Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2017 оны 04 сарын 22

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР  ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.4.22, Бямба гараг
  • Билгийн тооллын: Шинийн 26
  • Наран ургах шингэх: 05.50-19.52
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарах, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top