Сайхан сэтгэл бол хэзээ ч хуучирдаггүй хамгийн сайхан хувцас

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 23

Сара Дарлинг хэмээх эмэгтэй Билли Рей Харрис гэдэг гэр оронгүй эрийн гуйлга гуйж байсан аяганд нь мөнгө хийхдээ санамсаргүй өөрийн 4000 орчим долларын үнэтэй сүйн бөгжөө унагажээ. Түүнийг нь удалгүй гуйлгачин эр маань олоод үнэт эдлэлийн дэлгүүр орж үнийг нь асууж. Тэр хэдийгээр гэр оронгүй, ядуу хүн ч бөгжийг заралгүй хадгалж бөгжний эзэн ирэхийг хүлээсэн аж. Хоёр хоногийн дараа бөгжний эзэн хатагтай Дарлинг ирж би энд ямар нэг зүйлээ хаясан болов уу? гэж асуухад ноён Харрис энэ бөгж байсан уу? гээд шууд түүнд бөгжийг харуулсан аж. Тэгээд эмэгтэй маш их баярлаж ТИЙМ гэхэд гэр оронгүй эр "би хадгалж байлаа" гэж хэлээд бөгжийг өгчээ.Бөгжөө эргүүлж авсан хатагтай нөхрийнхөө хамт интернетээр ноён Хариссийн түүхийг бусдад түгээж 4000 доллар цуглуулахыг оролджээ. Гэтэл маш богино хугацаанд 185 мянган америк доллар цугларч өссөн байна. Үүгээр зогсолгүй ноён Харрисийг телевизийн нэвтрүүлэгт урьж оруулснаар тэрээр 16 жил холбоо тасарсан байсан гурван эгч дүүгээ олж уулзсан байна. Одоо ноён Харрис өөрийн гэсэн орон байртай, дутагдах зүйлгүй сайхан амьдарч байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(49.0.218.232) 2017 оны 05 сарын 01

монголчууд өгөөд хэрэггүй ээ тун мангар хүмүүс

0  |  0
(202.179.31.49) 2017 оны 04 сарын 27

Хууччуул ярихдаа аяганы хариу өдөртөө ёстой агтны хариу жилдээ гэдэг байж билээ. Өнөөдөр бол тусыг усаар хариулж, мөнгө гуйж аваад маргааш нь нэмэж зоддог,аяга авна тэгээд агт авна дараа нь амиа өгчих гэдэг л болсон байна. Үнэн биеэрээ туулж явна даа.

0  |  0
(202.179.24.226) 2017 оны 04 сарын 26

Монгол хэлний үгсийн сангаас БАЯРЛАЛАА гэдэг сайхан үг хасагдаад олон жил болж байна.Би өөрөө энэ үгийг хэлчихдэг болохоор бусдаас хүлээгээд байдаг юм билээ.Гэхдээ сайхан болох цаг ирнээ. Бүгдэд амжилт хүсье.

0  |  0
(202.179.8.6) 2017 оны 04 сарын 26

Нэг удаа ууттай юм олоод задлаад үзтэл жинхэнэ сувдан ээмэг, бөгж, зүүлт байсан. Хүнийг нь асууж яваад олоод өгтөл энэ миний юм гээд баярлалаа ч гэлгүй явчихсан тэр эмэгтэй УИХ-ын гишүүнэий эхнэр байж билээ.

0  |  0
сайхан сэтгэл(202.9.40.249) 2017 оны 04 сарын 24

сайхан сэтгэлийн үзүүрт шар тос

0  |  0
Top