АНУ-ын кибер довтолгоо бусад улсуудад занал учруулж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 22

Ираны цөмийн хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Саид Жалили АНУ-ыг “Ираны цөмийн хөтөлбөрт ашиглагдаж байсан компьютеруудыг Stuxnet вирусээр халдварлуулахыг оролдсон” гэж буруутгалаа. Цөмийн объектод ашиглагдаж байгаа компьютеруудыг халдваржуулах, мэдээлэл дамжуулах “өт” суулгах оролдлого их хийгддэг бөгөөд үүний ихэнхийг АНУ-ын хакерууд хийдэг гэж тэр хэлсэн байна. Германы мэргэжилтэн Ральф Лангер гэгч өмнө нь “АНУ аль хоёр жилийн өмнөөс Ираныг тагнаж эхэлсэн. Цөмийн түлш боловсруулах үйл ажиллагааны үйл явц бүрийг АНУ мэдэж байсан” гэж мэдэгдэж байсан билээ. Харин тагнасан, тагнуулсан гэгдэх улсууд аль аль нь энэ мэдээллийг үгүйсгэлээ.  Саид Жалили “АНУ-ын оролдлого амжилт олоогүй” гэж хэлсэн ч АНУ-ын явуулж буй кибер довтолгоо нь цаашид олон улсын аюулгүй байдалд хүртэл нөлөөлөх вий гэсэн айдас бий болж эхэлжээ.

 

С.Төгөлдөр 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(62.203.140.214) 2017 оны 04 сарын 23

chadaj baigaa umand argagyi. amerik geltgyi Tom gyrnyyd bygd hiij baigaa. iim um hiigeegyi ni sonoh bolno.

0  |  0
зочин(202.179.27.222) 2017 оны 04 сарын 23

АНУ ТҮРЭМГИЙЛЭГЧ

0  |  0
Top