Анхаар: Борц худалдан авахдаа болгоомжтой хандаарай!!!

2017 оны 04 сарын 26

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг, тавдугаар хэсэгт байрладаг борцны үйлдвэрийг хаажээ. Тодруулбал, “Бага-Асгат” ХХК-ийн борцны үйлдвэрт дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн  мал эмнэлэг, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар  хамтран хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус компани зориулалтын бус байранд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь илэрчээ. Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 10.1.2 , Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5 дах заалтыг тус тус зөрчиж байсан тул улсын байцаагчийн актаар борц үйлдвэрлэлийг зогсоох шийдвэр гаргасан байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vcquyevciq(202.21.100.86) 2017 оны 04 сарын 26

yamar baliar yum be

0  |  0
Баярсайхан(202.9.41.153) 2017 оны 04 сарын 26

Монгол газар нутаг дээр хэдуулхэнээ байж яасан ч муухай элэггуй хуиуумээр дуурчихээв дээ еерсдийнх нь гараар устгах юм гэсэн тэр цаг ч альхэдийнээ ирээд хорлоод дуусгах нь дээ

0  |  0
Top