднийг хамгаалсан гэдэг нь энэ хуульд ямар ч хариуцлагын заалт байхгүй байгаад ил тод харагдаж байна.

Тус хуулийн дагуу АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг 38,900-н төрийн албан тушаалтнаас гадна тэдний эхнэр, нөхөр, үр хүүхэд, төрсөн ах, дүү нар нь оффшор бүсэд хөрөнгө эзэмших, данс нээх хориотой болсон. Энэ тухай Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-д заажээ. Харамсалтай нь АТГ 700-800 мянган иргэнийг хаана, ямар данс эзэмшиж, хаагуур явж байгааг нь хянаж чадах болов уу?

Мөн оффшорт данс эзэмшсэн хэмээн нэр нь тодорсон төрийн болон бизнесийн нэр нөлөө бүхий хүмүүс ямар ч хариуцлага хүлээхгүйгээр барахгүй одоо ч төрийн ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна.

Ганцхан жишээ дурдахад, нууц данстай нь илэрсэн 49 хүний дотор Цэндсүрэнгийн Сэргэлэн гэх хүний нэр гарч ирсэн. Хөөгөөд үзвэл, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн дүү байв. Ц.Сэргэлэн нь Виржиний арлуудад бүртгэлтэй “Joy Key Development Limited” компанид хувьцаа эзэмшиж байсан талаар мэдээлэгджээ. Өөрөөр хэлбэл, баталгаатай биш ч гэсэн Ц.Сандуй өөрийн хөрөнгийг дүүгийнхээ нэр дээр бүртгүүлэн оффшорт данс нээсэн байх магадлалтай болж таарч байгаа юм. Гэтэл Ц.Сандуйг бизнес эрхэлдэг гэхээсээ илүү улстөрч хүн гэдгээр нь олон нийт мэддэг. Хэрэв дүүгийнх нь данс үнэн хэрэгтээ Ц.Сандуйгийнх бол тэр оффшор бүсэд байршуулах хэмжээний орлогыг хэрхэн бий болгосон байж болох вэ гэдэг асуулт гарна. Энэ мэт сэжүүрийг мөшгиж хөвөрдвөл ил зарлагдсан нэрсийн цаадахь эзнийг тогтоогоод зогсохгүй, оффшор бүсэд байршсан мөнгөний уг гарвалийг олж мэдэж ч болох юм. Шинээр батлагдсан хуулиар бол Ц.Сандуй өөрөө болон төрсөн дүү нь оффшорт данс эзэмших ёсгүй.

Энэ мэт төрийн өндөр дээд албан тушаалтнуудад арга хэмжээ авах биш харин ч нуусан мөнгөө ил гаргаад, үргэлжлүүлж ажлаа хийх боломж олгосонд иргэд нэлээд бухимдалтай байна. Хэрэв төр оффшортнуудтайгаа тэмцэх биш улам өөгшүүлэх, өршөөх үйлдэл хийсээр байвал шударга ёс хаачих вэ?

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МХГЭН(202.179.23.27) 2017 оны 04 сарын 18

ОДООНЫ ТӨР ЗАСАГ ГЭЖ ДЭЭ ӨӨРСДӨӨ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛИЙН ҮҮР УУРХАЙ ОФФШОРЧИД БОЛОХООРОО ДЭЭР НЬ ХЯТАДЫН ТАГНУУЛ ГЭЭД БҮХ Л МУУ МУУХАЙ БҮХЭН ШҮГЛЭСЭН МУУ ЁРЫН ГАЗАР ЦУГЛУУЛГА БОЛЖ ДЭЭ.ЭНДНИЙГ ХЭН ТӨР МИНЬ ГЭЖ ХҮНДЛЭН ДЭЭДЛЭХ ЮМ БЭ?ТИЙМ ХҮДЛЭЛ ЭДЭНД ХҮНДДЭНЭ.ХУЛГАЙЧУУДТАЙ ТЭМЦЭХ ЗОРИГ ЗҮРХТЭЙ МОНГОЛ ЗАЛУУЧУУД ХОВОР БОЛЖ ДЭЭ. ДАНДАА ХУВИА БОДСОН АЙМХАЙ ХУЛЧГАР ЗАЛУУЧУУДТАЙ БОЛЧИХОЖ.МӨХӨЛ НЬ ИРЖ БАЙГАА НЬ ТЭР ДЭЭ.

0  |  0
БНМАУ(122.201.31.191) 2017 оны 04 сарын 18

ОФШОРЧИД бүгд л МАН.АН.с төрсөн тэгэхээр тэд ил далд өмгөөлөх нь аргагүй шүү дээ.Яг л ЭНЕРЖИ РЕСУРС гэдэг нэг завин дээр суусан шигээ

0  |  0
зочин(92.139.52.91) 2017 оны 04 сарын 18

Олж авах мөнгө байхад олон түмнээсээ гуйлга гуйж, гадаадаас хүүтэй зээл хөөцөлдсөн төр байх ёсгүй, энэ мөнгөө яаралтай буцааж авах хэрэгтэй чадахгүй бол түргэн огцорцгоо, түшээд минь тарцгаа.

0  |  0
ард(59.153.114.231) 2017 оны 04 сарын 18

НЯМБААТАР ЛА АЛ АР АА БАЯРЦОГТ СУГАР БАЯР НАРЫГ ХОРИМООР БАЙНА МАЛААА

0  |  0
Зочин(99.100.111.145) 2017 оны 04 сарын 18

Сандуй өөрийн нэр дээр хотоос олсон мөнгөө хийж болохгүй гадаадад маш нууц арга байдаг гэдгийг аль эрт ухаарчээ.Баярцогтын нөгөө ухаан хаа байнаа.Сандуйг гүйцэхгүй байна.Эдгээр хүмүүсийн албан тушаалаас татах ёстой.Энэ бол иргэд бидний тавих санал.Иргэдээ сонгодог бол үүнийг биелүүл Эс чадвал зам тавьж.

