Хэлгүй, дүлий хүүхдүүдийн үгийг дамжуулсныхаа төлөө ЭРҮҮГИЙН ХЭРЭГТЭН болох ёстой юу

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 26

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуулийн 10 гаруй сурагчид өнгөрөгч гуравдугаар сарын 27-ны өглөө 08:30 цагт сургуулийнхаа өмнө эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ.

Ахлах, дунд ангийн сурагчид тухайн өдөр хичээлдээ суугаагүй шалтгаанаа “Багш нар хичээлээ дохионы хэлээр орохгүй байгаа учраас хичээлийн цаг үр дүнгүй өнгөрдөг” гэцгээж байсан юм.

Тэд гартаа барьсан цаасан дээрээ “Дохионы хэл”, “Бидэнд боловсрол олгодог арга зүйгээ өөрчил, шинэчил”, “Бүх хичээлээ дохионы хэлээр”, “Сургуулийн захиргаа, бүх багш нар дохионы хэлний чадвараа сайжруул”  хэмээн бичсэн байв.

Мөн зарим багш нар хүүхдийн эрхийг зөрчиж биед нь халдах, үснээс нь зулгаах зэрэг үйлдэл гаргадаг төдийгүй дохионы хэлний ганцхан орчуулагчтай бөгөөд багш нарын дохионы хэлний чадвар муу, хичээлээ амаараа заадаг тухай тус сургуулийн ахлах ангийн сурагч хэвлэлийнхэнд анх мэдээлсэн билээ.

  • Сэтгүүлч буруутай юу?

Хүүхдүүд сурах эрхийнхээ төлөө эсэргүүцлийн жагсаал хийснээс хойш бүтэн нэг сарын хугацаа өнгөрчээ.

Энэ хугацаанд 29-р сургуулийн багш нар хүүхдүүдийг хүчирхийлдэг, охидын хөх өгзөгнөөс баздаг гэсэн санаанд оромгүй мэдээллүүд ар араасаа хөвөрсөн юм. Олон нийтийн дунд нэлээд шуугиан тарьсан эл сэдвээр “Eagle” телевизийн эрэн сурвалжлах баг “Чимээгүй хашгираан” нэртэй нэвтрүүлэг бэлдэж энэ сарын 24-нд цацсан билээ.

Нэвтрүүлгээ цацаж амжаагүй байхад нь сэтгүүлч У.Болортуяад Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс зарлан дуудах хуудас ирүүлжээ. Түүнийг 29-р сургуулийн захирал Б.Батсайхан цагдаад өгчээ.

Нийгэмд тулгамдсан үйл явдлыг үнэн мөнөөр нь олон нийтэд хүргэснийх нь төлөө сэтгүүлчийг буруутгах, шийтгэх хандлага нэлээд газар авчээ. Мөн зөрчлийн тухай хуулиар хүн гүтгэсэн бол сэтгүүлчийг хоёр сая хүртэлх төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг. Гэвч сэтгүүлч У.Болортуяа сонсох чадваргүй хүүхдүүдийн үгийг нийгэмд хүргэж, дамжуулсныхаа төлөө яагаад эрүүгийн хэрэгтэн болох ёстой вэ? Тэр хэнийг ч гүтгээгүй. Мөн хүүхэд болон хүний эрхийг зөрчсөн үйлдэл хаана байна тэнд сэтгүүлч хүн дуугарах, үгээ хэлэх эрхтэй. Манай улсад эрэн сурвалжлах сэтгүүл зүй дөнгөж хөгжиж, тэр нь нийгэмд ач тусаа өгч эхлэж байгаа энэ үед хаа, хаанаа дэмжих ёстой болохоос харлуулж, буруутгах эрх хэнд ч байхгүй юм.

Өнөөдөр ирсэн мэдээллээр захирал Б.Батсайханыг НЗДТГ-аас ажлын хариуцлага алдсан гэж үзэн ажлаас нь чөлөөлсөн байна.

  • Хүүхдүүд буруутай юу?

“Чимээгүй хашгираан” нэвтрүүлгээр Б.Батсайхан үүсээд буй асуудлын талаар тайлбарлахдаа “Тэд чинь дүлий хүүхдүүд, бэлэг их өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм” хэмээн хариулсан байдаг.

29-р сургуулийн нэг анги 10-12 сурагчтай бөгөөд тэдэнд дохионы хэлээр хичээл заагаагүйгээс 100-ийн дотор ч бодож чадахгүй гэжээ. Мөн есөн хүүхдээс ярилцлага авахад гурав нь бэлгийн дарамтад өртөж байснаа нэвтрүүлгийн явцад ярьсан байна. Мөн хүүхдүүд ангиа цэвэрлэх явцад хогийн савнаас нь байнга хэрэглэсэн бэлгэвч гардаг гэжээ.

