Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Дуулиан 2020” заалны хөл бөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо

2017 оны 04 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөлбөмбөгийн холбоо, "Их Талын Дуулиан ТББ" болон Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Боловсролын Газар хамтран Нийслэлийн аварга шалгаруулах "ДУУЛИАН-2020" заалны хөлбөмбөгийн 11 дэх удаагийн тэмцээний Финалын тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг хөгжүүлэх зарлигийг хэрэгжүүлэх, нийтийн хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, энэ салбарт дэмжлэг туслалцаа үзүүлдэг хувь хүн, албан байгууллагын тусламж хамтын ажиллагааны хүрээнд материаллаг баазыг нэмэгдүүлэх, Монголын хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг, авъяаслаг, эрүүл монгол иргэнийг төлөвшүүлэх үндсэн зорилго ач холбогдолтой юм. Энэхүү тэмцээнд олон байгууллага ивээн тэтгэгчээр оролцсон бөгөөд  дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй хөлбөмбөгийн спортод Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг амжилттай оролцуулах баг тамирчдыг бэлтгэх зорилготой юм.

 “Дуулиан-2020” заалны хөлбөмбөгийн тэмцээнийг анх 2006 оноос эхлэн зохион байгуулж ирсэн ба ерөнхий боловсролын сургуулиудын дунд охид, хөвгүүдийн насны ангиллаар зохиодог энэхүү тэмцээнд жил бүр ойролцоогоор 30,000 гаруй мянган охид, хөвгүүд хамрагдаж энэ спортоор хичээллэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмцээний хамгийн сүүлчийн тоглолт болох 15 настай хүүхдүүдийн хөлбөмбөгийн тэмцээнийг үзэж сонирхоод баг тамирчдад шагнал гардуулж үг хэлэв. Тэрбээр, “Тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн дундаас Монголоороо овоглосон ирээдүйн Роналдо, Месси, Бекхем, Торрес нар шиг сайн тамирчид төрөн гарна гэдэгт миний бие итгэлтэй байна” хэмээжээ. Мөн энд хүүхэд, залуучуудыг ивээн тэтгэн оролцуулж байгаа бизнесийнхний дундаас дэлхийд алдартай Челси, Реал Мадрид, Барселона багийн эзэд шиг хүчирхэг, чадалтай багийн эзэд төрөн гарахыг ч үгүйсгэхийн аргагүй. Монгол Улсад хөлбөмбөг эрчимтэй хөгжих үндэс суурь нэгэнт тавигдлаа” хэмээн онцлон хэллээ.

“Дуулиан-2020” заалны хөлбөмбөгийн тэмцээний нас, насны ангиллын шагналт байранд орсон баг тамирчдыг танилцуулж байна.

 

Охид-11 насны ангилалд

I- байр - 10-р сургууль Termigas

II- байр - 79-р сургууль /БСБ сервис /

III- байр - 41-р сургууль /Сэлба Сервис /

IV- байр - 65-р сургууль /Сүү ХК/

Шилдэг тоглогч н.Хандмаа /10-р сургууль/

Шилдэг хаалгач н.Ганболор /41-р сургууль/

Мэргэн бууч н.Баясгалан /79-р сургууль/

 

Охид-13 насны ангилалд

I- байр - ESM English shcool of Mongolia

II- байр - 33-р сургууль / Богд Үйлст / 

III- байр - 107-р сургууль / Ард даатгал / 

IV- байр - 119-р сургууль

Шилдэг тоглогч н.Энхномун /ESM/

Шилдэг хаалгач н.Бүжинлхам /33-р сургууль/

Мэргэн бууч н.Мөнхцэцэг /107-р сургууль/

 

Охид-15 насны ангилалд

I- байр - 34-р сургууль /Бумо/

II- байр - 107-р сургууль /Ард даатгал / 

III- байр - Амгалан ЦС /Хасбанк /

IV- байр - 84-р сургууль /Тэнгэр даатгал /

Шилдэг тоглогч н.Билэгмаа 34-р сургууль

Шилдэг хаалгач Ж.Уянга 107-р сургууль

Мэргэн бууч н.Уянга /Амгалан ЦС/

 

