JCI байгууллагын Ази, номхон далайн бүсийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо болно

2017 оны 04 сарын 22

Энэ оны 6 сарын 8-11 хооронд JCI байгууллагын Ази, номхон далайн бүсийн чуулга уулзалт  (АСПАК)  Монгол улсад Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь жил бүрийн 6 сард дэлхийн бүсчлэлийн хуваариар 4 хуваагдан хурал уулзалтаа зохион байгуулж ирсэн бөгөөд 1951 оноос хойш Азийн гишүүн орнуудад тасралтгүй явагдаж  ирсэн. JCI Монгол байгууллагын жил бүрийн удирдлагын багийнхан 10 гаруй жилийн өмнөөс АСПАК зохион байгуулж буй Япон, Солонгос, Тайван, Малайз зэрэг орнуудын туршлагыг судлан, өөрсдөө зочноор оролцож багагүй туршлагийг хуримтлуулсан юм.Өөрсдийн хүчин чадал, боломжыг нилээд судалсны эцэст Дэлхийн JCI байгуулалагад хандан Монгол улсдаа зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн байсангодоогоос 2 жилийн өмнө Малайз улсад болсон АСПАК арга хэмжээний үед олон улсад баталгаажуулан Улаанбаатар хотод зохион байгуулах эрхээ албан ёсоор хүлээж авснаас хойш  НЗДТГ болон Нийслэлийн үе үеийн удирдлагуудтай хамтран бэлтгэл ажлуудыг шат дараатайгаар хийсээр байлаа.

АСПАК олон улсын арга хэмжээнд Дэлхийн 40 орчим орноос 3000 гаруй гишүүн ирэхээр бүртгүүлсэн бөгөөд уг арга хэмжээ нь ямар нэгэн улс төрийн болон шашны нөлөөлөлгүй бөгөөдJCI байгууллагын үндсэн зарчимуудад тулгуурлан Манлайлагч,  Ажил хэрэгчзалуучуудын бизнес уулзалт, албан ёсны арга хэмжээ гэдгээрээ зохион байгуулалт энгийн, чөлөөтэй болдог.

АСПАК Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанаар оролцогчидын зардал болох 7-10 сая ам.долларын орлогыг Монгол улсдаа БОДИТООР оруулах нь эдийн засгийн хүнд үед өчүүхэн ч гэсэн нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Зохион байгуулалтын бүх зардалыг гишүүд дэмжигчидын дэмжлэг, хамтран ажиллаж буй хувийн хэвшлүүдийн хандив тусламжаар санхүүжүүлэх бөгөөд урьдчилсан тооцооллоор 1,5 сая ам.долларын төсөв бүрдүүлэхээр ажиллацгааж байна. Зохион байгуулалтын ажлын хүрээ нь Улаанбаатар хотын зочид буудал, зоогийн газар, худалдааны төвүүд болон аялал жуулчлалын үйлчилгээ зэргээс эхлэн зочдын өдөр тутмын худалдан авалтуудад нөлөөлөхүйц өргөн цар хүрээтэй, Монгол улсад л үлдэх худалдан авалтуудаар хэмжигдэх нэн чухал юм.

Уг арга хэмжээний хамгийн гол үр өгөөж бол Дэлхийн олон орны бизнес эрхлэгчид залуучууд Монгол улсыг 40 гаруй оронд ҮНЭ ТӨЛБАРГҮЙГЭЭР сурталчилан таниулах, 3000 гаруй бизнес эрхлэгч зочидоор дамжин Монгол брэндүүд, Монгол бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг Дэлхийн анхааралд ойртуулах боломж нээгдэх юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюунханд(103.229.120.116) 2017 оны 04 сарын 22

Ямар их үг үсгийн алдаатай юм бэ. Даруйхан засаачээ. Ийм сайхан мэдээг зөв бичиж оруулах хэрэгтэй.

0  |  0
Top