Жуулчдыг хамгийн татдаг хот бол Лас Вегас биш, Нью Йорк

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 22

АНУ-ын Нью Йорк муж түүхэндээ хамгийн их жуулчдыг өнгөрсөн онд хүлээж авчээ. 2016 онд зөвхөн Нью Йорк хот 48.7 сая жуулчин хүлээж авсан байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс даруй долоон хувиар өндөр үзүүлэлт гэнэ. Аялал жуулчлалаас орж ирэх орлого өнгөрсөн онд 31 тэрбум ам.доллар болж огцом нэмэгдсэн аж. М.Блумберг 2007 онд “2012 он гэхэд 50 сая жуулчин хүлээж авдаг болно” гэсэн зорилго тавьж байсан юм.  Гэвч энэхүү зорилт нь өнгөрсөн жил л ийнхүү биелэхэд ойрхон иржээ. Үүгээрээ тус хот нь Лас Вегасаас ч илүү жуулчдын анхаарлыг татдаг хотоор анх удаа нэрлэгджээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top