Ц.Гарамжав гишүүн санасандаа хүрч, САНААГАА АМРААВ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 26

“Монполимэт” гэх  уул уурхайн компанийн захирал, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав гэх нэгэн бизнесмэн эмэгтэй байх.

Тэрбээр 39-н насандаа “Win Win Tint” гэр бүлийн хүнсний дэлгүүрийг эрхэлж, супермаркет, дэлгүүр, эмийн сан, номын дэлгүүр гэх мэт жижиглэн худалдааны нэгдлийг анх удаа бий болгожээ. Ийнхүү 1992 онд алт олборлолтын “Монполимэт” компанийг байгуулж барилга, ашигт малтмалын хайгуул, газрын нөхөн сэргээлт зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Жилийн орлого нь 60 сая доллар бөгөөд Тосон алтны орд, Сэнжит худгийн шохойн чулууны орд зэргийг эзэмшдэг аж.

Ц.Гарамжав 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Сонгинохайрхан дүүргийн 71-р тойрогт нэр дэвшиж ялснаар гишүүн болжээ.

Түүнийг нэр дэвших гэж буй тухай яриа олон нийтийн дунд газар авсны дараагаар “Чингис”, “Самурай” бондын санхүүжилтээр “Хөгжлийн банк”-наас их хэмжээний зээл авсан нь илэрсэн юм. Тухайн үед тэрбээр зээлээ цаг тухайд нь төлж байгаа хэмээн мэдэгдэж байсан ч өнгөрөгч 12 дугаар сард УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Хөгжлийн банк”-ны зөрчилтэй холбоотой асуудал дээр нэгэн баримт дэлгэсэн юм. Тэрбээр “Хөгжлийн банкны дүрмийн санг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн, 600 тэрбум төгрөгийн зээлийг эрсдэлтэйд тооцон хаах саналыг Засгийн газар УИХ-д оруулж ирлээ. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг дутагдуулсан асуудал хэдхэн компанитай холбоотой.

"Монполимет" группийн эзэн УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Ц.Гарамжав "Би зээлээ төлөөд л байгаа" гэсэн. Гэтэл ажлын хэсгийн шалгалтаар 111 тэрбум төгрөгийн зээлээ хоёр удаа хойшлуулсан, зээлийн хорооны дүгнэлтгүй санхүүжилт авчээ.

Хөгжлийн банкны захирлууд судалгаагүй зээл олгосон гэж шалгагдаж байна. Судалгаагүй зээл авсан, төлөөгүйнхөө төлөө Ц.Гарамжав та шалгагдах ёстой” хэмээж байсан юм.

Үүнээс үүдэн түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ц.Гарамжав гишүүн худлаа хэлжээ” гэсэн мэдээлэл нэлээд цацагдсан. Мөн өнгөрөгч оны 10 дугаар сард түүний хүргэн Ч.Алтаннар нь "Оюутолгой” компанийн Монголын талыг төлөөлөх гурван эрхмийн нэгээр сонгогдсон байдаг. Энэ тухай тайлбарлахдаа “Томилгоог мэдээгүй, гаднаас нөлөөлөөгүй, өрсөлдөөд сонгогдох боломж хүн бүрт байсан” гэж мэдэгдэж байсан.

Үүнээс үүдсэн үү, яасан тэрбээр УИХ-ын чуулган бүр дээр нэр төрд халдсан, гүтгэсэн, доромжилсон гэх үндэслэлээр сэтгүүлчдийг Зөрчлийн болон Эрүүгийн тухай хуулиар шийтгэх заалт оруулахаар ханцуйгаа шамлан зүтгэсэн юм.

Түүний хичээл зүтгэл амжилттай хэрэгжихээр болжээ. Тодруулбал, өчигдөр болсон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Ц.Гарамжав гишүүн өмнө нь ярьж байсан зүйлээ хэрэгжүүлэхээр болжээ. Тэрбээр "Зөрчлийн тухай хуулиар гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгох санал гаргахад Байнгын хорооны гишүүд дэмжжээ. Өмнө нь хувь хүнийг хоёр сая, аж ахуйн нэгжийг 20 сая төгрөгөөр торгох заалттай байсан. Гэтэл торгуулийг тав дахин өсгөжээ. Мөн тус хууль нь сошл ертөнцөд ч хамааралтай байхаар тусгасан байна.

