Хан-Уул дүүргийн хэмжээнд хохирлын үнэлгээг хэрхэн гаргуулж буй байдлыг судалжээ

2017 оны 04 сарын 21

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах тасгуудад шалгагдаж  байгаа болон прокурорын хяналтанд ирүүлсэн Эрүүгийн хэрэгт эд зүйл, хөрөнгө, мал амьтан байгаль экологид учруулсан хохирлын үнэлгээг хэрхэн гаргуулж буй байдлыг 2017 оны эхний 2 сарын байдлаар 115 хэргийг хамруулан судалсан байна. Судалгаанд хамрагдсан 115 эрүүгийн хэргийн 104 эрүүгийн хэрэгт эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, эрүүгийн 11 хэрэгт бусад төрлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуулсан үнэлгээ байхгүй, харин Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэхэд үнэлгээний  комиссоор гаргуулсан байжээ.

Судалгааны явцад эрүүгийн хэрэгт хохирлын үнэлгээг гаргуулахад дүүргийн Засаг даргын дэргэдэх үнэлгээний комисс үнэлгээг тогтоохдоо өөрсдийн үзэмжээр, болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг харгалзан тогтоож, хохирогч нарын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээнээс хэт бууруулах, мөн эд зүйлийн шинж чанар, хэлбэр, эдэлгээ зэргийг нарийн тооцохгүй үнэлдэг, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг эд зүйлийн үнэлгээ гаргуулахаар очиход ихэнхи тохиолдолд байдаггүй, тэднийг олон дахин явуулж, цаг хугацаа алдах тохиолдол гардаг зэрэг  хүндрэл бэрхшээл тулгарч байгаа нь тогтоогдсон байна. Дүүргийн үнэлгээний комисс нь бурхан тахил, хөөрөг, тээврийн хэрэгсэл, мал, амьтан зэргийг "Үнэлэх боломжгүй” гэсэн тайлбар бичиж үнэлгээ тогтоохоос татгалздаг байна.

Мөн гомдол гаргагч, хохирсон иргэд нь алдсан эд зүйлээ хэзээ, хаанаас хэдэн төгрөгөөр авч байснаа мэддэггүй, эд зүйлээ зах зээлийн өнөөгийн ханшаар үнэлдэг, дүүргийн үнэлгээний комисс тухайн эд зүйлийн зураг болон содон шинж тэмдэг, чанарыг мэдэхгүйгээс хохирогчийн амаар үнэлж илтэд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэх, эсвэл үнэлэх боломжгүй гэснээс эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хохирсон иргэдийг давхар хохироох асуудал гаргадаг  зэрэг зөрчил шалгалт судалгааны явцад тогтоогджээ.

Судалгааны  явцад эрүүгийн хэрэг, гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар нь хөндлөнгийн байгууллагаар эд хөрөнгийн үнэлгээг хийлгэдэг бус, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын  ажиллагааны явцад тухайн үнэлгээг гаргахдаа зах зээлийн ханшийн талаар үнэлгээний байгууллагаас лавлагаа авч, хохирогийн гаргасан үнэлгээ бодит эсэхийг судлаж, мөн эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, үнэлгээний стандарт, дүрэм, журам, норм, нормативыгтогтоож, дагаж мөрдөж байгаа эрх зүйн актыг судлах, үзлэг хийх зэрэг аргачиллаар үнэлгээг тогтоодог байхаар зааж өгөх, хэрэв мөрдөн байцаагчийн тогтоосон үнэлгээг эс зөвшөөрвөл оролцогч нар бусад тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний байгууллагаар үнэлгээг гаргуулах хүсэлтийг гаргаж, үнэлгээний хөлсийг төлдөг байхаар хуулийн зохицуулалт хийх шаардлагатай болох нь тогтоогдсон байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А(203.91.115.45) 2017 оны 04 сарын 21

Шалгалт дандаа өнгөрсөн хойно хийхээ хэзээ болих бэ тухайн үед нь өдөр тутмын хяналтандаа авч шалгаж байдаг биз дээ

0  |  0
a(203.91.115.45) 2017 оны 04 сарын 21

Одоо тэгээд өнгөрсөн хойно нь шаардлагаа бичиж байна уу? Тухайн үед нь хяналт тавьж байсан прокурорууддаа цуг бичээрэй

0  |  0
Chuka(202.70.46.237) 2017 оны 04 сарын 21

Хан уулын 1р хэлтэсийн мөрдн байцаах тасаг маш удаан, муу ажилладаг.

0  |  0
зочин(43.242.242.59) 2017 оны 04 сарын 21

Маргаантай байсан зүйлийн талаар судалгаа явуулж амьдрал практик дээр тогтож хэвшсэн алдаа оноог бүгдийг нь бичсэн байна. Ер нь үнэлгээний байгууллагаас судалгаа аваад хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нь өөрсдөө үнэлгээгээ хийдэг. энэ үнэлгээг хохирогч зөвшөөрөхгүй бол үнэлгээний өөрсдөө хөлсөө төлж үнэлгээ хийлгэдэг гэдэг хуулийн зохицуулалт зөв гэж үзэж байна

0  |  0
Top