Б.Жаргалсайхан: Ерөнхийлөгчийн засаглалтай болбол Бээжингээс дуудаж аваачаад даалгавар өгнө

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 27

 Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-       Та АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ тавьсан уу?

-       Үгүй. Тавиагүй шүү дээ. Нам дээр өөр ажлаар явж байна.

-       Та Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаа биз дээ?

-       Одоохондоо шийдээгүй л байна. Хэрэв дэвшихээр бол бүх сэтгүүлчдээ сайхан урьж байгаад зарлана шүү дээ. Хэн нь ч нэр дэвших асуудлаа шийдээгүй. Намайг АН дээр явж байгаа болохоор далим үсэргээд үүнийг асууж байгаа байх. Ер нь хуулиараа ирэх сарын 2-ноос нэр дэвшүүлэх асуудал эхэлнэ. Түүнээс хойш яригдах асуудал юм.

-       Та АН-ынхаа гишүүний эрхээ сэргээсэн. Намын Үндэсний бодлогын хорооны сонгуульд ялагдал хүлээсэн гэж байсан?

-       Унавал унаа л биз. Нэг хуралд орох мандат авахын төлөө ач холбогдол өгөөд байх зүйл биш. Намын гишүүн бол аль ч хуралд орох эрхтэй шүү дээ. Яахав баталгаатай орох тэдэн хүн л гэж байгаа болохоос биш, нээлттэй хурал. Хэн ч орж болно. Замбараагүй байлгахгүйн тулд нэр зааж байна шүү дээ. Гэхдээ би Хан-Уул дүүргээс намын ҮБХ гишүүнээр сонгогдсон. Намайг ҮБХ-ны сонгуульд уналаа гэж хэвлэлийнхэн сенсаацлах гээд байгаа юм. Би тэгэхээр нь тоохгүй байгаа.

-       Намын эрхээ та сэргээсэн. АН хэр шинэчлэл хийж чадаж байна вэ?

-       Энэ нь нэг өдөр хийгдэх процесс биш. Ямар ч байсан ардчилсан дүрэм журамтай боллоо. АН-ын бүх удирдлага, бүтэц зохион байгуулалтыг шийдэхдээ сонгуулийн аргаар шийдлээ. Энэ чинь өөрөө чухал. Хуучин бол “Энэ миний найз. Нэг дор амьдардаг. Манай нутгийнх юм байна. Тэрийг тавьчих” гэдэг байсан бол одоо больсон. Бүх нэгжийн хэсэг, дээшээ намын дарга хүртэл сонгуулиар шийддэг болсон. Босоо удирдлагатай боллоо. Дээрээс үүрэг даалгавар өгөхөд доор намын үүрүүд, намын доод шатны түшмэдүүд үүрэг даалгавар биелүүлдэггүй байлаа. Ерөөсөө л хэдэн толгойтой. Хүн болгон дарга. Дээр нь хэл аманд өртсөн, оффшортой, нэр нүүрээ барсан нөхдүүд тусгаарлагдаад ялгагдаж байна шүү дээ.

-       АН тийм мөнгө төгрөг завшдаг нөхдүүдээсээ салж чадаж байна уу?

-       Чадаж байна аа. Одоо дарга нар дотор хууччуулаас байхгүй шүү дээ. Ихэнх нь шинэ хүмүүс болсон. Хуучнаас С.Эрдэнэ л байна. Намын дарга. Бусад нь шинэ үеийнхэн. Үс ноос нь халцарсан, цайрсан хүмүүс байхгүй болсон.


СОЛИОТОЙ ХҮМҮҮС ХУУЛЬ ӨӨРЧИЛДГӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙ 

-       Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг намууд өөр хоорондоо хэлэлцэж байна. Үндсэн хууль өөрчлөлт хийх ёстой гэж та үзэж байна уу?

-       Манай Үндсэн хууль бол хамгийн сайн хууль. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй. Намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуульд ямар ч буруу юм байхгүй. Үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Гэвч зөрчөөд 20-иод жил явж ирлээ. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн болж болохгүй гээд заачихсан. Түүнийг хэрэгжүүлэхгүй байна. Тийм байгаа биз дээ. Дээр нь Сонгуулийн хууль муу учраас хаа хамаагүй хүн ороод оффшор данс нээх, төрийн өмч завших нь хуультай биш, хүнтэй холбоотой болчхоод байна шүү дээ. Хариуцлагагүй, шударга бус хүмүүс төр лүү зүтгэж байна. Тэр хүмүүсийн төрд орох эрх нь нээлттэй болчихсон. Тэгээд төр дампуурчихаад байна.