Сэтгүүлч хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, үгээ эрх чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Мөн хардах эрх ч гэж бий. Гэтэл Ардчилсан нийгэмд хүнийг үг хэлэх эрх чөлөөгөөр нь ийн боомилж байгаа нь хэтэрхий ёс зүйгүй асуудал юм.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 2-т “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно”, 3.1-т “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт  тогтоохгүй” хэмээн заасан байдаг.

Гэвч УИХ-ын гишүүн Ц.Гарамжавт өөрийнх нь эрх ашгаас илүү зүйл харагдахгүй байгаа нь туйлын харамсалтай. Сэтгүүлч болон олон нийт хардаж, сэрдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хуулиар хамгаалагдсан зүйл байдаг. Гэвч нийгэмд гарч буй сөрөг болон үнэн бодит мэдээлэлтэй  хууль боловсруулж, төр тэмцэж байгаа нь Ардчилсан төрийн хийх зүйл мөн үү?

Хүний нэр төрд халдах гэсэнгүй. Гэвч нийгэмд тулгарсан олон асуудлыг эх сурвалж, баримт нь байгаа тохиолдолд олон нийтэд хүргэх, үнэн зөвөөр мэдээлэх нь сэтгүүлч бидний үүрэг билээ. Энэхүү хуулиас үүдэн дурын дарга, эрх мэдэлтэн хэнийг ч хамаагүй шүүхэд өгөх, хууль бусаар шийдвэр гаргуулах, олон нийтийг хохироох хандлага гарах өндөр магадлалтай юм.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ftsog(113.210.185.119) 2017 оны 04 сарын 29

Muu balai teneg abgain gedes ni duureh ofor irnee

0  |  0
Зочин(202.179.27.99) 2017 оны 04 сарын 27

Мөн цусаар ханиасан авгай юмаа, мөрөөрөө л нүдэнд харагдаснаа зальдаад явж байна биз.

0  |  0
Үзэн ядагч (202.9.41.154) 2017 оны 04 сарын 26

Хэцүү ч юм даа. Энэ хэвээр цаашаа явбал бид Монгол улсын иргэн хэвээр үлдэж чадах болов уу? хэлэх ч үг олдохгүй юм яасан ч их луйвар булхай юм яасан цаддаггүй ходоод гэдэстэй хүмүүс вэ? дээ энэ бийзнээсмээнүүд гэдэг чинь. Улсаа худалдчихаад биднийгээ харийханд боол болгон өгчихөөд өөрсдөө гадаадад тосонд умбан торгонд хөлбөрөх юм боддог гэсэн үнэн байхоо. Бизнесмэн, олигархи баян гэж дуулдхаар л дэрхийн босоод хярамцаг болгомоор санагдаад уур хорсол буцлаад явчих юм. Яг л М. Шолоховын ”Үзэн ядахын ухаан” гэдэг өгүүллэгт гардаг шиг шүдээ тас зуун хамаг бие хөвчирчих юм хэцүү байна

0  |  0
Unen(37.168.42.101) 2017 оны 04 сарын 26

Setguulch nertei baasnuud UNEN-iig bich. Hunii muud durtai medeegee lavlaj baij bichij sur ter boltol ene huuli uilchilne

0  |  0
алтанчимэг (202.126.89.167) 2017 оны 04 сарын 26

энэ балай авгай номтойбаяртай хамт хятад ажилчидын бүртгэлийн хураамжаа төлөхөө болисон хууль гаргуулаад тэрнээс нь улсад баоаг 11 тэрбум төгрөг олох боломжоо алдсан яасан ханаж цаддаггүй шулмын ходоодтой авгай вэ

