Дэлхийг шуугиулсан хоёр залуугийн үнсэлт

2017 оны 04 сарын 21

Америк зурагчин Рокко Морабитогийн 1967 онд авсан «Амьдралын үнсэлт» хэмээх зураг ихээхэн алдартай. Зарим хүн энэ зургийн учрыг олохгүй гайхдаг бол зарим нь шал буруугаар ойлгож дооглон инээдэг гэнэ. Гэхдээ энэ бол хүн бүхний мэдэж авбал зохих сайхан түүх юм.

1967 оны 7-р сарын тэр нэгэн өдөр их халуун байлаа. Флорида даяар олон тооны хөргөх төхөөрөмж, сэнс ажилласнаас болж ачаалал хэтрэн цахилгааны доголдол үүсчээ.

Цахилгаанчин Рэндалл Чампион, Жей Томпсон нар өндөр хүчдэл бүхий дамжуулагчийг сольж байлаа. Гэнэт Рэндалл санамсаргүй нэг утсанд гараа хүргэж орхижээ. 4000 вольтын гүйдэл агшин зуур түүний биеэр нэвтрэн гарснаас зүрх нь шууд зогсов. (Гэмт хэрэгтнүүдийг цаазалдаг цахилгаан сандлын гүйдлийн хүч 2000 вольт байдаг) Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top