Хүүхдүүдийн жагсаал хийсэн үйлдлийг сургуулийн багш нар хавар болоод юм нь хөдөллөө хэмээн тайлбарласан. Энэ нь олон нийтийн дургүйцлийг нэлээд төрүүлсэн юм. Учир нь хүүхдүүд сонсголын бэрхшээлтэй л болохоос оюун санаа нь эрүүл, бусадтай адил сэтгэн бодох чадвартай гэдгийг мэргэжлийн хүмүүс нотолчихсон байдаг билээ.

  • Багш нар буруутай юу?

Энэ асуудлаар өчигдөр 29-р сургуулийн багш нар өмгөөлөгчийн хамт тус хэргийг шалгаж ажиллаж байгаа байцаагч нарт шаардлага хүргүүллээ. Тэдний өмгөөлөгчөөр Г.Батбаяр ажиллаж байгаа бөгөөд тэрбээр “Сурагчдаа хүчирхийлдэг гэдэг муу нэр авснаас хойш багш нар гэртээ харихдаа гэр бүлийнхэндээ дарамтлуулж, хүчирхийлүүлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогчийг олсон, багшийг олсон гэж худлаа мэдээллүүд, нэвтрүүлгүүд цацагдаж байна. Энэ асуудал дээр Боловсролын яам , Цагдаагийн газраас ажлын хэсэг ажиллаад одоогоор олж тогтоогоогүй. Бид хуулийн дагуу бүх юмыг хамгийн хурдан хугацаанд шийдүүлмээр байна” гэсэн юм.

Мөн тус сургуулийн дохионы хэлний 21 багшаас шалгалт авахад 44 хувь нь тэнцэж, 56 хувь нь хангалтгүй, дохионы хэлээ сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарч байсныг сануулах нь зүйтэй байх.

Монголд хэдэн арван 29-р сургууль байгаа гэдгийг бид мартаж болохгүй. Сонсголын бэрхшээлтэй 10 гаруй хүүхэд сурах эрхийнхээ төлөө жагссан нь нийгэмд чанга хашгираан болж чадлаа. Монгол улс дунд сургуулийн боловсролын систем, ажиллах хүчиндээ анхаарал хандуулж, шалгалт болон шинэчлэл хийх цаг болсныг 29-р сургуулийн хүүхдүүдийн энэ үйлдэл сануулсан юм. Мөн дунд сургуулийн сурах орчин хүүхдүүдэд ямар аюултай орчин болсныг нийгэмд анхааруулж, энэ тал дээр эцэг эх, хэвлэл мэдээлэл, хүүхдийн эрхийн байгууллага, салбар яам нь нэн яаралтай анхаарал хандуулж Монголын ирээдүй болсон хүүхдүүдээ аварч, хамгаалах цаг нэгэнт болжээ.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bat(59.153.114.57) 2017 оны 04 сарын 26

bi ali neg taliig gesengui. zarimdaa setguulch nar heterhii neg taliig bardidag. ner tur ambits huudug. nuguu tald ch hudlaa hetruulj yarij gomdoljj baigaa humuus bii. tend gemgui ajilaa hiij baigaa bagsh ch bii.ajilaa medehgui ariin haalga nii ch hun bga baih, huuliin baiguulga l togtooh ni zuv buruu uguig

0  |  0
bi(103.229.123.9) 2017 оны 04 сарын 26

khuuliin baiguullagaar vnen khudal notlogdogvibaigaa ikh emzeg asuudliig niited yaaran taraaj notlogdson vnen meteer oilguulj olon tvmnig khagaralduulj, surguuliin olon bagsh nartiig oyun sanaanii daramtand oruulsan ter setgvvlch gegch buruutai .Setgvvlch bol baitsaagch, doromjilogch, svrdvvlegch bish. setgvvlchiin yos zvi gej baidag yum .vvniigee biyelvvleegvi bol khariutslaga khvlekh l yostoi. TV25 ch yalgaagvi burutai .

0  |  0
Зөв (103.9.90.130) 2017 оны 04 сарын 26

Нжр дурьдагдсан багш нарыг бол шалгуулах нь үнэхээр зөв шүүү

0  |  0
Сэтгүүлч буруутай (103.9.90.130) 2017 оны 04 сарын 26

Бодлогын хувьд бол үнэхээр сажрах цаг болсон нь үнэн. Гэхдээ энэ асуудлыг хэн нэгний шоу, ажил амьдрал ахих боломж болгож хэрхэвч болохгүй ээ. Энэ хүүхдүүдийг ашиглаж мөнгө олох, төсөл бичих гэх мэтээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй ТББ байдаг гэвэл сэтгүүлч та итгэх үү. Тэд үнэхээр юу хийсэн бэ гэдгийг сэтгүүлч гаргаж ирсэн үү. Хүн хүний зовлонг хэзээ ч мэддэггүй юм.

