Зарим нутгаар нойтон цас орно

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 23

 Төв болон зүүн аймгуудын зарим нутгаар, 23-24, 27-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд салхи говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч, шороон болон цасан цасан шуурга шуурах төлөвтэй.    

Агаарын температур 22-24-нд нутгийн зүүн хагаст, цас бүрэн арилаагүй нутгаар өдөртөө 3-8 градус дулаан, шөнөдөө 6-11 градус хүйтэн. Говийн бүс нутгаар өдөртөө 11-16 градус дулаан, шөнөдөө 3-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд бүх нутгаар дулаарч өдөртөө говийн бүс нутгаар 17-22 градус дулаан байна гэж Ус цаг уурын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top