“Амилуулах суурь тусламж”-ийн сургалтад 88 сувилагч хамрагджээ

2017 оны 04 сарын 22

Нийслэлийн “Амгалан” амаржих газрын Сувилахуйн албанаас АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран төгсөлтийн дараах багц цагийн сургалт болон сувилагч, эх баригч нарыг чадваржуулах сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ. 

Тухайлбал, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд уригдан ажиллаж буй Франц улсын иргэн, баруун Австралийн Bunbury  мужийн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшсэн, сувилахуйн мэргэжилтэн Celia Guillard-тай хамтран ажиллах хүсэлт тавьж, нийслэлийн “Амгалан” амаржих газрын үйл ажиллагаатай танилцуулжээ.

Энэ хүрээнд өнгөрөгч нэгдүгээр сарын 10-наас эхлэн нийт зургаан сарын хугацаанд хамтран зохион байгуулах сургалтын хөтөлбөрөө боловсруулсан байна. Долоо хоногийн мягмар гариг бүрт тогтмол зохион байгуулагддаг “Амилуулах суурь тусламж”-ийн зургаан удаагийн сургалтад давхардсан тоогоор 88 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн хамрагдаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн аж. Эмнэлгийн тусламжийн гүнзгийрүүлсэн сургалт нь хөтөлбөрийн дагуу цаашид долоо хоног тутамд явагдах юм байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top