Сонгуулийн маргааныг ажлын хэсэг шийдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 21

 УИХ, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдох аймаг, дүүрэг, сумдын Засаг дарга нарын томилгоо удаашралтай байгаа асуудлаар өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батданзан, Д.Мурат, З.Нарантуяа нар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нартай өнөөдөр уулзжээ. Энэ асуудлаар АН-ын бүлгээс мэдээлэл хийсэн юм.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ирэх долоо хоногт томилгоотой холбоотой санал зөрөлдсөн асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Ажлын хэсэг шийдвэр нэг шийдвэр гаргая гэдэг дээр санал нэгдлээ. Цөөн үлдсэн сумдын маргаантай асуудлыг шийдвэрлэж, засгийн ажлыг тасралтгүй үйл ажиллагаагаар хангая гэдэг дээр санал солилцож, ойлголцлоо” гэсэн юм.

Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүрэгт АН-ын олонх болсон ч МАН-ын зүгээс эсэргүүцэж буй. Энэ асуудлыг үнэн зөв бодитой шийдвэр гаргахаар тохиролцжээ.

Н.Түвшин  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top