Х.Бадамсүрэн 180 саяын тансаг тавилгаар гэрээ тохижуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 18

Түүнийг ингэж тансаглуулахын оронд зургаан өрхийг орон сууцтай болгох байв

 

 

Эрдэнэт үйлдвэрийн захирлаар очингуутаа 01 тоот тушаалаараа өөртөө 300 саяар машин худалдаж авсан Х.Бадамсүрэнгийн тансаглал үүгээр дуусахгүй нь. Тэрээр Эрдэнэтэд амьдрах байрандаа зориулж 180 сая төгрөгөөр тансаг тавилгууд авсан байна. ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, “Х.Бадамсүрэнгийн эдлэх эрх хангамжаас арван төрлийг хассан. Зайлуул, өмнөх дарга нар шигээ хангамж эдлэх ёстой гээд хүний эрх яриад заргалдаад явсан ч болохоор, арай дэндүү хасаж танасан” гэж хэвлэлийн хурлын үеэр ярьж байсан бичлэг нь бий. Түүнд сард 24,5 сая төгрөгийн цалин, түр амьдрах байр, унах унаа, гэрээ дуусч буцах үед нүүх зардал, энэ дөрвийг л үйлдвэрийн мөнгөнөөс гаргахыг зөвшөөрсөн гэж байв. Тэгвэл байранд нь 24 саяар засвар хийлгэсэн баримт өмнө ил болж байсан. Харин байраа тохижуулахад 180 саяар тансаг тавилгууд худалдан авсан мэдээллийг нууцалж байлаа. Х.Бадамсүрэн ажлаа авснаас сарын дараа энэхүү өөрийн тансаглалд зориулсан 180 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээнд гарын үсгээ зуржээ. Гэрээний хавсралт тавилгын жагсаалтад жирийн иргэдийн санаанд багтамгүй дүн бий. Тухайлбал, MELODIA брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдэлийг 25,5 сая төгрөгөөр, нэмээд 15 саяын хувцасны шүүгээ, 8,1 саяын коммодоор хослуулан нойрсох тав тухыг нь хангасан аж. Мөн 22 саяын үнэтэй гал тогооны тавилга, дээр нь шарах шүүгээ, плитка, агаар шүүгч, холигчоо хүртэл авахуулахад 2,8 сая зарцуулж, MELODIA брэндийн 8 сандалтай ширээг 16 саяар авчээ. Түүнчлэн DONATELLO брэндийн буйдан 21,5 сая төгрөгөөр, MELODIA брэндийн зочны өрөөний иж бүрдэл 20 саяар, жижиг ширээ 3,2 саяар тус тус авч зочны өрөөг тохижуулсан байна. Х.Бадамсүрэнгийн байр гурван унтлагын өрөөтэй аж. Нөгөө хоёр өрөөнд нь тус бүр 10 саяын унтлагын иж бүрдэл, ажлын өрөөг нь 8,6 саяын тавилгаар “тоногложээ”. Ийнхүү Х.Бадамсүрэн захирлын тансаг тавилгаар тохижуулсан байр нийтдээ 200 сая хол давсан өртөгтэйгээр “босчээ”. Насаараа үйлдвэрт ажилласан зургаан эрийн гэр бүлд орон сууц авч өгөх хэмжээний мөнгө ийнхүү Х.Бадамсүрэнгийн үзэгний үзүүрээр хувийн тансаглалд нь зориулагдав. “Эрдэнэт”-ийг төр 100 хувь мэдэлдээ авсан гол шалтгаан энэ. Хувийн хэвшлийн хяналтыг хууль бусаар түлхэн гаргасан төрийн нударганы нөгөө талд дарга захирлуудын тансаглал, хувьдаа завших их шунал бий. Мэдээж Х.Бадамсүрэнг тойрсон орлогч захирлууд, зөвлөх, туслахуудад энэ хэмжээний хангамж шийдэгдэх нь тодорхой. Хяналт тавих ёстой ТӨБЗГ-ын дарга нь Эрдэнэтийн намын дарга байсан, тэндээ хувийн компанитай, дэд дарга нь Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн. ТУЗ-ийн гишүүдийн цалингийн цэсэнд Х.Бадамсүрэн гарын үсэг зурна. Мөн Дотоод аудит нь захирлын шууд мэдэлд харъяалагдахаар бүтцийг өөрчилж өгсөн. Ингэж төрийн мөнгийг хяналтгүй урсгах боломжоо нээж авдаг аж. Богино зайн улстөрөөр ард түмнээс хулгайлах цоорхой гаргадаг үлгэр жишээ энэ. Одоо төрд зуун хувь авах шийдвэр гаргасан, Х.Бадамсүрэнг томилсон бүх гишүүд төрийн мөнгөөр тансаглах ээлжээ хүлээн, “шахаагаа” хийхээр шүлсээ үсчүүлэн зүтгэж буй. Тэд “ард түмний өмч” гэх нэрийн дор булааж авсан эрх мэдлээрээ дамжуулж хувьдаа завших нүх сүвээ эрэлхийлж суугаа. Шударга ёс дийлж, шүүхээр үнэн ялах цаг ойрхон гэдгийг мэддэг учраас, бага хугацаанд ихийг авахын төлөө үүнээс ч увайгүй үйлдлүүд цаашид олон гарна. Харамсалтай нь хяналт тавьж, зогсоох хүчин алга.

