”Тэнгэрийн эгшиг” тоглолт болоход хоёрхон хоног үлдлээ

2017 оны 04 сарын 22

Морин хуур урлаач, ая зохиогч Б.Сүхбаатарын "Тэнгэрийн эгшиг" уран бүтээлийн тайлан тоглолт 4-р сарын 24-ны 19:00 цагт Бөхийн өргөөнөө болох гэж байна. Энэхүү тоглолт нь дөрвөн үе шатнаас бүрдэх бөгөөд эхний хэсэг нь морин хуурын дагнасан бүтээл, хоёр дахь хэсэг нь зохиолын дуучдаас бүрдэх бол гурав, дөрөв дэх хэсэг нь хамтлаг дуучид оролцсон нүсэр хэмжээний тоглолт хийхээр төлөвлөжээ.

Морин хуур урлаач, ая зохиогч Б.Сүхбаатарын хувьд олон сайхан уран бүтээлийг туурвихын зэрэгцээ морин хуурыг сурталчлах, таниулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж явна. Тэрээр Монголын анхны морин хуурын музейг 2008 онд үүсгэн байгуулж өнөөдөр 200 гаруй үзмэртэй бие даасан музей болгожээ.

Энэ удаагийн тоглолтоос олсон орлого Үндэсний бахархал болсон морин хуурын музейг шинэ байртай болох эхний хөрөнгө болох юм. Цаашид хилийн чанадад морин хуурын музейн үзмэрийн дээжээс дэлгэх зэрэг олон ажлыг төлөвлөжээ. Музейг шинэ байртай болгох ажлыг ард түмэн дэмжиж, талархалтайгаар хүлээн авч байгаа нь үндэсний бахархал сэргэж буйн томоохон жишээ болж байна.

 

А.Түвшин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top