“С. Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн” болно

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 18

Ардчилсан хувьсгалын анхны удирдагчдын нэг, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой энэ сарын 20-ны  өдөр тохиож байна. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн төрсөн өдрийг нь тохиолдуулан Монголын Үндэсний музей, “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн” зохион байгуулж, олон нийтийн хүртээл болгож байна. Уг үзэсгэлэнд түүний гэрэл зураг болон эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс түүвэрлэн 100 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж байна. Тухайлбал: Ардчилсан хувьсгалын тэмцлийн халуун өдрүүдийг өгүүлсэн түүхэн гэрэл зургууд, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны шатар, УИХ-ын гишүүн асан дүү С.Оюундаа бичсэн захидал, түүний өмсөж байсан хослол, цүнх зэргийг тус үзэсгэлэнд онцолсон болно. Тэрбээр “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн хэлсэн алдартай үгээрээ Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдсэн эгэл эрхэм билээ.

Уг үзэсгэлэн 2017 оны 4 дүгээр сарын 14-28-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд үзэгчдийн хүртээл болох аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зэрэгцээ ертөнц(202.179.11.10) 2017 оны 04 сарын 18

хүргэх юмсан даа.Ер нь ийм зүйл илрэхгүй тусмаа үнэ цэнэтэй байх юмаа.Жишээ нь:Чингис хааны шарил.Яг ийм байдлаар таны ертөнцөөс хальсан явдлыг их ч үнэд хүргэлээ дээ.Ийм хүмүүс таны хойноос явахдаа төлөөсийг чинь авч очих биз дээ.Албан тушаал,хөрөнгө мөнгөний төлөө найз нөхөд улс орноо хайрлахгүй хүмүүсээр монгол орон чинь дүүрч байгааг бас хэлье.Таны мөрөөдсөн нийгмийг найзууд чинь байгуулж чадаагүйг бас хэлье дээ.Энэ танд хүнд байгааг ойлгож байнаа

0  |  0
зэрэгцээ ертөнц(202.179.11.10) 2017 оны 04 сарын 18

Зориг агсан минь дээ.Саруул ухаант монголчууд чинь саарал ухаантай болоод удаж байна даа.Эрхэм таны үхлээр мөнч олон хүн улс төр хийж зарим нь мөн ч их цол хэргэм мөнгө төгрөг хүртлээ дээ.Тэхдээ жинхэнэ палач нь одоо болтол олдохгүй байна.Олдсон гээд байгаа нусан пулеметуудыг танай хамтран амьдрагч Булган хамт хоол идэж тамхи татаж байсан гэнээ.Түүнээс өмнө таны найз Батүүл орж ирээд малгайгаа мартсан нь үнэн юм уу.Таны найз улсын баатар болсныг та яаж мэдэхэв дээ.Энэ мэт танд хүргэмээр сонин их л байх юм.Хүмүүс зэрэгцээ оюун санааны ертөнц гэж бий л гэх юм.Хэрэв байдаг бол танд энэ байдлыг

0  |  0
Top