Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 22

Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит, ээлжит бус сонгууль, орон нутгийн хурлын сонгуулийн зөвхөн ээлжит сонгуулиар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаар хуулийн дагуу зохицуулсан байдаг.

Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ” хэмээн заажээ. 

Тэгвэл үүний дагуу ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ноос зургаадугаар сарын 27-ны өдрийг дуустал буюу 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд  иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших  хөдөлгөөнийг зогсоох юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдөр болно.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
songogch(43.228.128.195) 2017 оны 04 сарын 24

hudlss buraad bh yum zogsooh bish jinhene iish tiish shiljuulj bdag biz dee

0  |  0
b(27.123.214.104) 2017 оны 04 сарын 23

ug ni tsahim geed baigaa unemleheeree mongol ulsiin haana ch yavsan songuuli uguh bolomjiig bi bolgoh heregtei shude tegvel ene tsartsaa alga boloh yum

0  |  0
Top