СОНСГОЛЫН бэрхшээлтэй хүүхдүүдийн СЭТГЭЛИЙН бэрхшээлтэй багш нар!!!

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 27

Өнгөрөгч гуравдугаар сарын 27-ны өдөр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд нийгэмд болон сургуулийнхаа багш нарт хандаж сурах, хөгжих эрхийнхээ төлөө хамгийн чангаараа дуугарсан түүхэн өдөр байлаа.

Түүхэн өдөр гэсний учир нь Алтансүх хүү тэр өдөр жагсаагүй бол “Тэд чинь бэлгийн дарамт гэдэг үгнийхээ учрыг мэдэхгүй байна. Бэлэг олон өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм” гээд хэлж зогсоо 29-р сургуулийн захирал Б.Батсайхан өнөөдөр ажлаа хийгээд явж байх байлаа.

Түүгээр ч зогсохгүй багш нар нь сургууль дээрээ архидаж, юу ч ярьж чадахгүй охидын эмзэг газарт хүрч, бах таваа хангаж, зодож, дарамталсаар байх байсан биз.

Монголд ардчилсан хувьсгал гарснаас хойш 27 дахь жилтэйгээ золгож байна. Харамсалтай нь өнөөдөр хүүхдийн эрх тэр дундаа нийгэмд дуу хоолойгоо, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй мянга мянган хүүдийн эрх ноцтой зөрчигдөж, сонсголын бэрхшээлтэй 18 настай хүүхэд 100-ийн дотор бодож, 200 хуудастай ном уншиж чадахгүй байгаа нь эмгэнэл биш гэж үү.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заадаг нэрийдлээр тус сургуулийн багш нар маш өндөр цалин авдаг гэх юм билээ. Гэтэл хүүхдүүдтэй дохионы хэлээр нь харьцах чадваргүй, зааж буй хичээлээ ойлгуулж, цаашид нийгэмд амьдрах чадварыг нь суулгаж өгөөгүй тэдэнд ямар хариуцлага тооцох вэ?

Тэгж чадаагүйнхээ төлөө уучлалт гуйх ёстой атал Монголдоо үнэтэйд тооцогдох өмгөөлөгч Г.Батбаярыг хөлсөлж, энэ асуудлыг хурдан шийдэж өгөхийг цагдаа нараас шаардаж яваа нь зүйд нийцэх үү?

Монголд сонсголын бэрхшээлтэй 13000 хүүхэд байдаг. Гэтэл тэдэнд 29-р сургуулиас өөр сургуульд сурах боломж байхгүй. Энэ тухай БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэгээс тодруулахад эрс эсэргүүцсэн. Энгийн сургуульд суралцах боломж бий хэмээж байсан юм. Гэтэл тус сургуулийн 21 багшаас дохионы хэлний шалгалт авахад 44 хувь нь тэнцэж, 56 хувь нь хангалтгүй, дохионы хэлээ сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Хүүхдүүдийн ярьж буйгаар тухайн сургуульд дохионы хэлээр хичээлээ заадаг хоёрхон л багш байдаг гэсэн. Тэгэхээр багш нарын дийлэнх нь дохионы хэл мэддэггүй болж таарч байгаа юм. Тийм байж тэд хүүхдүүдэд юу заах вэ?

29-р сургуулийг 10 бүр 20 жилийн өмнө төгссөн төгсөгчдийн яриагаар тэр үед л ном хуулуулахаас өөр зүйл заадаггүй байсан нь нотлогдсон. Одоо ч багш нар хүүхдүүдэд ном хуулуулахаас өөр зүйл заадаггүй. Тэр ч бүү хэл юу ч заагаагүй хэрнээ ойлгосонгүй гэж зоддог гэнэ. Үндсэн хуулинд  “Хүүхэд чөлөөтэй сурч боловсрох эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл тус сургуулийн багш нар хууль зөрчсөн үйлдэл олон жилийн турш гаргаж байжээ. Үүн дээр Боловсролын яамнаас ямар арга хэмжээ авахыг харах л үлдлээ.

Монголд ганцхан байдаг энэ сургуулийн удирдлага буюу захирал нь ч дохионы хэлээр ярьж, хүүхдүүдтэй харилцаж чаддаг байх ёстой. Тэгж байж сургуульд ямар асуудал тулгарч буйг мэдэж чадах биш гэж үү? Мөн сургуулийн захирлыг халснаар энэ асуудал шийдэгдэхгүй. Цаашид хүүхдийн эрхийн байгууллага төдийгүй олон нийт энэ асуудал дээр нэлээд ул суурьтай анхаарал хандуулж маш том өөрчлөлт хийх шаардлага гарч ирж байна. Мөн сургалтын чанар төдийгүй багш нарын чадварт төрөөс анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ. 29-р сургуулийн багш нарын хэлж байгаа шиг “Хавар болохоор хүүхдүүдийн юм нь хөдөлдөг, одоо л дарж авахгүй бол болохгүй” гэх зэрэг яриа нь ор үндэсгүй болохыг мэргэжлийн хүн “Чимээгүй хашгираан” нэтрүүлгээр онцлон ярьсан. Дашрамд дуулгахад тус сургуульд хавсарсан өвчтэй хүүхэд тун цөөхөн байдаг юм билээ. Бид энэ сэдвээр улам далайцтай ярилцлага, сурвалжлагуудыг тун удахгүй бэлдэж хүргэх болно.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
chimgee (103.10.22.87) 2017 оны 04 сарын 29

bid tiim ovchtei bish eruul huntei adil setgej bodoj chadaj bga ene bagsh nar estei heleh helehguigeer bidnii erhend mash ih haldaj bn yun havar ymar ovchin hodloh gj oorsdiigoo hamgaalj helj bga bohir ug yria ter bn bidniig oyuni homsoltei gj ene buh bagsh narig halah heregtei yu ch zaaj ogohgui bj ingej ih doromjildog bga shuu bid temtseh chadal bn ilchleh zarlah uhaan bidend bga