0  |  0
Зочин(103.26.194.142) 2017 оны 04 сарын 18

Бямбацогт тендерээс хуссан менгее оффшорт нуусан байх.

0  |  0
Irgen(202.21.106.139) 2017 оны 04 сарын 18

Oshoriin esreg gargaj baigaa ene huulid Erunhiilegch horig tavih heregtei.Ene Ih hurliig taraa.

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 04 сарын 18

tolgoi muutai hymyys tor udirdaj baigaa ni tun haramsaltai baina, ner todorhoi hymyysee shalga shiitge, horongoo oruulj ir,,,,toriin tom alban tushaaltanguud offshore-d mongotei baihiig horih gedgiig l yariad baina, harin tend mongo baigaa ni oor hynii nereer baival adilhan l hariuzlaga toozno. Getel ed barag toriin zeverlegchiin hyyhed ch gadaadad ajil hiij bolohgui maygiin huuli hiilee,,,arai dendyy hooson tolgoitoi, doroi hymyys tord suuj baina, yah estoi ve ???? Ergyylj tatah , esvel byreldhyyneeree ogzor ta nar !!!!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 04 сарын 18

tolgoi muutai hymyys tor udirdaj baigaa ni tun haramsaltai baina, ner todorhoi hymyysee shalga shiitge, horongoo oruulj ir,,,,toriin tom alban tushaaltanguud offshore-d mongotei baihiig horih gedgiig l yariad baina, harin tend mongo baigaa ni oor hynii nereer baival adilhan l hariuzlaga toozno. Getel ed barag toriin zeverlegchiin hyyhed ch gadaadad ajil hiij bolohgui maygiin huuli hiilee,,,arai dendyy hooson tolgoitoi, doroi hymyys tord suuj baina, yah estoi ve ???? Ergyylj tatah , esvel byreldhyyneeree ogzor ta nar !!!!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 04 сарын 18

tolgoi muutai hymyys tor udirdaj baigaa ni tun haramsaltai baina, ner todorhoi hymyysee shalga shiitge, horongoo oruulj ir,,,,toriin tom alban tushaaltanguud offshore-d mongotei baihiig horih gedgiig l yariad baina, harin tend mongo baigaa ni oor hynii nereer baival adilhan l hariuzlaga toozno. Getel ed barag toriin zeverlegchiin hyyhed ch gadaadad ajil hiij bolohgui maygiin huuli hiilee,,,arai dendyy hooson tolgoitoi, doroi hymyys tord suuj baina, yah estoi ve ???? Ergyylj tatah , esvel byreldhyyneeree ogzor ta nar !!!!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 04 сарын 18

tolgoi muutai hymyys tor udirdaj baigaa ni tun haramsaltai baina, ner todorhoi hymyysee shalga shiitge, horongoo oruulj ir,,,,toriin tom alban tushaaltanguud offshore-d mongotei baihiig horih gedgiig l yariad baina, harin tend mongo baigaa ni oor hynii nereer baival adilhan l hariuzlaga toozno. Getel ed barag toriin zeverlegchiin hyyhed ch gadaadad ajil hiij bolohgui maygiin huuli hiilee,,,arai dendyy hooson tolgoitoi, doroi hymyys tord suuj baina, yah estoi ve ???? Ergyylj tatah , esvel byreldhyyneeree ogzor ta nar !!!!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 04 сарын 18

tolgoi muutai hymyys tor udirdaj baigaa ni tun haramsaltai baina, ner todorhoi hymyysee shalga shiitge, horongoo oruulj ir,,,,toriin tom alban tushaaltanguud offshore-d mongotei baihiig horih gedgiig l yariad baina, harin tend mongo baigaa ni oor hynii nereer baival adilhan l hariuzlaga toozno. Getel ed barag toriin zeverlegchiin hyyhed ch gadaadad ajil hiij bolohgui maygiin huuli hiilee,,,arai dendyy hooson tolgoitoi, doroi hymyys tord suuj baina, yah estoi ve ???? Ergyylj tatah , esvel byreldhyyneeree ogzor ta nar !!!!!

0  |  0
ЗОЧИН(202.70.34.98) 2017 оны 04 сарын 18

БИ АЛЬ Ч НАМЫН ГИШҮҮН БИШ Л ДЭЭ ГЭХДЭЭ 2016 ОНЫ СОНГУУЛЬД МАН-ЫГ ДЭМЖСЭН ЯАГААД ГЭВЭЛ ОЛОН ЖИЛИЙН БАЙР СУУРЬТАЙ УЛС ТӨРИЙН УУГАН ХҮЧИН ГЭЖ СОНГОСОН ГЭВЧ ТИЙМ БИШ БАЙЖ ҮНЭХЭЭР БОЛОВСОН ХҮЧИНИЙ ХОМСДОЛД ОРСОН УУ ЭСВЭЛ БАЙГАА Л ЭНЭ ЮМ УУ БҮҮ МЭД САНААНД ХҮРСЭНГҮЙ

0  |  0
zochin(150.129.141.215) 2017 оны 04 сарын 18

MAN-YN EDGEER DURAKUUD BUGD AWILGACHID BOLOKHOOR OLIGTOY < SAYN KHUULI BATLAJI CHADAKHGUY ARGATSAASAN AJIL KHIIJI BAYGAA SHUU DEE

0  |  0
Top