Баянгол дүүргийн 20 гаруй хорооны иргэд “Эерэг сэтгэлгээний давалгаа”-нд нэгдлээ

2017 оны 04 сарын 21

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Жэй Си Ай Лидер салбар байгууллагатай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтыг нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд зохион байгуулахаар зорин ажиллаж байна.

Энэ удаагийн “Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтыг энэ сарын 20-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 20 гаруй хорооны 250 иргэн, оюутан залуусыг хамруулан тус дүүргийн Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсрол олгох сургуулийн урлагийн танхимд амжилттай зохион байгууллаа. Cургалтыг цаашид нийслэлийн бүх дүүрэгт шат дараатай зохион байгуулах юм.

Одоогоор “Эерэг сэтгэлгээний давалгаа”-нд нийтдээ 4000 гаруй хүн хамрагдаад байна. Мөн уг аяны хүрээнд  Гэр бүлийн радио ФМ 104.5-тай хамтран "Эерэг сэтгэлгээний давалгаа" радио нэвтрүүлгийг долоо хоног бүрийн мягмар гаригийн 22.00-22.30 цагт хооронд залуучууддаа зориулан тогтмол нэвтрүүлж байгаа тул эрхэм сонсогчид та бүхнийг “Эерэг сэтгэлгээний давалгаа”-нд нэгдэхийг уриалж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top