 -       Үндсэн хуульд биш Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үү?

-       Тийм. Намууд гишүүнчлэлтэй байж болохгүй. Ард түмнийг намын харьяаллаар хэд хуваагаад хаячихлаа шүү дээ. Тийм учраас намууд гишүүнчлэлгүй байх ёстой. АНУ, Европын холбооны орнуудын намууд гишүүнчлэл байхгүй. Аливаа нэр томьёоллыг монополи байдлаар ашиглах дуртай юм. Ардчилсан намын тугны хажууд зогсож байсан учраас ардчилсан хүн, ардчиллын хүн болчихдог. Ийм байж болох уу?

-       Болохгүй.

-       Ардчилал гэдэг бол хүний үзэл бодол болохоос хэн нэг хүн биш биз дээ. Бид жинхэнэ утгаар нь ардчиллын тогтолцоог бий болгох ёстой байхгүй юу. Үүнийг өөрчлөх үндэс нь Намуудын тухай хууль, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудал. Сонгуулийн хуулиар хүний эрх зөрчиж байна. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авч байна. Өөрөөр хэлбэл сонгуулийг булхай, луйвар хийж байгаад төрийн эрхийг авч байна. Иргэдээ аравхан мянган төгрөгөөр хуурч төрийн эрхэнд гардаг. Сонгуулиас амласан зүйлээсээ 200 хувь ухарч байна. Тиймээс дээрх хоёр хуульд өөрчлөлт оруулах ёстой. Түүнээс Үндсэн хууль муу муухай болчихоод хэрэгжихгүй байгаа юм биш. Намуудын хууль муу учраас иргэд намд хуваагдаад, төрийн алба намаар талцаж асар их солигдож байна. Тогтсон төрийн албан хаагчгүй боллоо. Бүгдээрээ дээрэмчин, луйварчингууд болсон. Нэг нь дээрэм хийгээд байхаар дагаад нөгөө хэд нь “ Би ч гэсэн дээрэм хийнэ” гээд явж байдаг. Энэ нь Үндсэн хуульд ямар хамаатай юм.

Нэг хүний засаглал тогтох юм бол Орос, Хятадын дарангуйлалд өртөх боломж, нөхцөл өндөр байна. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн засаглалтай болбол Бээжингээс дуудаж аваачаад “Чи ингэ” гэдэг даалгавар өгнө. Кремлиэс дуудаж аваачаад үүрэг өгдөг болно. Бид парламентын засагтай, ерөнхийлөгч, ерөнхий сайдтай орон байхгүй юу. Энэ нь тусгаар тогтнолын баталгаа болж байгаа. Тийм учраас солиотой хүмүүс хууль өөрчилдөгөө болих хэрэгтэй.

-       Намуудыг гишүүнчлэлгүй болгох ёстой байх л даа?

-       Намууд гишүүнчлэлтэй байх нь үзэл суртлаар хордуулна. Зөвхөн намын төв аппарат гишүүнтэй байх ёстой. Сумын намын үүр гэхэд 10, аймгийн төвүүд 100 гишүүнтэй байх хэрэгтэй. Хотын дүүргүүд 200 гишүүнтэй байх ёстой. Тэрнээс илүү гишүүнтэй байж болохгүй. Намууд хэн нь олон дэмжигчийн санал авч чадсан нь төрийн эрхийг барьдаг тогтолцоотой болох ёстой. Тэгж байж үзэл суртлаас салгана. Дээр нь төрийн албан хаагчийг намын харьяаллаас салгах хэрэгтэй. Төрийн албан хаагчийг маш өндөр шалгууртай. Шалгалт шүүлгээр авдаг байх ёстой. Гэтэл мэдлэг боловсролгүй, ёс суртахуунгүй хүмүүсийг төрийн албаар дүүргэж байна. Намын харьяаллаар төрийн албанд тавьж байна. Бүрэн төгс ардчиллыг бий болгох гэж байгаа бол Намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг нээлттэй болгох ёстой.

Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зохион байгуулах ажлаа л хийдэг байх ёстой. Түүнээс ямар нэгэн шийдвэр гаргадаг байж болохгүй. Сонгуулийн үйл ажиллагаанд намуудын нэр дэвшигчдийн төлөөлөл хяналт тавьдаг байх ёстой. Иргэн болгон сонгуульдаа оролцдог, санал өгдөг байх ёстой. Сонгууль өгөөгүй бол төрийн үйлчилгээ үзүүлдэггүй байх хэрэгтэй. Сонгуульд оролцох эрх байхаас гадна өгдөг үүрэг байх ёстой. Тэгээд сонгууль өгнө гэхээр “Мөнгө өгнө гэвэл саналаа өгнө” гэж байгаа байхгүй юу. Юу гэж байгаа юм. Мөнгөөр сонгууль хийдэг боллоо. Мөнгө өгсөн авсныг эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Тэгэх юм бол энэ завхрал байхгүй болно. Төр мэргэжлийн албан хаагчтай болох ёстой. Түүнээс үзэл суртлаар дамжиж ирсэн төрийн албан хаагч нийгмийн баялаг бүтээх ямар ч боломж байхгүй. Төрийн албан хаагч бүр боловсрол, мэргэжил, ёс суртахуунаар өрсөлддөг байх хэрэгтэй. Тэрнээс намын харьяалал, мөнгөөр өрсөлддөг байж болохгүй.

-       Засгийн газрын ажилд та хэр дүн тавьж байна?

-       МАН-ын УИХ-аар амласан мөрийн хөтөлбөр “будаа” болсон. Сонгуулиар юу хэлж амлалаа. Ямар үүрэг, амлалт авлаа. Яаж нийгмийн халамж, хүн амын орлогыг нэмэх үү, яаж бүтээн байгуулалт өрнүүлнэ гэж амлав. Тэр тухай хийж байгаа юм байна уу. Байхгүй байна. Монгол Улсын эдийн засгийг өргөтгөнө гэж амласан. Бүх юм байдгаараа байж байна. Бүх зүйл уруудаж байгаа. Эдийн засгийг яаж аврах тухай ярьж байгаа юм нэг ч алга. Монгол Улсын эдийн засгийн уналт зүгээр зөнгөөрөө явж байна. Засгийн газар тааруу л ажиллаад байна даа, үнэнийг хэлэхэд. Тэгээд яахав ганц “Олимпийн найдвар” нь Олон улсын валютын сан болсон байх.

-       Та ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаныг юу гэж харж байна?

-       Монгол Улсын хөгжлийн асуудлыг ОУВС шийдэхгүй. Нийгэм эдийн засгийн шинэчлэл, алдагдлууд буруу бодлогыг засахад Валютын сан зөвлөмжүүд өгч, дэмжиж туслах байх. Яаж улсаа хөгжүүлэх вэ гэдгийг бид, улс төрчид шийдэх хэрэгтэй. Түүнээс ОУВС шийдэхгүй. Монгол Улс ямар Америкчуудын өмнөөс амьдарч байгаа биш.

 Т.Амараа 

 

Сэтгэгдэл ( 78 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Унэн(66.181.177.225) 2017 оны 04 сарын 30

60-аад онд цэдэнбалд ялаглаж байсан Бээжингийн талыг баримтлагч булэглэл 90-ээд оноос хойш хучээ авсаан.

0  |  0
зочин(202.9.40.191) 2017 оны 04 сарын 30

Өөртөө ашигтай талаар яриад байх хэрэггүй! Харин одоогийн засгийн газар их хуралын гишүүд Бээжингийн удирдлагаар хөдлөөд байгаа юм биш үү!

0  |  0
Үнэн(202.9.43.82) 2017 оны 04 сарын 30

Ерөнхийлөгчийн засаглалтай болбол Бээжингээс дуудаж авч очоод үүрэг даалгавар өгөх нь үнэн . Ийм болно гэдэгийг Жаргалсайхан та таны байгуулсан Ардчилсан намын гишүүн хууль завхарулагч Дорлигжав түүнийг дэмжээд байгаа улсуудад очиж хэлэх хэрэгтэй тэр улсуудын завхарсан асуудал яртж асуудлыг дуусгавар болгохын төлөө ажилахыг хүсьч байга

0  |  0
ty y(66.181.176.185) 2017 оны 04 сарын 30

Ergelzee

0  |  0
avtomat(66.181.176.185) 2017 оны 04 сарын 30

Ardiin zasag ardchilaliig baiguulsan tuuh baihgui ardchilaliig tor baiguuldag yum

0  |  0
nom(66.181.176.185) 2017 оны 04 сарын 30

Buriad mostradamus mongol hyatdiig dagaval aidast avtaj aajmaar ezlegdene amerikiin tuslaljiig avbal avragdana

0  |  0
иргэн(59.153.113.54) 2017 оны 04 сарын 30

ЖАГАА .....Ч ГЭСЭН ҮНЭН ҮГ ХЭЛЖЭЭ

0  |  0
Хульхи(202.70.46.212) 2017 оны 04 сарын 30

Намаасаа гарч өөр намд орж урваж байгаа хүн тогтвортой тууштай бодолтой байж чадах уу?

