”Биеэ үнэлэгч” гэсэн пайз зүүлгээд сургуулиас минь ХӨӨЛГӨХ ДӨХСӨН

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 26

1990 оноос өмнө хүмүүс хэрхэн амьдарч байсан бол... Энэ тухай ном зохиол дээрээс уншиж, хүмүүсийн амнаас сонсож байсан ч тухайн үед амьдарч үзээгүй болохоор бид төсөөлөхөөс цаашгүй. Харин нэгэн иргэн 1980 онд өөрт нь юу тохиолдсон тухай өөрийн цахим хуудсан дээрээ нийтэлжээ. Үүнийг бүрэн эхээр нь хүргэе. 

Тэд намайг "янхан, биеэ үнэлэгч" гэсэн пайз зүүлгээд, АУДэС-иас нь хөөлгөөд, хөдөө хээр гаргаад хаячих санаатай мөн ч олон операци зохион байгуулсан даа хөөрхийс минь...

- 1980-аад оны эхэн, өглөө охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд л сургууль руугаа гүйнэ, хичээл тараад шууд номын санд суугаад орой 21 цагийн үед гэртээ ирэхэд ээж минь охиныг цэцэрлэгээс нь аваад тэр хоёр л байж байна. Заримдаа хичээл тараад шууд гэртээ ирэх үед байрны гадаа нарлан суугаа тэтгэврийн хөгшчүүл: 
- Күэй, чи өнөөдөр овоо эрт гэртээ ирж байх шив дээ гэхэд толгой тохиод инээмсэглээд л гэртээ орно, эргээд сургууль руугаа гарахад бас л араас "өнөө л газар луугаа явах нь дээ..." гэж хэлж байгааг нэг бус удаа сонсохдоо учрыг олохгүй тоодог ч үгүй байсан чинь ихээ учиртай байсан юм билээ.

Нэг өдөр сургуулиас гарч явсан, хэн нэгэн зам тосон ирж:
- Маргааш НАХЯ дээр өглөө очоорой гэж хэлээд алга болов, үе үе ийм гэнэтийн мэдээ дуулгадаг хүмүүст бараг дасал болсон байсан. Маргааш нь Дотоодыг хамгаалах газар очиход урьд урьдыхаас их хөл ихтэй байнаа, хөдөө ажилладаг ажилтнуудынхаа ар гэрт мөнгөн тэтгэлэг олгодог өдөр болтой бөөн хүмүүс касснаас мөнгө авцгаана. Бужигнасан олны дунд ангайтал зогсож байгаад 12 цагт бүгд тарахад нь үүдний жижүүрээс:
- Би одоо яах вэ?, үдээс хойш эргэж ирэх үү? гэвэл
- Одоо яв иргэж ирэх шаардлагагүй гэнэ дээ... 

Түүнээс хойш нэлээн хэдэн сар өнгөрч намар хичээлдээ ороод гүйж явсан бас нэгэн хүн хөндөлдөн ирж маргааш өглөө НАХЯ-д ирнэ шүү гээд алга болов. Өглөө нь НАХЯ-ны ажилчидтай нь уралдаж очоод хэн хэзээ дуудахыг нь хүлээгээд л сандал ч үгүй урт коридорт өдөржин зогслоо. Нэг өрөө рүү л хүмүүс орж гараад л, орсон гарсан хүмүүс нь намайг нэвт сүлбэж харах нь аймаар, үдийн цайгаар гэртээ гүйж ирж аяга цай уучихаад иргээд л орой ажил тартал, коридорт зогсохдоо хүнгүй үед явган сууж хөлөө амраачихаад, "Аавтай минь уулзуулах гэж байгаа юм болуу, Аавыг минь суллах гэж байгаа байхаа" гэсэн гэнэн сайхан бодолтой зогсоод л байв. Орой ажил тарахын үед нөгөө өрөөнөөс гарч ирсэн хүн одоо гэртээ харь, явж болно гээд намайг явууллаа...

АУДэС-иа төгслөө, Клиникийн 1-р эмнэлэгт эмчлэнэ ч, эдгээнэ ч, хагална ч, огтлоно ч мэс барьсан эмч болчихсон ид гялалзаж явах үед мухар олгойн хагалгаа хийлгээд миний платанд эмчлүүлж байсан өвгөн үзлэг хийж байхад ч, орж гарсан ч, тас ширтээстэй, бүр гайхаад:
- Би таны таних нэгэн хүнтэй их адилхан байгаам уу?, яагаад намайг ингэж айхтар хараад байна вэ? гэвэл
- Таньтай нэг ярьж асуух юм байна, гэхдээ хоёулахнаа үед гэхээр нь, маргааш би жижүүртэй, хагалгаанаас гараад завтай, ганцаараа байх үедээ таньтай ярилцая гэлээ дээ.

