Улс төр дэх секс - IV хэсэг: Ирина, чи өөрөө хүсээд байгаа юм бол...

2017 оны 04 сарын 22

Оросод буцаж ирсэн орой намайг сонгогчидтой уулзуулахаар аваад явлаа. Уул нь би дандаа болгоомжилж,хэвлэлийн төлөөлөгчөө өмнөө явуулдаг байхгүй юу. Байдлыг газар дээр нь тандаад надад мэдээл гэж. Хэрэв цөөхөн хүн ирсэн байна гэвэл би замаасаа буцна: хоосон танхим улс төрч хүнд халтай юмны нэг. Америкт би сайхан юманд дасчихаад сонор сэрэмжээ алдчихаж, тэгээд шууд давхиад ирсэн чинь 500 хүний суудалтай танхимд 5-хан хүн сууж байдаг байгаа. Миний “мэргэжилтнүүд” зарлал наахаа дахиад л мартчихсан аж Марталгүй наагдсан хэд нь - өөр дүүрэгт, Москвагийн нөгөө захад наагдаж таарсан юм байх...

Барууны улс төрийн технологийн школ нь зуун настай. Тэнд ийм мэргэжил байдаг. Харин манайд бол одоохондоо байхгүй. Хагас дутуу зохиосон юм л байх. Гэхдээ би энэ залуучуудыг буруутган яллах гээгүй. Тэд сэргэлэнтэж өөртөө зах зээл зохиогоод, түүн дээрээ мөнгө хийж, чадмаг эргэлдүүлж байна. Санаа зовох асуудал бол энэ биш.

Хуучныг санагалзахад...

Сонгууль майн баярын жагсаалтай улам л адилхан болоод байгаа одоо цагаас эргэн харахад 90-ээд оны эхэн үеийн сонгуулийн кампани зөвлөлтийн цагийн кино шиг сэтгэл уярам мөртөө бодит биш санагддаг. 90 – ээд он бол Оросын ардчиллын романтик үе. Элдэв худлаа концепцгүй, хар пиаргүй, хаалгаа хуяглах шаардлагагүй...Сэтгүүлчдийн гарыг цайлгах, хэрэгтэй хүмүүст бөхөлзөх асуудал эхлээгүй байсан үе. 1993онд Орехово-Борисово дахь миний сонгуулийн штаб ердөө л таван урам зоригтноос бүрдэж байсан бөгөөд тэд нар улс төр гэх бухимдал дүүрэн тоглоомыг тэр чигээр нь тасралтгүй оюутны театр, зугаа цэнгээ болгон хувиргаж дөнгөсөн дөө. Нэг бол, сэтгэл мэдрэлийн больницийн эмч өвчтөнүүдтэй ахан дүүгийн харилцаа тогтоогоод /дараа нь сэтгүүлчид, Ирина Хакамада “6-р палат”-ныхан дотроо 3 - рт явж байна, Наполеон, хятадын хаан хоёрын ард гээд л баалж байгаа юм/. Тэгснээ, нээх марзан пиво - баранд миний зургийг аваачиж наагаад пиво гүзээлэнгээ, “Энэ зурган дээр байгаа авгайн төлөө саналаа өгөөрэй” гэж нэг нэгийгээ ятгаад л. “Дажгүй авгай юм шиг байна, гадаа ийм хүйтэн байхад зуны сарафанчик өмсчихсөн, халуун цустай юм шиг байна, тээ?”... Бас тойргийн маань бүхий л хүнсний дэлгүүрт намайг оруулж оочирлуулна: “Ой, хараач тэр, манай нэр дэвшигч өндөг авч байна. Хэн гэдэг билээ, энийг чинь? Харакири билүү? Үгүй ээ, Матахари билүү? Биш ээ, Камасутра байх. Аа, үгүй, үгүй, одоо яг саналаа - Хакамада гэдэг шдээ”. Тэр сонгуулийн үеээр манай гэрийн хөргөгч пиг дүүрч, ойрын нэг хоёр сардаа дахиж дэлгүүр орох шаардлагагүй болж байсан юм даг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хулхи(66.181.179.80) 2017 оны 04 сарын 22

Армян, еврей, орос, японы цус холилдсон ийм нэг мутант авгай байдаг. Еврей боровойтой хамт оросын туухийн Эд бирж гэдэг халхавч байгууллага байгуулаад оросын туухий эдийг тоноход тусалж байсан гээд оросууд дургуй. Пятая колона-гийн хулхи демократ.

0  |  0
Top