ЭМГЭНЭЛ

2017 оны 04 сарын 18

БАТСҮХИЙН ХАНДОЛГОР

/1973-2017/

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх Батсүхийн Ханддолгор өвчний улмаас таалал төгссөнд Гадаад харилцааны яамны болон ДТГ-уудын нийт хамт олон гүн эмгэнэл илэрхийлж байна.

Б.Ханддолгор нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 10 жилийн 48 дугаар дунд сургууль, Монгол Улсын их сургууль, БНЭУ-ын Жавахарлал Неругийн их сургуулийг төгссөн. Олон улсын харилцаа, улс төр судлалын магистр.”Түшээ” дипломат цолтой.

Тэрбээр сэтгүүлчийн мэргэжлээр МУИС-ийг төгсөж төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сурвалжлагчаар ажиллан  хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Улмаар 1996-1999 онд “Ардын эрх” сонинд парламентын сурвалжлагч, 1999-2000 онд “Өдрийн сонин”-д  сэтгүүлч, тоймч,  2000-2002 онд улс төр,  мэдээллийн “Үг” сонины эрхлэгч, 2002-2004 онд Ардчилсан Намын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан  нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Монголын Үндэсний радиогийн дэд захирал, 2007-2009 онд МҮАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2013-2015 онд ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015 оны 8 дугаар сараас Дели дэх ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байв.

Б.Ханддолгор нь Монголын сэтгүүл зүйд өөрийн байр сууриа эзэлсэн, авъяаслаг сэтгүүлчдийн нэг байсан бөгөөд түүний сэтгүүлчийн ур чадвар, аналитик сэтгэлгээ, өсөх ирээдүй зэргийг үнэлж МЧАСЭ-ийн “Монголын сэтгүүл зүйд хүндтэй хувь нэмэр оруулсан хувь хүн”, “Оны шилдэг сэтгүүлчийн” өргөмжлөлөөр шагнаж байв.

Б.Ханддолгор нь мэдээлэл боловсруулах, нэгтгэн дүгнэх, дүн шинжилгээ хийх, аливааг шинээр хүлээн авч, суралцах чадвартай, мэргэжлийн давуу тал, ур чадвараа дипломат алба хашихдаа чадварлагаар ашиглаж байсныг бид дурсан санаж, түүний ард түмэндээ, төрдөө үйлчлэх хүсэл эрмэлзэл, ёс зүй, бусдыг хүндэтгэдэг хувийн хүмүүжил, харилцаа хандлага, төрийн албаны ажилтанд байвал зохих сайн чанарууд нь  бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан  болтугай

Ц.Мөнх-Оргил, Б.Батцэцэг, Д.Даваасүрэн,

ГХЯ-ны болон ДТГ-уудын нийт хамт олон

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.72) 2017 оны 04 сарын 19

ум сайн амгалан болтугай

0  |  0
Ганболд(202.179.24.223) 2017 оны 04 сарын 19

Ум сайн амгалан болтугай...

0  |  0
Ц.Мөнхцэцэг(202.70.46.216) 2017 оны 04 сарын 19

Гүн эмгэнэл илэрхийлж байна.Сайн сэтгүүлч байсныг монголын ард түмэн үүрд санах болно.ум ма ни бад мэ хум

0  |  0
Цэндсүрэн (122.43.172.167) 2017 оны 04 сарын 19

Ум сайн амгалан болтугай

0  |  0
Чимгээ(103.11.193.70) 2017 оны 04 сарын 19

Ум маани бадми хум

0  |  0
Золоо(119.40.97.94) 2017 оны 04 сарын 18

Ханддолгор биш билүү?

0  |  0
zochin(202.9.41.43) 2017 оны 04 сарын 18

Ye Burhan min yu bolov oo

0  |  0
Mugi (27.123.214.107) 2017 оны 04 сарын 18

um sain amgalan boltugai

0  |  0
Zochin (37.228.249.20) 2017 оны 04 сарын 18

Ym maani bad mu hym ym maa ni badmu hym ym maani bad my hum

0  |  0
Zochin (37.228.249.20) 2017 оны 04 сарын 18

Ym maani bad mu hym ym maa ni badmu hym ym maani bad my hum

0  |  0
Zochin(182.160.36.190) 2017 оны 04 сарын 18

yasan um boldoo, zaluu hun bna sh tee

0  |  0
зочин(202.179.31.126) 2017 оны 04 сарын 18

ум маани бадми хум

0  |  0
DULAMAA(202.9.43.86) 2017 оны 04 сарын 18

УМ МААНИ БАДМИ ХУМ

0  |  0
naiz n(202.21.106.168) 2017 оны 04 сарын 18

hairan hun hunii sain n turuuleed yavchih yum daa Um mani badmi hum

0  |  0
хамт олон(202.21.106.155) 2017 оны 04 сарын 18

Ум сайн амгалан болтугай.

0  |  0
Hh(59.153.114.106) 2017 оны 04 сарын 18

Ye Burhan min yu bolov oo

0  |  0
Hh(59.153.114.106) 2017 оны 04 сарын 18

Ye Burhan min yu bolov oo

0  |  0
Hh(59.153.114.106) 2017 оны 04 сарын 18

Ye Burhan min yu bolov oo

0  |  0
Top