Сарнай барьсан улстөрч бусад улс орноос ОРОГНОЛ бус АЛБАН ТУШААЛ нэхэж явна

2017 оны 04 сарын 25

Гүрж бол дэлхийн улс төр, эдийн засагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг том гүрэн биш. Дэлхийн хөгжингүй улсуудад “ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, одоо ч нөлөөнөөс нь бүрэн гарч чадаагүй улс” гэсэн имижтэй, дотооддоо бол социалист системээс зах зээлийн нийгэмд шилжих гэж оролдож байгаа, эдийн засгийн хүчин чадал, хөгжлийн түвшин нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Киргиз, Узбек, Беларусь зэрэг улсаас дээрдэхгүй, жирийн л нэг улс байлаа. Гэвч “Сарнайн хувьсгал”-аас хойш Гүрж улс олон улсын тавцанд бие даасан, жинхэнэ улсын дайтай улс болж гарч ирсэн билээ.

Энэ хувьсгалтай зэрэгцэн Голландад сургууль төгсөж ирсэн, будаг нь ханхалсан шинэ боловсон хүчин Михайл Саакашвилийн нэр дэлхийн улс төрийн ертөнцөд тодоор сонсогдох болсон юм. Урьд өмнө наадамд зодоглож байгаагүй бөхийг монголчууд бид “залуу бөх” гэж нэрлэдэг. Хэнд ч танигдаагүй ийм залуу бөх наадамд зодоглож, тэр тусмаа түрүүлэх тохиолдол маш ховор. Тэгвэл дэлхий дахинд Михайл Саакашвилигийн улс төрийн карьерийн өсөлтийг яг үүнтэй зүйрлэх хурдаар өсөн дэвшсэн юм.

Дунд сургуулиас “Сарнайн хувьсгал” хүртэл

М.Саакашвили 1967 оны өвлийн хамгийн урт шөнө тохиохоос нэг хоногийн өмнө Гүржийн Тбилиси хотноо сэхэтэн айлд төржээ. Эцэг Николоз Саакашвили нь Тбилисийн нэгэн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийдэг байсан бол ээж Гиули Алсания Тбилисийн Их сургуульд багшилдаг байжээ. Михайлыг дөрвөн настай байхад эцэг нь гэр бүлээ хаяж одсон аж.  Тэрбээр 1984 онд буюу өөрчлөл байгуулалтын салхи сэвэлзэж эхлээд байсан түүхэн цаг хугацаанд Тбилисийн 51 дүгээр дунд сургуулийг төгсөөд Киевийн Их сургуулийн Олон улсын харилцааны факультетад элсэн оржээ. Нэг бус хэвлэлд түүнийг эсэргүүцлийн ажиллагаа явуулсан учир сургуулиа төгсч чадалгүй хөөгдсөн хэмээн бичдэг ч өөрөө энэ талар ярихаас зайлсхийдэг. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top