0  |  0
а(103.9.90.130) 2017 оны 04 сарын 26

энэ сэтгүүлч тийм мундаг эрэн сурвалжилдаг л юм бол хүүхдийг жагсаал цуглаан хийхээс өмнө эрэн сурвалжлаад гаргаад ирэх байсийн биш үү. хүүхдүүдийн зовлонг ойлгохгүй байж яагаад ингэж байгаа юм бэ зарим хүүхдүүд манай сургууль үнэхээр муу муухай байна гээд сургуульдаа явахгүй гэвэл яах вэ. Хэн хариуцлагыг хүлээх вээээ

0  |  0
сэтгуулч буруугуй(103.212.116.102) 2017 оны 04 сарын 26

Унэн уг хэлсэн хунд хун оштэй. Ухэр унасан хунд нохой оштэй гэж нийгмийн хаана асуудал бна тэнд сэтгуулч бх естой. Тэр хун ажилаа л хийсэн. Хэцуу бгаа болоод л хуухдууд жагссан блгуй дээ.Жагссаныхаа толоо багаггуй дарамтанд орж л бга. Хэн ийм юм хусэх вэ дээ.

0  |  0
No sex(85.96.96.158) 2017 оны 04 сарын 26

dvlii xvmvvs bas xetsvv xudal yrisan bz bagsh nar yu gj surguulia deeree sex xiixed ym be

0  |  0
No sex(85.96.96.158) 2017 оны 04 сарын 26

dvlii xvmvvs bas xetsvv xudal yrisan bz bagsh nar yu gj surguulia deeree sex xiixed ym be

0  |  0
мммм(202.70.46.228) 2017 оны 04 сарын 26

Эцсийн vнэнийг цагдаа шалгаж шvvх тогтооно тэр болтол хvvхдvvдээ ингэж муухайгаар хэлж ядарсан эмзэгээр нь доромжилж гутааж болохгvйээ багш захирал нараа та нарын энэ vйлдэл ухамсар чинь нийгэмд нэг сигналь егеед бга гэдгийг ойлгоорой.

0  |  0
мммм(202.70.46.228) 2017 оны 04 сарын 26

Эцсийн vнэнийг цагдаа шалгаж шvvх тогтооно тэр болтол хvvхдvvдээ ингэж муухайгаар хэлж ядарсан эмзэгээр нь доромжилж гутааж болохгvйээ багш захирал нараа та нарын энэ vйлдэл ухамсар чинь нийгэмд нэг сигналь егеед бга гэдгийг ойлгоорой.

0  |  0
мммм(202.70.46.228) 2017 оны 04 сарын 26

Эцсийн vнэнийг цагдаа шалгаж шvvх тогтооно тэр болтол хvvхдvvдээ ингэж муухайгаар хэлж ядарсан эмзэгээр нь доромжилж гутааж болохгvйээ багш захирал нараа та нарын энэ vйлдэл ухамсар чинь нийгэмд нэг сигналь егеед бга гэдгийг ойлгоорой.

0  |  0
мммм(202.70.46.228) 2017 оны 04 сарын 26

Эцсийн vнэнийг цагдаа шалгаж шvvх тогтооно тэр болтол хvvхдvvдээ ингэж муухайгаар хэлж ядарсан эмзэгээр нь доромжилж гутааж болохгvйээ багш захирал нараа та нарын энэ vйлдэл ухамсар чинь нийгэмд нэг сигналь егеед бга гэдгийг ойлгоорой.

0  |  0
мммм(202.70.46.228) 2017 оны 04 сарын 26

Эцсийн vнэнийг цагдаа шалгаж шvvх тогтооно тэр болтол хvvхдvvдээ ингэж муухайгаар хэлж ядарсан эмзэгээр нь доромжилж гутааж болохгvйээ багш захирал нараа та нарын энэ vйлдэл ухамсар чинь нийгэмд нэг сигналь егеед бга гэдгийг ойлгоорой.

0  |  0
XAXA(124.158.79.173) 2017 оны 04 сарын 26

Setguulchid ymar buruu bnaaa. Nowshnuud huuhed daramtalchaad odoo oorsdiigo omoorch bnuu. Hewleliin erh chuluu haana bgaan

0  |  0
dulii(150.129.142.122) 2017 оны 04 сарын 26

buruu guivuulj ,hetruulj davsalj damjuulsan bol heregten bololgui yah bilee.hiiheesee umnu sain bodoh baisan...setgeliin huurluur handdag setguulchid olon bii

0  |  0
Top