 

 


Э.Бат

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lih;li(203.91.115.46) 2017 оны 04 сарын 19

uhej dald orooch badamsuren guai

0  |  0
зОЧИН(202.179.4.122) 2017 оны 04 сарын 19

ААН ЗА ТЭГЭЭД БАС ИДЭЖ, ТАНАСАГЛАЖ БАЙГАА НЬ ЗӨВ,НИЙТЭЛЖ БАЙГААГИЙНХ НЬ БУРУУ БОЛЖ БАЙХНЭЭ.....ЭНЭ МАН-ГИЙНХАН НЭГ ИЙМЭРХҮҮЛ СУУРЬ ХҮМҮҮЖИЛТЭЙ ХҮМҮҮС БАЙДГИЙМ ДАА... ЭНЭ ТЭГЭЭД АЖИЛ ХИЙЖ БАЙГААН БИЗДЭЭ....ХӨӨРХИЙ ГЭЖ...

0  |  0
зочин(183.177.98.82) 2017 оны 04 сарын 19

Бадамсүрэн ах та дээрх мэдээлэл үнэн бол өөрөө энэ тансаглалаасаа татгалзаач машин бол болноо энгийн иргэд 1 өрөө байранд амьдраад болоод л байна. өөрт чинь 1 унтлагийн өрөө, 1 зочны өрөө 1 гал тогооны өрөөтэй байхад л уг нь болоо биздээ дээрх мэдээлэл худлаа бол худлаа гэдгийг батлаад энийг бичсэн хүнийг нь олоод зохих арга хэмжээг нь авахуулаач

0  |  0
зочин(183.177.98.82) 2017 оны 04 сарын 19

улсын мөнгөөр ингэж тансаглахаа болиочээ ядаж ичих булчирхайтай байгаачэ одоо тэр 49 хувийг нь шууд ард түмэндээ хувьцаа болгож өгөх хэрэгтэй үүнийг ч ард түмэн шаардах хэрэгтэй ийм тансаглалгүй энгийн тавилга байхад Бадамсүрэн үхлээ юу ер нь энэ дээд албан тушаалтнууд тансаглалаа болих юумыг өөрсдөөсөө эхлээчээ хамаагүй ингэж байж эвгүйдэх вий дээ

0  |  0
монгол(202.131.227.234) 2017 оны 04 сарын 19

бадамсүрэн гуай наад бууны нохдоо дэргэдээсээ ялангуяа АН ын хулгайчуудыг зайлуулахгүй бол ажил хийлгэхгүй ээ. Жишээ нь АН ын орон нутгийн нэг муу хэлтсийн дарга л 38 000 000 /гучин найман сая/- аар солонгос элентра авч байсан даа. 2014 онд. Элентра 38 сая болох уу. мөн 53 000 000 /тавин гурван сая/-р сонатаа 7 авч байсан гээд бод. 21 аймаг 9 дүүрэг гэхээр хэдэн төгрөг болж байна. ингэж идэж уусны горыг ард бид өнөөдөр үүрч байна ш дээ

0  |  0
Zochin(122.201.21.158) 2017 оны 04 сарын 18

Хөөрхий дө олон жил дарга хийхдээ гэрээ тохижуулж чадаагүй юм байгаа биз

0  |  0
Zochin(59.151.230.64) 2017 оны 04 сарын 18

Anxnaasaa iim muusain yumnuudiig gargaad uls oron dampuurch bxad bs daxiad ter sxn tom vildwert elbegdorj shig ergvv nobshnuudiig gargaad t1 l yum da

0  |  0
zochin(213.112.78.60) 2017 оны 04 сарын 18

zailuul naadahaa

0  |  0
zochin(213.112.78.60) 2017 оны 04 сарын 18

naad hunee solildoo uur undur bolovsroltoi Erdenet uildveriig avaad yavah chadvartai zaluu hun MAN d bgaa gedegt itgeltei bna mergejiliin bolovson huchin

0  |  0
zochin(213.112.78.60) 2017 оны 04 сарын 18

uneheeheer unen yum bol iim yum gej yu bhavdee

0  |  0
zochin(213.112.78.60) 2017 оны 04 сарын 18

uneheeheer unen yum bol iim yum gej yu bhavdee

0  |  0
zochin(213.112.78.60) 2017 оны 04 сарын 18

Man namiihan yamar negen medeelel ugulduu ard tumendee zuv yumuu buruu yumuu

0  |  0
Зочин(66.181.160.8) 2017 оны 04 сарын 18

Зайгаа залуу хүнд тавьж өг өгөр өвгөн минь чи ганцаараа мэдлэг боловсролтой нь биш зөндөө сайхан залуучууд ажилгүй байна ичиж амьдар төгцөг минь зөндөө л гударлаа болоо юм биш үү