0  |  0
Зочин(202.131.225.6) 2017 оны 04 сарын 28

Сонсголгүй байх нь бэрхшээл биш болсон. Сонсгол орлуулагч төрөл бүрийн имплант, мэс заслууд гараат ирсэн. тэр төлбөрийг нь улсаас хариуцаад хийлга. Сурагчдыг нь ердийн сургуульд шилжүүлээд, энэ сургуулийг дахиж ажиллуулах шаардлагагүй.

0  |  0
Zocnin(101.185.93.35) 2017 оны 04 сарын 28

Sonsgolgui xuuxduud yagaad deed mergejil ezemsnij boloxgui gej manaixaas oor ulsad deed surguulidaa surdagl yum bnalee bagsn nicn sonsgolgui baij bolno snuudee uxaan Sanaa ni eruul ulsuud surax niigemteigee xol zeregtsen alxax cnin xuselteil yvj bga snuudee xicnneen sergelen aviyastai zaluucnuud bdag bilee manai niigem daancn Ed narig xun gej toodogguil baixgui yu ajild avdag gazar xovor xunii xiideg bugdiigl xiij cnadax zaluucnuud snuudee

0  |  0
Zocnin(101.185.93.35) 2017 оны 04 сарын 28

Sonsgolgui xuuxduud yagaad deed mergejil ezemsnij boloxgui gej manaixaas oor ulsad deed surguulidaa surdagl yum bnalee bagsn nicn sonsgolgui baij bolno snuudee uxaan Sanaa ni eruul ulsuud surax niigemteigee xol zeregtsen alxax cnin xuselteil yvj bga snuudee xicnneen sergelen aviyastai zaluucnuud bdag bilee manai niigem daancn Ed narig xun gej toodogguil baixgui yu ajild avdag gazar xovor xunii xiideg bugdiigl xiij cnadax zaluucnuud snuudee

0  |  0
3333(103.10.23.75) 2017 оны 04 сарын 28

Хүчин заадаг багш нар

0  |  0
Bbbbb(103.26.194.140) 2017 оны 04 сарын 27

Duliichuud udahgui ih deed surguuliig dulii bagsh nartai bolgo geed dairana daa harj l baigaarai. Hetsuu shuu

0  |  0
zochin(112.72.11.109) 2017 оны 04 сарын 27

Arhi surguuli 2 hamt bj niitsehvv saidaa.ter arhichind menejer ooroo hvchirhiilegch bhaa

0  |  0
zochin(112.72.11.109) 2017 оны 04 сарын 27

Bolor arhi urdaa tabisan suuj bdag menejer bdag geheer ene bolobsroliin salbar emegneltei,ter arhichind hariutslaga noogduul

0  |  0
Bbbbb(103.26.194.140) 2017 оны 04 сарын 27

Yagad bichsen ym ustgaad bnaaaa zindaa.mn

0  |  0
Bbbbb(103.26.194.140) 2017 оны 04 сарын 27

Hutsatsgaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa udahgui duliichuud chin ih deed surguuliig dulii bagsh nartai bolgo geed zogsoj bh vii dee!!!!!!! Harj l baiy

0  |  0
Сэтгэц!(49.0.184.55) 2017 оны 04 сарын 27

Сэтгэцийн бэрхшээлтэй гэж бичих гэж байсан байлгүй дээ

0  |  0
Irgen(103.229.123.9) 2017 оны 04 сарын 27

Duu duugaa abaad arisaa khamgaalaad oriloldotsgoogood baikhshib ene setgvvlch gegch zarimuud Bas baakhan murdun baitsaalt yabuulakh ni dee .Niigem chine ,bolomj chine iin bolchikhsoniig bas yaakhab?

0  |  0
Buamba(202.21.106.116) 2017 оны 04 сарын 27

Baasan guai ta yuu yarij bnaa6 Manad ter tulbur n yamar unetei bga bilee ta teriig bodoj uzsen uu sonsgolgui turj bgaa huuhduudiin buruu yu

0  |  0
Баасан(103.206.195.229) 2017 оны 04 сарын 27

Төрөлхийн сонсголгүй хүүхэдийг багад нь жижиг хагалгаагаар сонсдог болгодог болоод 20 иод жил болж байна. Бараг дэлхийн бүх улсд төрөөс янз бүрийн хэлбэрээр жишээ нь Хятадад 100% төлбөрийг нь төр даадаг. Манайд жил бүр 50, 60 хүүхэд сонсголгүй төрдөг. Энэ бүгдээс өөрсдөө дүгнэлт хийцгээ

0  |  0
zochin(178.196.181.69) 2017 оны 04 сарын 27

bagsh hun baij huuhduud hudalch gutgegch geed heevneg yaraid zogsoj baina gedeg uneheer emgenel bus gej uu

0  |  0
zochin(84.139.109.29) 2017 оны 04 сарын 27

Dandaa arijn haalgijn surgaltand ch oroogui muusayn jumnuud bas davraad huuhduud daramtalj tsalin avch bh sanaatai. Naad huuhduud chin ard tumnij huuhduud, bagsh nerijg ulandaa geshgesen jumnuud zaigaa taviad, ajil aa og.

0  |  0
Top