Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн захирлыг чөлөөллөө

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 26

 Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ бэлгийн дарамтад оруулдаг гэсэн маргаан дэгдээд олон хоног үзэж буй. Энэ асуудалтай холбоотойгоор сургуулийн захирал Б.Батсайханыг чөлөөлсөн байна.

Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан алба өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Тэрээр“Нийслэлийн 29 дүгээр сургууль дээр үүсээд буй нөхцөл, зөрчилтэй холбогдуулан НЗДТГ-аас захирамж гаргалаа. БСШУСЯ-ны сайдын 101 дүгээр тушаалын дагуу гарсан ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаад 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын хариуцлага алдсан гэж үзэж ажлаас нь чөлөөлсөн. Мөн сургалтын чанар, сурагчдад үзүүлдэг дарамт шахалт, багш нарын зүй бус үйлдэлтэй холбоотой мэдээллийг шалгах ажлын хэсгийг Засаг даргын шийдвэрээр байгуулсан” гэсэн юм.

Сургуулийн захирал Б.Батсайхан өөрийгөө буруугүй гэж үзэн хуулийн байгууллагад хандсан.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top