Ё.Наранцэцэг: Меланхолик төрлийн хүмүүс мацаг баривал хөнгөн шингэн болоод л улам өнгөжиж жавхааждаг

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 21

 “Нараа Зүү засал” эмнэлгийн захирал, АУ-ны магистр, клиникийн профессор Ё.Наранцэцэгтэй мацаг барих талаар  ярилцлаа.

-Мацаг барих гэдгийг анагаах ухааны үүднээс тайлбарлаж өгнө үү?

-Мацаг барих гэдэг нь бие организмыг цэвэршүүлэх, өвчнөөс ангижрах, оюун ухаанаа төгөлдөржүүлэх зорилгоор хүн  нэг болон түүнээс дээш өдөр  ямар нэг хоолноос, зарим тохиолдолд уснаас татгалзах  үйлдэл юм. Уламжлалт анагаах ухааны онолоор  хий өвөрмөц  буюу холерик шинжтэй  туранхай, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс сард нэг удаа мацаг барина. Энэ төрлийн хүмүүс ойр ойрхон хугацаанд мацаг баривал хийн өвчнөөр өвдөх магадлалтай байдаг. Энэ нь энерги хуримтлуулж чадахгүй болно гэсэн үг юм. Улмаар  бие, сэтгэлийн ядаргаанд орно.

Хоёрдугаарт, цус шарын халууны хүмүүс буюу  сангвинек төрлийн том биетэй, улаан царайтай, эрч хүчтэй, халуун биетэй хүмүүс 14 хоногт нэг удаа мацаг барина. Харин  бадгана буюу мелахолик хэв шинжтэй,  III-IV р бүлгийн цустай, таргалахдаа амархан махлаг хүмүүс долоо хоногт нэг удаа мацаг баривал зохимжтой гэж үздэг. Эндээс харвал хүн бүрт мацаг барих давтамж нь  өөр байгаа биз.  Тухайн хүний биеийн онцлогоос хамаараад харилцан адилгүй байна.

-Эмчийн хяналтан дор  заавал мацаг барих ёстой юу?

-Хувь хүний л сонголт. Судалж мэдсэнийхээ хүрээнд эсвэл эрүүл мэндийн асуудал гэдэг үүднээс  мэргэжлийн хүнээс нь зөвлөгөө авч хэрэгжүүлэх ч хүмүүс ч байна. Хувь хүний өөрийнхөө соёлтой л холбоотой сонголт. Олон хоногоор мацаг барих гэж байгаа бол эхлээд заавал бүдүүн гэдсээ цэвэрлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл биед  хуримтлагдсан  хорт бодисыг  гадагшлууслны  дараа  мацаг баривал илүү үр дүнтэй.  Мацаг барих үед ходоодонд хоол хүнсгүй болоход бие өөрт байгаа илvvдэл эд эсээ энерги болгон хэрэглэдэг.  Хэрэв хорт бодисоо цэвэрлэхгүйгээр олон хоног мацаг баривал биед хуримтлагдсан бохирдолдоо хордоно гэж үздэг. Гудамжинд өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс эхлээд  клизм  тавиулдаг нь ийм учиртай.  Мацаг нь дотроо хуурай болон усан гэж хоёр төрөл бий.  Ус хуугаад мацаг барихыг хуурай мацаг гэж нэрлэдэг. Хуурай мацаг нь  ус ч уухгүй шүлсээрээ шингэнээ орлуулдаг. Энэ нь   усан мацагаас илүү үр дүнтэй гэж үздэг.

-Мацаг барихад анхаарах зүйл гэж бий юу?