0  |  0
h(202.9.42.162) 2017 оны 04 сарын 30

Орос, Хятадын дарангуйлалд өртөх боломж, нөхцөл өндөр байна гэнэ шүү . дарангуйлалд байгаа мэдэхгүй байгаа бололтой

0  |  0
yyym(66.181.176.185) 2017 оны 04 сарын 29

Uls bolchihgui

0  |  0
hool(66.181.176.185) 2017 оны 04 сарын 29

Tiim surtei avtonomit bolchihgui

0  |  0
boo(66.181.176.185) 2017 оны 04 сарын 29

Toviig sahib n zuv n mongol tserguudees harahdaj baina bi anduurch uu enhiig sahiulhaas nomer neg horongo orj irne

0  |  0
hool(66.181.176.185) 2017 оны 04 сарын 29

Ooriin erheer zovoh n bod setgel

0  |  0
87(66.181.176.185) 2017 оны 04 сарын 29

Parlament olon huntei bolohoor neg gishuuniig olonhooroo omgoolj nogoohoo ajil hiilgehgui

0  |  0
67(66.181.176.185) 2017 оны 04 сарын 29

Ardchilaliig ardchilsan zasaglalaar saijruulah geed hezee ch chadaagui

0  |  0
Zochin(85.181.98.255) 2017 оны 04 сарын 29

Iu unen geech ene yag uneen.

0  |  0
Зочин(27.123.213.2) 2017 оны 04 сарын 29

Монголд бас нэг Трамп хэрэггүй ээ

0  |  0
Золбоот(150.129.140.108) 2017 оны 04 сарын 29

За ярьшигаа Буянгы Жагаа чи намайг хүүхэд байхад л ийм үлгэрээ ярьдаг байсан одоо ч ярисаар л байгаа юм уу тэ болилдоо чи одоо чиний энэ улс төр хол явахгүй ээ тэгж ярих юм бол нэг зоригтой алхам хийж улс орноо улс шиг улс болгох гэхээр л чи гэнэт л хаанаас ч юм гарч ирээл элий балай тулга тойрсон хэрүүлээ хийсээр байгаал хамаг том төсөлүүдийг гацаааж хариуд нь монгол Өнөөдөр дэлхийд элгээрээ хэвтцэн байгаа биздээ муу Уянгын өрөөсөн дугуй зүгээр л талбай дээр жагсаалаа хийгээл өлсөглөнгөө зарлаад сууж бай юуны чинь Ерөнхийлөгч болох ёстой түй май

0  |  0
m(202.9.42.162) 2017 оны 04 сарын 28

Ганзагын наймааны сэтгэлгээнээс салах хэрэгтэй байна. Өмнөд Солонгос -Ягаад Америк Хятад-Японы хүүхэлдэй болохгүй байнаaa

0  |  0
67(202.21.106.106) 2017 оны 04 сарын 28

enhiig sahiulhaas nomer neg horongo mongold orj irne tegheer eronhiilogchiin zasag toviig sahih n zuv haragdaj bailee eagle tv arhivaas uz

0  |  0
taamag(202.21.106.106) 2017 оны 04 сарын 28

injener natsagnyam irliiz zasgiig unshij medemhiir jargalsaihaan

0  |  0
zochin(202.9.41.127) 2017 оны 04 сарын 28

Manaid eronhiilogchiin zasaglal yagaad ch taarahgui. Humuus yum oilgohgui heden myangaaraa demjeed eroisoo bolohgui yum.

