“Электрон жаал” амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 25

Хүүхэд ахуй цагаасаа дэлгэцэнд дүрээ мөнхөлж, “Электрон жаалын адал явдал” кинонд бүтээсэн дүрээрээ олны сэтгэлд хоногшсон Максим Калинин 43 насандаа амиа хорложээ. Тэрээр тавдугаар давхарт байдаг гэрийнхээ цонхоор үсэрсэн байна.

“Электрон жаал”-д тоглосныхоо дараа тэрбээр жүжигчин болох их ирээдүй үнэртүүлсэн ч эсрэгээр нь, Ломоносын нэрэмжит Москвагийн их сургуульд санхүүчийн мэргэжил эзэмшиж 1993 онд “Цагаан морь” цувралд оролцон тоглосныг нь эс тооцвол кино урлагийг бүрмөсөн орхисон юм. Гэхдээ санхүүчийн мэргэжлээрээ их амжилтыг олсон бөгөөд ПАРТАД үнэт цаас, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг байсан аж.

 

С.Төгөлдөр

Top