-Байлгүй яахав. Анхаарах ёстой хэд хэд нь зүйл байна. Тухайлбал, мацаг барихын өмнөх бэлтгэл үе  болон мацаг тайлах дараах үе  хоёр маш  чухал юм. Хэрэв тухайн хүн мацаг барих бэлтгэл үеээ зөв хийгээгүй эсвэл мацаг барьсны дараа зөв хоолоо идээгүй  бол биедээ илүүтэй хор учруулдаг. Тухайлбал хоол идэхгүй 1-2 хоноход нойр булчирхайн үйл ажиллагаа суларсан байдаг. Энэ үед буруу хоолловол буцаад эрхтэн тогтолцоондоо ачаалал өгдөг. Мацаг барьсны маргааш хэт их идэж болохгүй. Хэт их, тостой хоол идвэл таны мацаг барьсаны үр дүн юу ч үгүй болно. Тэгэхээр мацагаа тайлахдаа  шинэ ногооны шүүс, түүхий салат, усанд чанасан каша зэргээр маш аажуухан тайлж энгийн  хоолонд орно. Үүнд дээр хүмүүс их алддаг. Мацаг барьдаг хэрнээ өвдөөд, үр дүн харагдахгүй байгаа бол мацаг  барих бэлтгэл үе эсвэл мацаг тайлах аргаа буруу хийсэн гэж үзэж болно.  Мацаг хэрхэн тайлах нь мацаг барихаасаа чухал.

-Мацаг барихын  өмнөх бэлтгэл үе гэдэг юу орох вэ?

-Олон хоногийн мацаг барих гэж байгаа бол бүдүүн гэдсээ цэвэрлэж биед хуримтлагдсан бохирдлоо гадагшуулсны дараа мацаг барьж эхэлнэ. Хоёрдугаарт,  шинийн 15-30 хооронд мацаг баривал илүү зохимжтой.  Энэ үед бие цаанаасаа юм идье гэж бодогдоод байхгүйгээр  хөнгөн явагддаг. Мөн цэвэрлэгээ ч  илүү сайн хийгддэг.  Харин шинийн 1-15 хооронд  энергээ хүн  авч байх ёстой. Энэ үед биедээ цэвэрлэгээ хийгээд байвал эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөөтэй байдаг  зэргийг мэдэж байх хэрэгтэй.

-Нэг өдрийн мацагт ч гэсэн дээрх хамааралтай юу?

-Мацаг барьж  сурсан тохиолдолд шаардлагагүй. Мах ихээр хэрэглэдэг, сүүтэй цай уудаг, илчлэг өндөртэй хоол  тогтмол хэрэглэдэг бол цэвэрлэгээ хийсний дараа  мацаг баривал үр дүн илүүтэй өгнө.

-Мацаг барих явцад тухайн хүний биед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Дээр хэлсэн гурван хэв шинжээс хамаараад харилцан адилгүй явагдана.Меланхолик төрлийн хүмүүс мацаг баривал  хөнгөн шингэн болоод л улам жавхааждаг. Мөн сангвинек төрлийн хүмүүс бие нь хөнгөрөх, уур уцаар нь багасах  зэрэг эерэг өөрчлөлтүүд гардаг. Темперамент бүрийн онцлогоос хамаараад илрэх шинж нь өөр өөр байна.

-Мацаг барихад нас хамаарах уу?

-Хамаарахгүй. Яахав, ахимаг насны хүмүүс  мацаг баривал эрдэс витамны дутагдалд илүүтэй орно.

-Мацаг барихад  хамгийн тохиромжтой нь аль  улирал вэ.   Манайхан хавар тохиромжгүй гээд байдаг. Энэ үнэн үү?

 Харин ч эсрэгээрээ өвөл мацаг барихад тохиромжгүй улирал. Хавар  мацаг баривал  бие  илүүтэй цэвэршинэ. Зуны цагт   цагаан идээгээ идэх ёстой.

 -Хөхүүл эхчүүд мацаг барьж болох уу?

-Нялх биетэй байхдаа бодисын солилцоогоо хямруулах нь зөв үү буруу юу  гэдгийг эхлээд сайтар бодох хэрэгтэй. Нэг хоногийн мацагт буруудах зүйл  байхгүй.

 -Мацаг барих явцад  хууч өвчин сэдэрнэ гэж ярьдаг?

