Одбаатар өдөр нь хүний ясаар тоглож, орой нь авсанд ороод унтчихдаг байжээ

2017 оны 04 сарын 26

1988 он Монгол Улс тэр аяараа л бүхнийг социализмын төлөө гэсэн уриатайгаар лоозонгоо хийж мандан байсан үе. Дархан үйлдвэрийн хот болохоороо ажил ид нүргээний бүтээн байгуулалтын оргилдоо хүрч төлөвлөгөө нормоо давуулан биелүүлж олон ч хөдөлмөрийн гавшгайчид ээлж дараалан төрж байв. Хуучин хорооллын 38, 39-р байрнууд гаднах тохижилт, соёлч өрх олонтойгоороо бусад байрныхнаас илүү байв.

Гэвч ганц хоёр жилийн дараа энэ бүх бүтээн байгуулалт нь зогсож нийгэм өөрчлөгдөн лангуу хоосорноо гэдгийг тэр үед хүмүүс мэдэлгүй ажлаа хийсээр л байсан юм. Энэ үед буюу 1988 он 39-р байрны нэг ангийн хөвгүүд болох Ж.Энхбаяр, Мок Энхбаяр, Хамбага, Лхаагаа , Одбаатар, *Сахал* Батболд, *Арзак* Жагаа нар бүгд 16 нас хүрч байв. Эдгээр хөвгүүд нь нэг анги, нэг байр бөгөөд бүгд л сайхан найзалж нөхөрлөж байсан бөгөөд хөвгүүдийн цугласан газар инээд хөөр баясал, спортын тухай л яриа гардаг байлаа.

Орой бүр орцныхоо гадаа цуглаж гитар барин тухайн үедээ хит болж байсан барууны дуу мөн орос дуунууд их дуулдаг байжээ. Ж. Энхбаяр , Мок Энхбаяр 2-ыг найзууд нь ялгаж дуудахын тулд Ж. Энхбаярыг зүгээр л Жээ гэж дууддаг байжээ. Жээ, Хамбага 2 гитар сайхан тоглохоос гадна боксын спортоор хичээллэдэг байжээ. Ялангуяа Хамбага хичээл сурлагандаа сайн бөгөөд турнийк дээр бүх л зүйлийг хийдэг, шатар тоглохдоо сайн гээд л ер нь толгой сийрэг хүүхэд байжээ.

Эдгээр хөвгүүд дээр ангийх нь найз болох 22-р байрны Нараа, Загдаа 2 хэмээх банди өдөр болгон ирж найзалж нийлдэг байж. Загдаа бол царайлаг өндөр сурлага сайтай, орос хэлтэй , дээр нь гитар маш гоё тоголдог байж. Нараа бол хөнгөн атлетикаар хичээллэдэг олон улсын тэмцээнээс алтан медал авч байсан бие бялдарын хувьд найз нөхдөөсөө хол илүү сайхан биетэй хөвгүүн байсан бөгөөд мөн л сайхан дуулдаг авъястай байж. Жээ, Хамбага 2 боксын улсын аваргын өсвөр үеийн тэмцээнээс 1988 онд 2-лаа хүрэл медаль авсан юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top