0  |  0
Gambaa(139.5.216.107) 2017 оны 04 сарын 26

yamarch yumand boditoi unen medee bval yu gej torguulhav dee

0  |  0
Zochin(202.70.46.238) 2017 оны 04 сарын 26

Muu mal chini hamgiin ikh luivar hiisen almas bokhooroo unenees aij iim uchuuhen yum.hiij bnadaa

0  |  0
zochin(72.161.252.215) 2017 оны 04 сарын 26

Taliigaach enebishiin nuuts amrag yavsan avgai , ulsiin hamag altnii ordiig huvidaa avsan daa ,,, buzar em ,,,

0  |  0
zochin(72.161.252.215) 2017 оны 04 сарын 26

Taliigaach enebishiin nuuts amrag yavsan avgai , ulsiin hamag altnii ordiig huvidaa avsan daa ,,, buzar em ,,,

0  |  0
ЗОЧИН(202.9.41.132) 2017 оны 04 сарын 26

ЭНЭ ХҮНИЙГ ГҮТГЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ ХАРИН УЛСЫН ЭНЭ ИХ МӨНГӨ ХӨРӨНГӨӨР ТОГЛОЖ БАЙГААГ АТГ, ТАГНУУЛЫН ГАЗАР, ЦАГДАА, ШҮҮХ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ХЭДИЙ ХУВЬДАА АШИГЛАДАГ ОРД Ч ГЭСЭН ЯМАР ЗАМААР ЯАЖ ЭНЭ ХҮНИЙ МЭДЭЛД ОЧСОН АШИГЛАЖ ЧАДАЖ БАЙГАА ЭСЭХ ГЭЭД МАШ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ НЭГ ЁСОНДОО АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨ ЭНЭ ХҮН ӨР ЗЭЭЛ ТАВЬЖ АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ АРД ТҮМЭНЭЭР МОНГОЛ УЛСААРАА ТӨЛҮҮЛЭХ БОДОЛТОЙ ӨӨРӨӨ БОЛ ХӨРӨНГӨӨ ГАРЫН АРВАН ХУРУУНЫ ЗАВСАРААР АСГАН ТӨРӨӨР ТОГЛОЖ БАЙНА ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ ШААРДЛАГАТАЙ БОЛ ЭЗЭМШЛИЙН АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫГ НЬ ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
gg(202.72.245.165) 2017 оны 04 сарын 26

uhsenii chini ardchilsan tur,MAN zasgiin erh barij bga shu de songoson hoinoo bitgoo gonshgono hohi chini buur yaduurna gaigui

0  |  0
зочин(202.5.194.26) 2017 оны 04 сарын 26

СЭТГҮҮЛЧИД хардах эрхтэй байж болох авч гүтгэх эрхтэй байж болохгүй шүү дээ.

0  |  0
хургаа (66.181.190.233) 2017 оны 04 сарын 26

тийм юм байхгүй .. олон олон айлыг амьдралтай ажилтай , мөн улсад татвар төлдөг , нийгмийн даатгалд бас л их мөнгө төлдөг юм хийх байгаа хүн зүгээр гэрээнээс мөнгө олдог гаруудыг бодход олон хэрэгтэй кампани удирдаж байгаа шүү , битгий ул шагайж муу юм хайгаад бай, тулайн чинээ хар юмыг уулын чмнээ болгож донгос байхаа боль ,,,

0  |  0
иргэн(202.179.27.77) 2019 оны 09 сарын 14

Энэ гишүүд ард түмэнд хэрэгтэй нэг ч хууль гаргасангүй.Өөрсдөө хэрэгтэй хууль баахан батлуулж байна аа.Бүгд ашиг сонирхолын зөрчилтөй байх юм

0  |  1
unsjigcn(202.21.117.178) 2017 оны 04 сарын 26

zuv shiidver boljee

0  |  0
Bakizaluu(66.181.177.252) 2019 оны 09 сарын 14

Garamjaw gishuunii zuw

0  |  1
Top