0  |  0
Зочин(66.181.160.8) 2017 оны 04 сарын 18

Энэ тансаг хулгайч авсаа хэдэн тэрбумаар авах бол аягүй бол авчихсан доо уг нь бол монголросцветмэтээс л шоронд явах байсан юм даа даанч бие хаа нь өвдөөд мултарчихсан юм арабын шейх биш өөрийгөө юу гэж бодоо вэ хоохор гуайн хүү даруулгатай байхгүй бол ганц худаг гэж нэг мангаа бий шүү цаана чинь

0  |  0
enhee(103.57.93.87) 2017 оны 04 сарын 18

ene arai dendej bn aa, tur zasgiin udirdlaguud iimerhuu yamnuudiig zailuulaach

0  |  0
baagaa(122.201.21.52) 2017 оны 04 сарын 18

arai ch dee ard tumnii mungu herengeer tansaglaj duusahgui yum aa, haraah oligtoi ug ch oldohgui yum... uhbel taarna??!!!!!

0  |  0
Sara(66.181.183.144) 2017 оны 04 сарын 18

Udahgyi burhan uzuuleed ognoo oort ochihgyi ch ur huuhduud ni uiliin uriig ni edlene dee yana

0  |  0
Зочин(202.9.41.127) 2017 оны 04 сарын 18

Ханаж чададгүй лүд вэ????. Ард олноо жаахан бодох сэтгэл алга даа. Ичээч.

0  |  0
zochin(103.229.120.214) 2017 оны 04 сарын 18

ENE SHUNALTAI HKEL UGNII GAI BOLSON UMIIG MAN erguulj tataad shudraga zaluu hkun yaraltai tabi.

0  |  0
МИ-8(203.91.115.42) 2017 оны 04 сарын 18

Шуналтай хөгшин үхэр вэ. Гэнэт баяжвал....... яана гэдэг билээ. Удахгүй онгоцтой дэлбэрч үхнэ шүү чи!!!!!!!!

0  |  0
Hi(112.72.11.124) 2017 оны 04 сарын 18

Arai dendej bn shuu.shunal ihdbel yah bilee

0  |  0
Zochin(202.131.243.162) 2017 оны 04 сарын 18

Арай үгүй байлгүй дээ аан!!!

0  |  0
Хаха(122.201.24.108) 2017 оны 04 сарын 18

хөгшин тэнэг үхвэл таарна

0  |  0
Zochin(66.181.177.246) 2017 оны 04 сарын 18

Ulun yum be dee chaawaas yu ch uzeegui uwgun ganz mesten derr ochinguutaa yumiig yaj medhuu hezeech husagdchina bh geel ih yarj dee, het ulsgulun uuriin oligtoi bisness gui ene metiin yaduu hulgaich nar turd garhaaraa ingedgiin

0  |  0
зочин(203.91.118.74) 2017 оны 04 сарын 18

Арай дэнднээ ажил хийх гэж томилогдсон юм уу, амралтанд тансаглах гэж томилогдсон юм уу????

0  |  0
emee(59.153.114.189) 2017 оны 04 сарын 18

shunaliinhaa toloosiig tolj l taaraa

0  |  0
zochin(153.135.113.7) 2017 оны 04 сарын 18

yapond bol shuud shoron !!!

0  |  0
зүг(202.21.112.2) 2017 оны 04 сарын 18

Заавал өрийнх нь эвгүй зургийг тавьж байгаад доор нь тансаг зураг оруулаад, Монголчуудыг хооронд нь хагалах гэд л байна даа... Завхарсан Э.Бат бэ?

0  |  0
зүг(202.21.112.2) 2017 оны 04 сарын 18

кк сэтэрхий зүү чаваад үхэж чадахгүй шүү дээ... Хэл амны бай болоод с.д.а

0  |  0
зочин (103.11.192.34) 2017 оны 04 сарын 18

ХЭРВЭЭ ҮНЭН ЮМ БОЛ АРАЙ БИШҮҮ АРД ТҮМЭН ХООЛГҮЙ ШАХУУ ХОНОЖ БАЙХАД АРАЙ АРАЙ

0  |  0
Зочин(27.123.214.126) 2017 оны 04 сарын 18

Би ямарч тавилга авахгүйгээр дарга болъё. Тэтгэврийн хөгшинөөс арай дээр хийх бх

0  |  0
Хажаа(103.26.195.123) 2017 оны 04 сарын 18

Энэ өвгөн юу л хийгээд байна даа новшийг мөчилж нохойд хая

0  |  0
Энхээ(202.70.46.221) 2017 оны 04 сарын 18

Энэ хүнтэй нэг уулзах сан. Сургуулийнхаа байранд хөрөнгө оруулалт хийлгэмээр л байна даа.

0  |  0
оо(103.10.22.55) 2017 оны 04 сарын 18

өмнө нь ямар тавилгатай байсан юм бэ. арай л өлөн юм уу, гэхдээ яахав тэр 49 хувийг аваад аймаар их идсэн хүмүүсээс дээрээ

0  |  0
44(202.5.196.74) 2017 оны 04 сарын 18

Та нэг л өдөр ертөмцийн мөнх бусыг үзүүлнэ ш дээ.

0  |  0
Top