Жак Магийн эмэгтэйчүүдэд хандсан ҮНЭТ ЗӨВЛӨГӨӨ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 25

"Алибаба" корпорацийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма эмэгтэйчүүдэд хандан ийн хэлжээ. 

Хэрвээ ажиллахаас дургүй хүрч, ядарлаа гэж ажлаа хаяж байгаа бол доорх гурван зүйлийг тунгаан бодоорой!

1. Толинд өөрийгөө хар! Дур булаам үзэсгэлэн төгс залуухан байна уу?
2. Банкныхаа хадгаламжийг шалга! Амьдралд чинь хүрэлцэхүйц мөнгө байна уу, үгүй юу? 
3. Баян хүнтэй сууж өв хөрөнгө өвлөж авна гэж мөрөөдсөний ч хэрэггүй. Өөрийн хүчээр мөнгө ол!

Би эмэгтэйчүүдийг хүний мөнгөөр амьдрах нь илүү "зовлон" гэж үздэг. Ямар нэгэн аргаар биш ажиллаж, хөдөлмөрлөж мөнгийг олж сур! Ямар нэгэн зүйл тохиолдоход хашгирч орилох биш, зүгээр л тайван бод! Өөрийнхөө хүссэн зүйлийг ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон мөнгөөр худалдан авч бай! Бага ярьж их хөдөл! Баян хүнтэй суувал, бүх юм болчихно гэж бүү мөрөөд! 

Хэрвээ яг одоо хийж байгаа ажил чинь таалагдахгүй бол, халагдах өргөдлөө өгөөд гар, эсвэл тэвчээртэй ажлаа хий! Авахаа аваад, хаяхаа хаяж бай! Бусадтай санал нийлэхгүй байж болно, гэхдээ бусдыг хүндэлж сур! Арга тасарсан яах ч аргагүй үед, цаг хугацаа бүгдийг шийднэ. Зүгээр л орхиж сур! Алдааг дахин давтах хэрэггүй!  Хүмүүжилтэй, энэрэнгүй, сайхан сэтгэлтэй бай! Үзэсгэлэн төгс өөртөө итгэлтэй харагд! Хэн нэгэн чамаас урван итгэл алдрах үед, уучлан өршөөх нинжин сэтгэлтэй бай!

Хэдий чамд хэцүү байсан ч, гэсэн өгөөмөр сэтгэл таныг улам гэрэлтүүлнэ.Үргэлж өс хонзон санаж явах нь чамайг ядраана.Тиймээс аль болох хурдан мартаж сэтгэлээ зовоохгүй бай.  Мөнгө чухал ч гэсэн эцэг эх, эр хүний гарыг харалгүй өөрийн хүчээр олсон мөнгө хамгийн сайхан. Олны дунд өөрийнхөө хүч чадлыг хэт дөвийлгэх хэрэггүй,чамтай чамгүй нар манддагаараа мандана. Өнгөрсөн бүх муу зүйлийг март, одоогоороо амьдар! Бүх зүйлээ алдсан ч гэсэн инээмсэглэлээ битгий алд бүсгүй минь! Амдралыг үргэлж өөрөөсөө гэрэлтүүлж яваарай. 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.31.21) 2017 оны 05 сарын 03

zuvuu zuv

0  |  0
(103.87.255.42) 2017 оны 05 сарын 02

МА ХУЖАА БИТГИЙ БҮЛТЭР, ЭНЭ ЗЭРГИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХЭН Ч БИЧНЭ, ЧИ ЗҮГЭЭР Л ХУДАЛДАА ХИЙДЭГ ДАНЖААД Ш ДЭЭ

0  |  0
(202.5.196.74) 2017 оны 04 сарын 28

Er ni erchuuded handaj helsen yum shig bas sanagdlaa, emegtei humuus chin ajilsag, zovlon daah chadvartai, erchuudig bodvol zuulun baidag tiimees l huuhed gargadag burhnii buteel gedeg. emegteichuud bol erchuudees uur, harin erchuud emegteishuudiig hundelj hairlaj baih yum bol emegtei humuus ch gesen duthaargui chadvarlag baidag. Erchuudiin harin zarim dutagdal ni emegteishuudiig barij horij, tsagdaj hardaj baidag, mun saihan huuhneer ajil hiilgeh huselgui, yag l geriin tavilga shig bailgaj, hajuudaa yag l kukla shig hadgalahiig husdeg. Tiimees zarim huuhnuud ter dur turhumduu itgechihdeg baih.

0  |  0
(182.160.38.229) 2017 оны 04 сарын 27

sejgiin hujaa,zugeer l az ni shovoison bolohoos uuriiguu neeh lag amitan geed bodchihoj,emegteichuuded zuvluguu ugdug ene hen be kkk ineed hurchlee

0  |  0
Bi(27.123.214.123) 2017 оны 04 сарын 27

Harin ti erchuuded ilu tohirhin bn

0  |  0
Zochin(124.158.77.39) 2017 оны 04 сарын 26

Mongol emegteichuud yag uun deer garch bgaa shig amidraliig avch yavdag. Tegeheer ene ug mongol emegteichuuded tohirohgui.

0  |  0
tuya(27.123.214.118) 2017 оны 04 сарын 26

Yneheer zuv saihan heljee

0  |  0
...(27.123.214.106) 2017 оны 04 сарын 26

ex survalj???????

0  |  0
Байгалмаа(27.123.214.118) 2017 оны 04 сарын 25

Яг үнэн, маш сайхан үгс байна...

0  |  0
Narantuya(150.129.142.46) 2017 оны 04 сарын 25

Saihan surgamjtai zuwulguu bna. Bvsgvichvvd min erchvvdees yugaar dutaw. Ajiltai amidraltai ineesgelej ywarai.

0  |  0
Зочин(178.197.236.42) 2017 оны 04 сарын 25

Ene ug mongoliin erchuudded helsen ug shig sanagdaj bn

0  |  0
Top