АНУ-ын таван сая доллараар үнэлсэн гэмт хэрэгтэн баригджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 20

Югославын дайны үед хийсэн гэмт хэргийн улмаас Гаагийн Олон улсын эрүүгийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан сүүлчийн хүн болох Горан Хажичийг баривчилжээ.

Горан Хажич нь Хорватын нутаг дээр 1992-1995 онд оршин тогтносон Сербийн хязгаарын бүгд найрамдах улс хэмээх зөвшөөрөгдөөгүй улсын удирдагч байсан юм. Гаагийн олон улсын эрүүгийн шүүх Горан Хажичийг 14 төрлийн гэмт хэрэгт буруутган ялласан юм. Тэрбээр 1991-1993 оны хооронд энгийн номхон хорватчуудыг алж байжээ. 

 АНУ түүнийг олж барихад тус болох мэдээлэл өгсөн хүнийг таван сая ам.доллараар шагнах амлалт өгч байв. Сербийн эрх баригчид мөн 1,4 сая ам.доллар амалсан.

Сербийн армийн командлагч асан Ратко Младич баригдсанаас хойш Горан нь Балканы дайны хэргээр эрэн сурвалжлагдаж байсан сүүлийн хүн болж үлдээд байсан юм. Серб улс дайны гэмт хэрэгтнүүдийг орогнуулсаар байгаа гэсэн нэрнээсээ ийнхүү салж байгаа аж.     

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top