-Архаг өвчтэй хүмүүсийн хувьд  хууч сэдрэх талтай. Жишээ нь цөсний чулуутай хүн мацаг баривал  цөс нь өвдөх, нойргүйдэх, толгой өвдөх шинж тэмдгүүд илэрнэ.

 -Нэг хоногийн мацаг хэр  үр дүнтэй вэ?

Үр дүнтэй байлгүй яахав.  Өлсөх явцад бие организмаас давс, таргалтаас үүдсэн элдэв хорт бодис гадагшилна. Эд эс бүхэн залуужина. Дээр хэлсэнчлэн, хий өвөрмөц  буюу холерик төрлийн  хүмүүс сард нэг удаа,  сангвинек  14 хоногт нэг удаа,  меланхолик төрлийн хүмүүс долоо хоногт нэг удаа мацаг барих нь тохиромжтой. Нэг өдөр ч болтугай мацаг барьж эрхтэн системээ амраах хэрэгтэй. Мацаг барьж байх явцад хүний мэдрэмж болоод ой тогтоолт сайжирдаг. Мацаг барьсны дараа орчин тойрноо өнгө будгаар нь харж чадна.  

Мацаг барьдаг болон барьдаггүй хүнийг хараад шууд таних  боломжтой юу?

-Тийм ээ. Гадаад байдал болоод, эрхтэн системийн хувьд асар их ялгаатай. Судас  барихад хүртэл мэдэгддэг. Мацаг барих нь зvрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх маш сайн арга юм. Өөрөөр хэлбэл бид мацаг барьснаар судсаа цэвэрлэнэ.

 

Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hi(178.115.130.252) 2017 оны 04 сарын 26

Anujin yag l bn

0  |  0
buramas(103.26.193.60) 2021 оны 03 сарын 19

ard tumnee melen holik gedeg ni yaj bsigaa yum be ene onosh chini tsuun uvchtei hjmuusd tohiolddog bizdee emch gehed medleg muu baina

0  |  2
Иргэн(150.129.141.186) 2017 оны 04 сарын 21

Нараа зүү эмлэг их сайн гэсэн хаана байдаийм бол.

0  |  0
555(66.181.189.60) 2017 оны 04 сарын 21

Тэгвэл өөрийнхөө темпраментыг яг яаж тодруулах вэ

0  |  0
Hi(77.119.129.64) 2017 оны 04 сарын 21

Yag Anujind taarax ym bn

0  |  0
Боок(182.160.0.43) 2017 оны 04 сарын 21

Монголд мацагаар эмчилдэг эмнэлэг байгаа юу?

0  |  0
зүрх судас(202.179.24.137) 2017 оны 04 сарын 21

ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЖ, ЦУС ШИНГЭЛЭН ХОЛЕСТРИНЫГ БУУРУУЛНА. - цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Тархи болон Зүрхний титэм судасны хатуурал нарийсал, ишеми, инфаркт /шигдээс/-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент /сетка/ тавиулахгүй байх болон дахин өөр судас бөглөрөхгүй байх боломжийг бүрдүүлнэ. НАЙРЛАГА: Нийт 28 төрлийн ханаагүй /өөх/ тосны хүчил агуулагдсан. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй харах болно.

0  |  0
зочин(202.70.44.146) 2017 оны 04 сарын 21

ямар ч үндэслэлгүй юм ярьж дээ ганц ойлгосон юм нь клизм тавулж бүдүүн гэдэс цэвэрлэж мацаг барих гэтэл дээр үеийн лам нар бас түвдийн лам нар клизм тавиулаад мацаг барих ямар боломж нөхцөл байхгүй байсан ш дээ эрүүл ухаангүй солио гажигтай хүмүүс итгэхээр дэмий юм ярьж байхын

0  |  0
отгонцэцэг(202.70.46.214) 2017 оны 04 сарын 21

маш их баярллаа

0  |  0
Top