Маргааш нь өвгөн асууж байнаа надаас: 
- Та хэдэн жилийн өмнө нахя- дээр дуудагдаж байсан уу?
- Тиймээ, хэд хэдэн удаа дуудагдаж байсан гэвэл, 
- Би таксины жолооч байсан, одоо тэтгэвэртээ гарсан ч хааяа халтуур хийдэг л дээ, тэр үед намайг нахя дээр дуудаад энэ коридорт зогсож байгаа биеэ үнэлэгч хүүхэн, тэдний орой чиний машинаар үйлчлүүлсэн нь үнэн үү? гээд Үнэнийг хэлнэ шүү гэж их сүртэй байцаасан... Би тэгэхэд нь:
- Ийм сайхан охид биеэ үнэлдэггүй юм ш дээ, энэ охин чинь харваас тэднээс шал өөр хүн байна ш дээ.., гэж хэлээд гарсан, тэгсэн тэр өдөр манай олон жолооч нарыг дуудаж асууж байцаасан байсан гэлээ...

Манай байр орчмын мэдээлэгч "авгай" нар угаасаа даалгавартай хүмүүс, тэтгэврийнхээ хэд дээр нэмэлт шагнал мөнгө олохын тулд намайг хүссэнээрээ харлуулж элдвийн хов хор найруулж, ганц харлуулж болох боломжит хувилбар нь биеэ үнэлдэг гэж мэдээллэдэг байж, би дандаа оройтож ирдэг болохоор тэр. Тэгээд л эхний удаа НАХЯ дээр олон хүн бужигнасан үед бусад мэдээлэгч нарт намайг нүдлүүлсэн нь тэр байж. Тэд ч их сайн ажлаа хийдэг хүн болж шагнуулах гээд "Намайг тэдний өдөр тийм №-той машинд тийм хүнтэй" хамт суугаад явсан гэж мэдээ хүргэдэг байж дээ. Хэрвээ тэр олон мэдээлэгч нар хүн хогнууд-ын мэдээллийн дагуу тэдгээр жолооч нарыг байцаахад, тэр гэрч нараас хэн нэг нь,
- Тиймээ энэ эмэгтэй тэгж ингэж явсан гээд худлаа хэлсэн л бол намайг барьж хориод "засан хүмүүжүүлэхээр" хөдөө хээр цөлөөд сургуулиас хөөлгөчих санаатай хэд хэдэн операци зохион байгуулж байсны дөнгөж эхнийх нь энэ байлаа. Тэртээ 36 жилийн өмнөх хар бараан дурсамж үе үе зүрх зүсэн орж ирэх нь сэтгэл эмзэглүүлнэ...

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ха(27.123.214.120) 2017 оны 08 сарын 15

Мааш зөв. Чангахан базах хэрэгтэй. Иргэд нь мэдээлэгч байх нь юу нь буруу гэж. Ийм асуудал дээр хүний эрхийн тухай яриа байж болохгүй.

0  |  0
ЗОЧИН(49.0.133.130) 2017 оны 05 сарын 02

80 ААД ОНД ЯНХАН БИЕЭ ҮНЭЛЭГЧ ГЭСЭН НЭР ТОМЪЁО БАЙГААГҮЙ ЮМ. ЯВДАЛТАЙ ХҮҮХЭН ГЭДЭГ БАЙСАН ШИГ САНААД БАЙХЫН

0  |  0
247(103.9.88.210) 2017 оны 04 сарын 28

hahaha saikhan khudlaa bichijee. zuv zugeer bgaa khuniig naxy duudakhuu aan hahah uguulleg bna

0  |  0
zochin(66.181.180.162) 2017 оны 04 сарын 27

Arai l denduu hudlaa bichjee. Yun ch zavtai yum be?

0  |  0
Тенэки(150.129.142.55) 2017 оны 04 сарын 26

Кэний закиалкаар инийг кэн бичсэн ба? Кэ кэ кэ. Чал кудлаа абчихцан байваа! Өөрийгээн ик цайкан күүкэн кэш подцым ? Бичүү? Кэ кэ кэ

0  |  0
Зочин(182.160.38.15) 2017 оны 04 сарын 26

Инээдтэй юмаа Шал худлаа юм зохиож дээ 1980 онд хувиараа халтуур хийнэ гэсэн ойлголт байдаггуй байсан юмаа Хувийн машинтай хун маш цоохон Нилээн баян хумуус л хувьдаа машинтай байсан юм

0  |  0
Top