Нийслэлд хүүхэд хулгайлдаг бүлэг залуус байна

2017 оны 04 сарын 24

Эцэг, эхчүүдийн анхааралд хүргэх нэгэн мэдээлэл байна. Нийслэлд хүүхэд хулгайлдаг бүлэг этгээдүүд буй болсныг удаа дараагийн болсон явдлаас гэрчилж байна. Тодруулбал, 

Бүжгийнхээ бэлтгэлд явна гэж дөрөвдүгээр сарын 15-нд гэрээсээ гарсан есдүгээр ангийн сурагч Б. Дэлгэрмөрөн хүү тав хоног сураггүй байсны эцэст өнгөрсөн пүрэв гарагт эсэн мэнд олдсон билээ. 

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр хүүг 18-20 орчим насны залуус өөрсдийн амьдардаг нийтийн байранд аваачиж хорьсон байдалтай байлгаж байсан аж. Тэд хүүгийн утсыг нь ломбарданд тавьсан бөгөөд олсон мөнгөөрөө PС тоглодог байсан гэх урьдчилсан мэдээлэл байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ.

"Манай хүүгээс гадна хоёр, гурван хүүхэд хамт хоригдож байсан"

Хэргийн талаар хүүгийн  аав "Ажил хийдэггүй, нийтийн байранд хэдүүлээ нийлээд амьдардаг хэдэн залуус манай хүүг хорьж байсныг олж, цагдаагийн газар хүлээлгэн өгсөн. Манай хүүгээс гадна хоёр, гурван хүүхэд хамт хоригдож байсан. Хүүг минь олж өгөөч гэсэн зарыг сошиал сувгаар явуулж, олон түмэн шэйр хийсний ачаар нэг эмэгтэй бидэнтэй холбогдсон. Өөрийнх нь охин бас алга болоод, тэр газраас олж авсан юм билээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top