О.Сэргэлэн: Ээжийнх нь элэгний 33 хувийг охинд шилжүүлэн суулгасан

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 24

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын "Асан" анагаах ухааны төвийн хамтарсан баг долоон настай Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах хагалгааг өнгөрсөн бямба гаригт амжилттай /2017.04.22/ хийсэн билээ. 

Л.Бүжинлхам охины  биеийн байдал хүндэвтэр байсан тул хоёр улсын эмч нар хамтран ажилласан юм. Энэхүү хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийсэн гурав дахь хагалгаа болж байгаа юм. Тус хагалгааг удирдсан Монгол Улсын хүний гавъяат эмч О.Сэргэлэнтэй ярилцлаа.


 

 -Хагалгааны дараа Л.Бүжинлхам охины  биеийн байдал ямар байна. Охины биед шилжүүлэн суулгасан элэг хэдий хэр хугацаанд дасан зохицох вэ?

-Хүүхдийн биеийн байдал одоохоноо тогтвортой байна. Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Одоогоор хүүхэд амьсгалын аппаратнаас гүйцэт салаагүй байгаа. Хүүхэд ухаантай байгаа. Шинжилгээ болоод бусад үзүүлэлтүүд харьцангүй гайгүй.  Мөн шээсний гарц хэвийн. Хагалгаанд орохоос өмнө хүүхдийн маань цусны бүлэглэлт муу байсан одоо ч мөн хэвээр байна. Энэ тохиолдолд бага зэрэг цус шүүрэх тохиолдол бий. Гэхдээ одоохондоо бид ажиглан зохих ёсны шинжилгээ, эмчилгээнүүдийг хийгээд л байж байна.

Бид хүүхдэд элэг шилжүүлэн суулгах  хагалгааг гурав дахь удаагаа хийлээ. Энэ удаад ээж нь донор болсон. Хүүхдэд элэгний зохилдлогоо том хүнийхээс ялгаагүй.  Харин ховхрох урвал гэж гардаг. Энэ нь илүүтэй хүүхдэд тохиолдох магадлал их байдаг. Яагаад гэвэл  хүүхдийн дархлааны урвал хүчтэй байдагтай холбоотой. Гэхдээ бид ажиглалтаа үргэлжлүүлж байна. Хэрэв дээрх илэрвэл зохих ёсны арга хэмжээг авна.

-Ээжээс  нь  элэгний хэдэн хувийг  авсан бэ?

-Гуравны нэг буюу ойролцоогоор 33 хувийг авсан. Том хүнд 66 хувийг авдаг бол хүүхдэд бага элэг суулгадаг учраас зөвхөн зүүн дэлбэнг нь авч суулгасан байгаа. Хүүхэд болон том хүнд  элэг шилжүүлэн суулгасны  дараах хариу урвал ерөнхийдөө ойролцоо.  Тухайлбал, том хүнд 100-150 гр цус гарахад ноцтой өөрчлөлт  төдийлөн гараад байдаггүй. Харин хүүхдэд 50 граммаас дээш цус гарахад л ноцтой өөрчлөлтүүд гардаг учраас байнгын хяналтад байлгах  шаардлагатай.

-Элэг ургадаг эрхтэн. Тэгэхээр охины элэг хэдий хэр хугацаанд төлжих вэ?

-Донорын элэг гурван сарын дараа гэхэд 80 хувь нь төлждөг. Хүүхдийн тухайд том хүний элэг суулгасан учраас харьцангүй гайгүй.

-Энэ удаагийн элэг шилжүүлэн суулгах хагалгааг БНСУ-ын эмч нартай хамтарсан гэдгээрээ нэлээдгүй онцлог байлаа. Хагалгааны явцад  БНСУ-ын эмч нар яг ямар үүргийг гүйцэтгэв.

-Л.Бүжинлхам охины  биеийн байдал хүндэвтэр дээр нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа нь  хүнд хагалгаанд тооцогддог. Охин маань өмнө нь хоёр ч удаа хагалгаанд орж байсан учраас наалдац ихтэй, цус алдсан, биеийн байдал нь  маш сул байсан. Ээжийнх нь  хувьд мөн анатомийн онцлогтой. Уг нь зүүн дэлбэнг аваад суулгахад зөвхөн нэг ширхэг цөсний зам, нэг артер залгагддаг бол энэ бүхэн нь салаа байсан зэрэг шалтаануудтай байсан учраас  БНСУ-ын "Асан" анагаах ухааны төвийн эмч нарт хүсэлт тавьсны дагуу хамтран ажиллалаа. "Асан" төвөөс нэг мэдээгүйжилтийн эмч, хоёр мэс заслын эмч  нарын хамтаар хагалгааг амжилттай хийлээ. Багш нар маань бидэнтэй байсан учраас сэтгэл санааны хувьд бид харьцангүй  тайван байсан.

-Хагалгаа 30 цаг орчим үргэлжилнэ гэж тооцоолж байсан бол 16 цаг орчим үргэлжилсэн шүү дээ. Энэ тухайд?

