Хүүхдүүдийн амиа хорлосон шалтгаан үнэхээр өрөвдөлтэй

2017 оны 04 сарын 21

Амьдарч буй нийгэм маань амиа хорлолтоор дүүрч орхижээ. Алтан амиа өөрийнхөө гараар егүүтгэдэг ёрын үзэгдэл яагаад ингэтлээ олшрох болов. Өндөр байрнаас үсэрч амиа хорлолоо л гэх, гэрээслэл бичээд гэрээсээ явжээ л гэх... Амьдрахын тулд, амьд явахын тулд тэмцэхийн оронд ийм тэнэг сонголт хийгээд хорвоогоос орхисон хүний тоо найман жилийн дотор 1500-д хүрчээ. Тэдний ихэнх нь залуус гэнэ. Үнэхээр харамсалтай.

Монгол Улсын нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ноцтой түвшинд хүрчээ

Image result for Амиа хорлолтСэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хийсэн гурван жилийн өмнөх судалгаагаар, 10 мянган хүн ам тутамд 25 хүртэлх амиа хорлох бүртгэл байвал энэ нь өндөр байна гэж үздэг. Гэтэл манайд 25-34 хүртэлх тохиолдлууд байна. Энэ тоо бол манай улсын нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ноцтой түвшинд хүрснийг нотолж байгаа юм.

Мөнгө амиа хорлох гол шалтгаан мөн үү?

Амиа хорлох шалтгааныг сэтгэлзүйчид олон янзаар тайлбарладаг. Жишээлбэл, сэтгэл санааны тогтворгүй байдал, гэр бүлийн хүмүүжил, шашны гаж урсгал,  өсвөр насныхан нэг нэгнээ сонирхох хандлага, бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл,  өрийн дарамт, өвчний шаналал, сургууль хичээл, ажлын байран дээрх гадуурхлаас болж амиа хорлодог гэж үзэж буй.

Түүнчлэн анхны хайрын бүтэлгүйтэл, ажилгүйдэл хоёр амиа хорлох гол шалтгаан болж байна. Тухайлбал, 16-22 насныхан сэтгэл санаа их тогтворгүй  их хэцүү байдаг  гэнэ. Энэ насныхны таван залуу тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай байна. Сэтгэл гутрал өөртөө итгэх итгэл, ядуу сэтгэлгээ, баян амьдралаас залхаж амиа хорлох шийдвэр гаргадаг ч сэтгэлзүйчид үзэж байна.

Гэхдээ хүн амиа хорлоё гээд нэг өдөр бодоод тэр дороо шийдвэрээ гаргачихдаггүй гэнэ. Олон хоног бодож явсны эцэст хорвоог орхихоор шийдэж ийм шийдвэр гаргадаг байна.

Мөн өсвөр нас бол бие хүний төлөвшлийн үе. Ер нь амьдрал, аз жаргалын шалгуур энгийнээс бодит бус ойлголтыг бий болгосноос болж сэтгэл гутралд орох нь бий. “Би яагаад байранд амьдрахгүй байна”, “Би яагаад чадахгүй байна”, “Би яагаад хангалуун амьдрахгүй байна” гэх зэргээс сэтгэл гутралд орж амиа хорлох ч шийдвэр гаргадаг. Хүүхдүүд сэтгэл санааны гутралаас болж амиа хорлодог бол томчууд мөнгөнөөс болж амиа хорлодог гэнэ. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ядуу ииргэн(122.201.31.37) 2017 оны 04 сарын 22

Бидний амьдарч байгаа өнөөгийн нийгмийн хар бараан амьдрал, нийгмийн дарамт шахалт том хүмүүс төдийгүй хүүхдийг амиа хорлоход хүргэж байна!

0  |  0
итгэл(27.123.214.106) 2017 оны 04 сарын 21

Дунд ангиас сэтгэл засал ,бясалгал иогын хичээл орж байх хэрэгтэй юм шиг санагдаж байна.

0  |  0
Top