29-р сургуулийн захирал, багш нарын үйлдэл үнэхээр ичмээр юм

2017 оны 04 сарын 25

Хэлгүй дүлий, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан, улсдаа ганцхан шахуу 29-р тусгай сургуулийн хүүхдүүд өнгөрөгч сараас эсэргүүцлийн арга хэмжээ эхлүүлэн, шуугиан дэгдээгээд байгаа билээ. Тэд багш нарынхаа дохиог ойлгохгүй байгаа учраас хичээлээ ойлгодоггүй, иймд багш нарын дохиог сайжруулж, дохионы хэл дээр хичээлээ чадварлаг зааж байхыг хүссэн юм.

Тусгай сургуулийн багш нар сурган хүмүүжүүлэх ухаанаас гадна тусгай боловсролын сурган хүмүүжүүлэх арга барилд суралцах ёстой. Гэтэл өнөөгийн байдлаар тус сургуульд ажиллаж буй багш нарын ихэнх нь шаардагдах ур чадварыг төдийлөн сайн эзэмшээгүй бололтой.

Хүүхдүүдийн дунд өрнөсөн эсэргүүцлийн жагсаал, хичээл хаялт зэрэгтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ж.Батсуурийн тушаалаар ажлын хэсэг гарч, тус сургуульд шалгалт хийж, дүгнэлтээ гаргасан байна. Тус яамнаас гаргасан дүгнэлтээр, энэ сургуулийн багш нарын 94 хувь нь дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй гэдэг нь тогтоогджээ. Харин дохионы хэлний мэргэжлийн 21 багшаас шалгалт авахад 44 хувь нь хангалттай байсан бол 56 хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээ авсан байна. Тиймээс тус сургуулийн хүүхдүүдийн тавьсан шаардлагын дагуу багш нарын дохионы хэлийг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.

Мөн тус сургуулийн зарим эмэгтэй сурагчид Мэдээ.мн сайтад ярилцлага өгөхдөө охидод бэлгийн дарамт үзүүлдэг гаж донтой багш нар байдаг тухай өгүүлснээс үүдэн 29-р сургуулийн багш, ажилтнууд хэвлэлийн хурал хийж байсан. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ эсрэг өмгөөлөгч хүртэл хөлслөөд тэмцэж эхэлсэн нь олон нийтэд төдийлөн таалагдаагүй. Мөн өнөөдөр гэхэд, тус сургуулийн багш нар Цагдаагийн газрын үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийж байгаа гэнэ. Асар идэвхтэй тэмцэж байнаа, тэд! Хэний эсрэг тэмцээд байгаагаа ухварлан бодвоос ичих мэдрэмж төрдөггүй юм байх даа... Хэлгүй дүлий, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд худал яриад, хор найруулаад байна гэхэд баргийн хүний ой ухаанд төсөөлөгдөхгүй л байх. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(49.0.135.140) 2017 оны 04 сарын 26

Eviidee hyyhdyyd myyhai bagsh nertei chutguryyd.

0  |  0
Бодол (122.201.20.194) 2017 оны 04 сарын 26

Эвий дээ гэж өөрөө өөрсдийнхөө төлөө ингэж тэмцэж байна шүү дээ нөгөө хүүхдийн эрхийн байгууллага хүний эрхийн байгууллагууд хаана байна.Ажлаа хийх хэрэгтэй шүү дээ

0  |  0
иргэн(202.9.40.22) 2017 оны 04 сарын 25

Арай дэндүү байна. Тус сургуулийн эрэгтэй багш нарыг сайн шалгах л хэрэгтэй.

0  |  0
Zochin(128.78.141.176) 2017 оны 04 сарын 25

Odoo l tsagdaa nar sain ajilaj taslan zogsooh estoi gaj dontonguudiig barimchilj chuuhed uguuchee

0  |  0
ЗОЧИН(202.179.16.140) 2017 оны 04 сарын 25

ИЧИЖ ҮХЭЭЧ ТЭНЭГ ГАЖ ДОНТОНУУДАА,

0  |  0
Top