25 жил хонгилд ХОРИГДСОН БҮСГҮЙ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 23

Нэгэн өвгөн прокурор үл мэдэх хүнээс захидал хүлээн авч нэгэн настай эмэгтэйн гэрийг сонирхох болжээ. Тус захидалд үнэнийг бурхны нэрээр андгайлна хэмээн, тэр хатагтайн гэрийн хонгилд амьд хүн байгааг баттай мэднэ гэсэн байв.

Бүсгүйг харанхуй, чийгтэй, илжирсэн хонгилд хоригдсон байгаа хэмээжээ.

Захидлын тухай өвгөн прокурор удаан бодсоны эцэст цагдаад үүрэг өгч, хөгшин хатагтайн гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл олгов. Бланш Моньегийн ээж болох 75 настай хатагтай цагдаагийхан ирэхэд өрөөндөө тун тайван сууж байсан гэдэг. Тэрбээр хүүгийн хамт амьдардаг бөгөөд манайд хонгил байхгүй мөн ямар ч эмэгтэй хоригдоогүй хулгана бол байгаа хэмээн итгэлтэй хэлжээ.

Үнэхээр тэр гэр маш амгалан, тайван байв. Гэвч цагдаагийнхан заавал шалгах үүрэгтэйгээ хэлж, гэрийг нэгжих явцаа битүүмжилсэн хонгилын нууц өрөөг олжээ.

Гэрийн эзэгтэй хонгилын түлхүүр алга болсон тул удаан ашиглаагүй хэмээн шалтаг хэлсээр байв. Аргагүйн эрхэнд хаалгыг эвдэн орсон цагдаагийн ажилтнууд байж боломгүй аймшигт дүр төрхийг харж, айн чичирцгээсэн байна. Учир нь хулгана, жоомон дунд идэх хоолны илжирсэн сав суулга, ямар өнгөтэй нь мэдэгдэхээ больсон ялзарсан орон дээр үс нь арзайж,  ухаан нь самуурсан эмэгтэй хэвтэж байв.

Түүнийг даруй Парижийн “Отель-Дье” хэмээх сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэж, настай ээж болон ахыг нь баривчлан явжээ.

Хөгшин эмэгтэй 15 хоногийн дараа шоронд нас барсан ч ах нь хэргээ огт хүлээсэнгүй.

Анх хонгилд түгжигдэхдээ Бланш Монье 25 настай байжээ. Тэрбээр нас тогтсон нэгэн өмгөөлөгчид хайртай болсон байжээ. Ээж нь болохгүй хэмээн хориглосон ч үгэнд нь ороогүй охиноо ахтай нь нийлж хонгилд оруулан түгжсэнээс хойш 25 жил улиран өнгөрч таг мартагдаагүй ч амь зогоох хоол өгсөөр бас олноос нуусаар байсныг хөрш нь санамсаргүй байдлаар гадарласан байдаг.

Бүсгүйн ах Марсель 15 сар хоригдох ялаар шийтгүүлж 1901онд суллагдсан байна. Бланш Монье нас барахын өмнөхөн өөрийн хэвийн сэтгэхүйтэй болсон ба 1913 онд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт нас эцэслэжээ. Тэрбээр эрх чөлөөтэй 12 жил амьдарсан байна.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top