0  |  0
Zochin(128.78.141.176) 2017 оны 04 сарын 28

Hudlaa chaagaad baigaarai 76mal 27jil mongoliig samarlaa

0  |  0
Usa -d tsagaachlagch(24.13.76.214) 2017 оны 04 сарын 28

Jagaa zuv

0  |  0
1(202.179.26.118) 2017 оны 04 сарын 28

zasss t1 ovoo zail

0  |  0
Z(49.0.218.106) 2017 оны 04 сарын 28

jagaa uul ni xvmyys aahs muutai talaaS NI XARDAG UG XVN NI BOL DANDAA ZOB UYM UARIJ BAIDAG TARBAGA EBEEGEES XOL DEER XVNDEE UUL NI

0  |  0
wwww(182.160.36.77) 2017 оны 04 сарын 28

mash zuw yarij bn.

0  |  0
зочин(202.179.24.6) 2017 оны 04 сарын 28

Дандаа л намхан ерөнхийлөгчтөй байхаар ядаж ариа өндөр хүн байвал гадныхан тонгойж биш гэдийж харах байх шүү. Хүн гэж харицах байх

0  |  0
ЭРКА(202.179.24.6) 2017 оны 04 сарын 28

Жагаа яагаад болохгүй гэж энэ хүн ядаж баялаг бүтээг ч ард олныг ажил хии гэж шахаж чадах хүн. Хий хоосон чалчигч нараас ариа илүү амьдралд ойр бүтээлч хүн лав л харийнханы гар хөл болохгүй тэд нараас ч царай алдаад гүйгээд байхгүй байх.АМЖИЛТ ХҮСЭЕ

0  |  0
zochin(43.228.129.150) 2017 оны 04 сарын 28

Unen yarijee, yarilclagiig demjij bna

0  |  0
Зочин(202.9.43.59) 2017 оны 04 сарын 28

АН-д ороод нэр нүүргүй болсон.

0  |  0
Дамдин(202.179.31.55) 2017 оны 04 сарын 28

Жаргалсайхан таныг дэмжиж байна. Маш зөв ярьж байна.

0  |  0
Sarnai(59.153.115.33) 2017 оны 04 сарын 28

Zonog ysan tolgoi chamaar AN dutaa yu zailaarai.

0  |  0
Bold(109.81.211.158) 2017 оны 04 сарын 27

Jagaa eronhiilogch bolooroi

0  |  0
Зочин(183.81.169.24) 2017 оны 04 сарын 27

Ан нам шинэ хумуус биш гар холууд ороод ирсэн туваан бол женкогийн хун олигтой гар лав биш

0  |  0
altai(122.201.31.15) 2017 оны 04 сарын 27

Ene xvn zuv yum yarij bnaa.demjinee

0  |  0
Nyamaa(211.224.12.203) 2017 оны 04 сарын 27

Erunhiilugchid der devshvel 100% demjine. Zaluuchaa ch bas urialj baina.

0  |  0
Maral(109.81.211.158) 2017 оны 04 сарын 27

Mongolchuudaa ene huniig demjeed eronhiilogch bolgoe oo!

0  |  0
Zochin(109.81.211.158) 2017 оны 04 сарын 27

ERONHIILOGCHID ORCOLDOO.DEMJINEE.

0  |  0
Caran(109.81.211.158) 2017 оны 04 сарын 27

B Jargalsaihan dargiig demjij bainaa AMJILT

0  |  0
Zochin (109.81.211.158) 2017 оны 04 сарын 27

Ta eronhiilogch bolno shuu

0  |  0
Baldan(109.81.211.158) 2017 оны 04 сарын 27

Mundag hun shuu.Demjideg shuu.

0  |  0
Zochin(109.81.211.158) 2017 оны 04 сарын 27

Jagaa shig shudarga hun shuu! ERONHIILOGCH BOLGOE!

0  |  0
Nara(109.81.211.158) 2017 оны 04 сарын 27

Mongoliin daraagiin eronhiilogchid Jagaag demjij bainaa AMJILT

0  |  0
Bold(109.81.211.158) 2017 оны 04 сарын 27

Jagaa ahiig demjij bainaa

0  |  0
Mongolmaa(109.81.211.158) 2017 оны 04 сарын 27

JARGALSAIHANIIG ERONHIILOGCH BOLGOE! Mongolchuudaa demjeerei!!!!!!!!!

0  |  0
зочин(2.2.154.164) 2017 оны 04 сарын 27

Жагаа ерөнхийлөгч болбол адаглаад залуучууд ажил хийж сурна даа, ажил хийж сурна гэдэг амьдрал, амьдрал сайн бол ахуй төр сайжирч улс орон хөгжинө гэсэн үг, залуучуудыг ажилтай болгоно цалинг сайн нэмэгдүүлнэ гэж ярьдаг хүн шүү.

