”Тэнгэрийн эгшиг” тоглолт үндэсний бахархлыг бүтээнэ

2017 оны 04 сарын 19

Монголын анхны морин хуурын "Жонон хар" музейг үүсгэн байгуулагч, морин хуурч Б.Сүхбаатарын уран бүтээлийн“ТЭНГЭРИЙН ЭГШИГ” тоглолт энэ сарын 24-нд Бөхийн өргөөнд болох гэж байна. Тоглолтоос орсон орлого морин хуурын музейг шинэхэн байртай болгох ажлын эхлэл болох ажээ.

"Монгол хуур" төвийн захирал Б.Сүхбаатар 2008 онд анх музейгээ үүсгэж байгуулж байсан бол өнөөдөр 200 гаруй үзмэрээс гадна морин хууртай холбоотой эд өлгийн зүйлс, гэрэл зургаар баяжуулжээ. Үндэсний бахархал болсон музейтэй болоход төр засгийн хийгээд ард түмний дэмжлэг хэрэгтэй гэдгийг тэрбээр хэвлэлийн хурлын үеэр хэлж байлаа.

"Тэнгэрийн эгшиг" тоглолт 4 хэсгээс бүрдэх бөгөөд тайзны өвөрмөц шийдэл, тоглолтын агуулга гээд даацтай тоглолт болохыг зохион байгуулагчид онцолсон юм. 

А. Түвшин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top