“Тэнгэрийн эгшиг” тоглолт өнөөдөр болно

2017 оны 04 сарын 24

Монголын анхны морин хуурын музейг үүсгэн байгуулагч, морин хуур урлаач, ая зохиогч Б.Сүхбаатарын "Тэнгэрийн эгшиг" уран бүтээлийн тайлан тоглолт өнөөдөр бөхийн өргөөнд 19:00 цагаас болно.

Тоглолтод МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Л.Болдбаатар, МУГЖ Ж.Уранчимэг зэрэг дуучид оролцохоос гадна ардын урлагийн "Дөмөн", "Замбитив" хамтлагууд, бие биелээчид оролцох ажээ. Түүнчлэн тоглолт үзэнгээ 1800-иад оны үеийн төмөр цартай Боржигин хуур, баруун монгол түмний Икэл хөгжим тэргүүтэй морин хуурын музейн үнэт үзмэрүүдтэй танилцах боломжийг олгосон байна.

Уран бүтээлийн тоглолтоос орсон орлого монголын анхны морин хуурын музейг шинэ байртай болгоход бүрэн зориулагдах юм.

Тасалбарыг  96272829, 77062907 утсаар захиалж болохоос гадна 19001950 үнэгүй хүргэх гэнээ. 

Мөн Монгол бөхийн өргөөний билетын кассаар худалдаалагдаж байна .

 

А. Түвшин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SEKSY(192.82.68.48) 2023 оны 06 сарын 29

TANILTSI80955877

0  |  0
SEKSY(192.82.68.48) 2023 оны 06 сарын 29

SXSDN80955877

0  |  0
Top