0  |  0
иргэн(59.153.87.16) 2017 оны 04 сарын 27

зөрүүд үзэл бодлоосоо гуйвдаггүй зусарддаггүй алсын хараатай , яагаад дэмжиж болохгүй гэж

0  |  0
0000(103.10.23.75) 2017 оны 04 сарын 27

Нэг хүний эрх мэдлийнУлс төрийн тогцолцоо Монгол улсад таарахгүй Ардтүмэн төрдөө эзэн байх тогтодцоо бол 2 танхимтай тогтолцоо юм

0  |  0
Апран(103.26.194.16) 2017 оны 04 сарын 27

Улс торчид ядарсан ард тумнээ хятадаар айлгана, дээшээ гараад авахаараа оорсдоо ухаан жолоогуй гуйлдэнэ.

0  |  0
Зочин(150.129.142.55) 2017 оны 04 сарын 27

Энэ Жагаа заримдаа ярих нь бур ”овоолдоо” энэ тэнэг чинь одоо л овоо юмыг ухаарч зев ярьдаг болж” гэмээд, дараахан нь негее л солиорол нь эхэлчихдэг янзын этгээд байгаа юм. Оросын Холбооны Улсын Терийн ДУМ-д ВЛАДИМИР ВОЬФОВИЧ ЖИРИНОВСКИЙ гэж нэг этгээд нехер байдагшдээ. Соиорвол ч солиорчихно, за тэгээд нэг жаахан сергеегеед тавьчихвал хамгийн будуулэг хараалын угээр булж гардаг нехерлдее... Мань Жагаа яг туун шиг л девчигнеж егнешуудээ! Аадаа гай болмор гэж ГАЖИГТАЙ ДАМШИГ БАЙГАА ЮМДАА

0  |  0
алтанхуяг(182.160.37.248) 2017 оны 04 сарын 27

элбэгдоржийг хогийн хар уутанд багтана гэж билээ хэ хэ хэ

0  |  0
bn(103.57.93.105) 2017 оны 04 сарын 27

Jagaa chadahgui gedgiig ard tumen medne

0  |  0
Irgen(106.102.0.164) 2017 оны 04 сарын 27

Ene huniig UIHurliin gishuun bur said bolj uzsen oligtoi yam garaagui shuu dèe tegeed l daraagiin songuulid unaa bizdèe

0  |  0
хууль(202.9.40.89) 2017 оны 04 сарын 27

хууль өөрчлөөд юу ч өөрчлөгдөхгүй гэдэг нь зөв. Хүнээ өөрчлөх ёстой.

0  |  0
G(103.212.116.111) 2017 оны 04 сарын 27

ENE HUNIIG ERUNHIILUGCH BOLGOOD UZEH HEREGTEI!!! MONGOLIIN PUTIN SHIG SANAGDDAG!!! BAS IIM HATUU BAIR SUURI BIDEND HARIUTSLAGATAI NIIGEM IREEDUI HEREGTEI BN!! BAS UILDVERJILT!!!

0  |  0
Зочин(103.9.90.53) 2017 оны 04 сарын 27

За тэгээд т1 юмыг хөөргөөд бүр галзууруулчих ва. Дүрдээ ороод солиорчихно шүү. Аль л 1990 оноос Буян пүүс, Буян компани гэж ярьсан... ажилчдаа байнга сольдог. Хөдөөнөөс бүсгүйчүүд авчирч ажиллуулж байгаад цалин, НД-ийг нь өгөлгүй хөөгөөд явуулдаг л гэнэ, улсад татвар, НД төлдөггүй л гэнэ дандаа л хэл ам хийж явдаг гаж этгээд. Тэгэхэд 1990 онд юу ч үгүй байсан өчнөөн мянган монгол залуус Буянгаас том өчнөөн ХХК байгуулаад монгролчуудаа ажилуулаад, татвараа төлөөд жинхэн бизнесмэнүүд болоод ахжуугаар нь гараад явчихсан. мань буян жагаа нөгөө л СХД-даа шорон шиг хашаандаа юу хийж байдгийн бүү мэд

0  |  0
zochin(213.127.52.5) 2017 оны 04 сарын 27

Jargalsaihan Erunhiilugch bolvol Mongol hugjinu shuu .

0  |  0
Top