-Цөсний замыг ялгахад ойролцоогоор гурван цаг зарцуулагддаг. Тэгвэл охины цөсний зам төрөлхийн битүүрэлтэй учраас дээрх хугацаа зарцуулагдаагүй. Мөн ялгадаж байгаа талбай нь  харьцангүй бага учраас энэ хэрээр  арай бага хугацаа  зарцуулагдсан.  Том хүний тухайд зөвхөн хэвлийг нээхэд  хоёр цаг гаруй хугацааг зарцуулдаг бол хүүхдэд нэг цаг орчим үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл хүүхдэд  хийгдэж байгаа талбай харьцангүй бага учраас хугацааны хувьд  урагшилдаг талтай. Цөсний зам залгахад дөрвөн цаг, цөсний замыг ялгахад 2-3 цаг мөн хэвлий нээж, хаахад тус бүр хоёр цаг зарцуулагддаг. Том хүний хувьд 27-28 цаг болно.  Хугацааны хувьд үүгээрээ л ялгаатай наашилсан байгаа.

-Охиныг одоогоор хагалгаанд орсон эмч нар харж байгаа юу?

-Элэг шилжүүлэн суулгасан хагалгааны дараа 24 цагийн  хяналтад  заавал байх ёстой.  Манай элэгний багийн эмч нар, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасгийн эмч нар хамтран  охиныг 24  цагийн турш хянаж байна.

-Охинд яг одоо ямар эмчилгээнүүд хийгдэж байгаа вэ?

-Хүүхдийн биеийн байдал ямар хонов гэдэг дээр өглөө бүр 7 цагаас хуралдаж танилцаад тухайн өдөр ямар эмчилгээ хийгдэх үү гэдгийг багаараа  зөвшилцөж байна.  Хэрэв зайлшгүй шаардлага гарвал эмч нарын баг яаралтай хуралдана.

Ээжийнх нь  бие  ямар байгаа вэ?

Харьцангүй тогтвортой биеийн байдал нь гайгүй байна. Ээж нь босоод явж байгаа.

 

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хамт төгсөгч(202.179.23.67) 2017 оны 04 сарын 26

Хамт төгссөн с эрдэнэ.болон сэргэлэн эмч нарт ажилд амжилт амьдралын сайн сайхныг хүсч.бид тэтгэвэрт гарсан ч эрүүл энхийн манаанд зогсч байна.амьдралын хүрд эргэсээр

0  |  0
Zochin(202.21.106.127) 2017 оны 04 сарын 25

Iim medeelel unshihad saihan shuu manai emch nar mundagaa mundag

0  |  0
Амжилт(202.131.228.91) 2017 оны 04 сарын 25

Алтан гартаа эмч нартаа маш их баярлалаа, Та бүхнээр бахархаж байна. Охин болон ээжид нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Эх үрийн холбоогоор холбогдсон болохоор ээжийнх нь элэг охинд нь маш сайн зохицож, хурдан эдгэх болноо. Сайн хүн болж, ихийг бүтээж, ээж аавдаа эх орондоо хэрэгтэй хүн болох болтугай.

0  |  0
B.Bayarmaa(202.179.23.38) 2017 оны 04 сарын 25

Bayar hurgie ta nartaa.Bujinlkham ohindoo bas eruul enhiig husie.Manai emch nar uneheer mundag shuu .Baharhaj bn .

0  |  0
zochin(124.158.109.232) 2017 оны 04 сарын 25

nariin mergejliin emch nariin bagt az jargal husie. ibgej oloon olon huniig avraasai gej husej baina. Gol ter tehnik tonog tuhuurumjiig l avad uguh um biol manai mongol emch nar mash mundag delhiin hemjeend ursulduj chadah chadvartai shuu dee

0  |  0
Zochin(66.181.187.49) 2017 оны 04 сарын 24

Emch nartaa bayarlahaas yahav, kharin altan gartaiiim mundag emch nar mOngold olon baina, edniikhee tsalin hels, uramshuulalig nyolon ulsiin jishgiin daguu daatgaliin sangaas ny demjdeg boloh heregtei baina.

0  |  0
Окок(202.9.42.2) 2017 оны 04 сарын 24

Монголын эмэгтэйчүүд мундаг шүү аливаад хариуцлагатай чадвартай, гадны эмэгтэйчүүдтэй харьцуулахад тэсвэр тэвчээр элдэв маяг багатай лагоо лаг. Мундаг эмч нарт илүү их амжилт хүсээд ээж охин 2т эрүүл энхийг хүсье

0  |  0
Zochin(61.102.53.146) 2017 оны 04 сарын 24

Altan gartai huni eruul mendin telee noir hoolgui zutgej bui emch nartaa az jargal husie mundag yuma ta naraar baharhaj bn shutej zalbirie.Eej ohin hoert az jarhal eruul enhiig husie

0  |  0
шавь(202.21.125.58) 2017 оны 04 сарын 24

Энэ хүн маш мундаг эмч амьд бурхан юм шүү. Сэргэлэн багшдаа аз жаргал хүсье.

0  |  0
zochin(103.57.94.186) 2017 оны 04 сарын 24

altan gartai emch nartaa bayar hurgie. manaih emch naraa demjih heregtei

0  |  0
zochin(202.9.40.109) 2017 оны 04 сарын 24

Mundag yumaaa, emch nartaa bayar hurgeye, ta nar bugdiig hiij chadnaaa, mongolchuud itgedeg shuu

0  |  0
bataa(27.123.214.121) 2017 оны 04 сарын 24

ehiin hair gaihaltai aav ni ger bulee hairlaarai

0  |  0
быө(202.9.40.249) 2017 оны 04 сарын 24

Сайхан ярилцлага байна. баярлалаа

0  |  0
уншигч (93.91.80.6) 2017 оны 04 сарын 24

Сайн мэдээлэлтэй ярилцлага болжээ.

0  |  0
Top