Охид-17 насны ангилалд

I- байр - 79-р сургууль / БСБ Сервис /

II- байр - 26-р сургууль /Амарбаясгалант зочид буудал/

III- байр - 92-р сургууль /Миг даатгал /

IV-байр - 53-р сургууль /Рендербау /

Шилдэг тоглогч н.Дэлгэрзаяа /26-р сургууль/

Шилдэг хаалгач н.Солонго /79-р сургууль/

Мэргэн бууч н.Минжин /53-р сургууль/

 

Хөвгүүд-11 насны ангилалд

I- байр - Буянт-Ухаа ЦС /Хүннү эйр/

II- байр - 84-р сургууль /Тэнгэр даатгал/

III- байр – Оюуны-Ундраа ЦС /Хасбанк/

IV- байр - 14-р сургууль /Худалдаа хөгжлийн банк /

Шилдэг тоглогч н.Содбилэг /Буянт-Ухаа ЦС/

Шилдэг хаалгач н.Итгэлт /14-р сургууль/

Мэргэн бууч н.Түвшинтөр /137-р сургууль/

 

Хөвгүүд-13 насны ангилалд

I байр - 97-р сургууль /Keisy Fine/

II байр - 10-р сургууль /Termigas/

III байр - 14-р сургууль /Худалдаа хөгжлийн банк/

IV байр – Буянт-Ухаа ЦС /Хүннү эйр/

Шилдэг тоглогч н.Шинэбаяр /97-р сургууль/

Шилдэг хаалгач н.Тэргэл /10-р сургууль/

Мэргэн бууч н.Төгөлдөр /102-р сургууль/ 

 

Хөвгүүд-15 насны ангилалд

I- байр - 40-р сургууль /Хасбанк/

II- байр - 41-р сургууль /Сэлба сервис/

III- байр - ОУЦС /Хасбанк/

IV- байр - 107-р сургууль /Ард даатгал /

Шилдэг тоглогч н.Зоригзуунай /40-р сургууль/

Шилдэг хаалгач н.Цэнгүүн /Оюуны ундраа цогцолбор сургууль/ 

Мэргэн бууч н.Хүслэн /41-р сургууль/

 

Хөвгүүд-17 насны ангилалд

I- байр - 5-р сургууль /Сэлэнгэпресс/

II- байр - 41-р сургууль /Сэлба сервис /

III- байр - 28-р сургууль /Deloitte Onch/

IV- байр - 58-р сургууль Sound of Mongolia

Шилдэг тоглогч н.Есөнхүсэл /5-р сургууль/

Шилдэг хаалгач н.Одбилэг /41-р сургууль/

Мэргэн бууч н.Мөнхбаатар /28-р сургууль/

 

Багш нарын тэмцээнд эрэгтэй

I- байр - Хан-Уул Дүүрэг 

II- байр - Баянгол Дүүрэг

III- байр - Налайх Дүүрэг

Шилдэг тоглогч н.Биндэръяа /Хан-Уул дүүрэг/ 

Шилдэг Хаалгач н.Ариунболор /Баянгол дүүрэг/

Мэргэн бууч н.Батзориг /Баянзүрх дүүрэг/

 

Багш нарын тэмцээнд эмэгтэй

I- байр - Хан-Уул дүүрэг 

II- байр - Баянзүрх дүүрэг 

III- байр - Сүхбаатар дүүрэг

Шилдэг тоглогч н.Ариунтуяа /Сүхбаатар дүүрэг/

Шилдэг Хаалгач н.Ганцэцэг /Баянзүрх дүүрэг/

 

Мэргэн бууч н.Сонинцэцэг /Хан-Уул дүүрэг/

 

Ивээн тэтгэгчдийн тэмцээнд

I- байр - Голомт банк

II- байр - Мобиком

III- байр - MBC

Шилдэг тоглогч н.Төгөлдөр /Мобиком/

Шилдэг Хаалгач н.Мөнхсайхан /MBC/

Мэргэн бууч н.Мөнхсүх /Голомт банк/  

Шилдэг Менежер /БСБ Сервис/ 

Шилдэг Шүүгч н.Баянмөнх

Шилдэг Хөгжөөн дэмжигчид 10-р сургууль

Шилдгийн Шилдэг тоглогч Есү-Очир 40-р сургууль нар нар тус тус хүртжээ.


 




 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top